Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Байхгүй хувьцааг байлгаж тоглоод байна уу?

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2015 оны 4 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Таван Толгойн тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх боломжгүй хэмээн буцаасан. Ингэсэн шалтгааныг УИХ-ын дарга З.Энхболд тайлбарлахдаа “Эрдэнэс Таван Толгой”-н 1,072 хувьцааг эзэмшиж буй хоёр сая иргэнээс асуугаагүй учраас...гэсэн.

Засгийн газар хуралдаанаараа өмнө нь 1,072 хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэдийн хувьцааг буцаан олгохоор шийдлээ. Эх орны хишиг гэгдэх 1,072 хувьцаа төр засгийн төвшинд цаасан дээр “эргэлтэд” орсоор байна.

Гэтэл эх сурвалжуудын хэлж буйгаар 1,072 хувьцаа хаана ч байхгүй гэнэ. Хамгийн том баримт нь “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн өнгөрсөн жилүүдийн тайланд та бидний эзэмшдэг гэх 1,072 хувьцааны талаар ганц тоо, үсэг ч байдаггүй.

Мэргэжилтнүүдийн шивэр авир мэдээллээс хэний ч халаасанд байхгүй гэдгийг мэдэж болно. Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн “Та нэрийн дансаа нээлгээгүй байна” гэдэг  хариулт “Байхгүй" гэдэгтэй адил сонстоно.

Мөн брокер, дилерийн компанийнхан ч хэлдэг юм. Тиймээс УИХ-аа Таван Толгойн төслийг буцаасан, Засгийн газар иргэдийн хувьцаагаар наадаад буцаад олгосон зэрэг нь байхгүй хувьцаагаар наадаад байгаа эрх баригчдын шоу гэж харагдаад байна.

Зураг