Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

ТТ тогтоолын төслийг ЯАГААД ХҮЛЭЭЖ АВААГҮЙ ВЭ?

Ч.Болортуяа
2015 оны 4 сарын 21
www.ikon.mn
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:15 2015/04/21

ТТ тогтоолын төслийг ЯАГААД ХҮЛЭЭЖ АВААГҮЙ ВЭ?

Таван Толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ хүлээн авах боломжгүй гэдгээ УИХ-ын дарга өөрийн олон нийтийн сүлжээ дэх хуудсуудаараа илэрхийлээд байна.

Энэ талаар УИХ-ын дарга "Хоёр сая хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрлийг нь аваагүй тул ТТ-н тогтоолыг буцаав" хэмээгээд буй.

Харин энэ нь чухам ямар хуулийн үндэслэлтэй болох бусад ямар шалтгаан байгаа талаар холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.

УИХ-ын Тамгын газраас өгч буй мэдээллээр Засгийн газраас тов тогтоолгохоор өгөөд байсан баримт бичгийн бүрдүүлэлтэд хэд хэдэн зүйл дутуу байсан гэнэ.

Тодруулбал,

  • Төсөв санхүүгийн зардлын тооцоо
  • Төрийн болон Төрийн бус байгууллагын санал, дүгнэлт
  • Компанийн тухай хуулийн дагуу Эрдэнэс Таван Толгой ХК-ийн шийдвэр зэрэг хэд хэдэн баримт бичиг дутуу байсан байна.

Албаны хүмүүсийн тайлбарлаж байгаагаар хоёр сая хувьцаа эзэмшигчийн саналыг мэдээж тусгах боломжгүй харин ЭТТ ХК-ийн шийдвэр л байхад хангалттай аж.

Үүнээс үзвэл УИХ-ын дарга хоёр сая хувьцаа эзэмшигчийн санал гэдгийг ёжилж хэлсэн бололтой.

УИХ-ын Тамгын газраас Засгийн газарт дөрөвдүгээр сарын 20-ны 16.00 цагаас өмнө дээрх дутуу бичиг баримтаа бүрдүүлэхийг сануулсан ч тэд бүрдүүлж өгөөгүй юм байна.

Хэдийгээр Засгийн газрын зүгээс шаардлагатай дээрх бичиг баримтыг  хугацаанд нь өгөөгүй ч бүрдүүлэлт нь бүрдсэн хойно хэзээ ч УИХ-д өргөн барих боломжтой юм.

13:54 2015/04/21

Таван Толгойн тогтоолын төслийг буцаав

Засгийн газраас өргөн барихаар хүсэлт илгээгээд байсан Таван Толгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой тогтоолын төслийг УИХ буцаасан байна.

Энэ талаар УИХ-ын дарга "Хоёр сая хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрлийг нь аваагүй тул ТТ-н тогтоолыг буцаав" хэмээжээ.