17:59 2015/04/17
Таван толгой төслийн гэрээг өнөөдөртөө багтаан УИХ-ын даргад өргөн барих нь гэсэн хүлээлт олон нийтийн дунд үүсээд буй.
Энэ талаар Монгол Улсын сайд М.Энхсайхан дөнгөж сая “УИХ-ын Тамгын газар баримтын бүрдлийг шалгаж байна. Хуулиар 72 цаг шалгах эрхтэй гэнэ.
Хагас бүтэн сайндаа сайхан амраарай "Нүүрсчид ээ" хэмээн жиргэжээ.
16:26 2015/04/17
“Таван толгойн гэрээг УИХ-д өргөн барихад бэлэн боллоо. Одоо УИХ-ын даргын цаг товлохыг хүлээж” байна хэмээн Монгол Улсын сайд М.Энхсайхан жиргэжээ.
Төслийн гэрээг УИХ-д өргөн барихын тулд УИХ-аас гаргах шийдвэрийн төсөл, үзэл баримтлалыг Засгийн газраас өргөн барих шаардлагатай байдаг аж.
Тиймээс үзэл баримтлал, шийдвэрийн төслүүдийг баримт бичгийн хэлбэрт оруулан бэлэн болгосон байна.
УИХ-ын даргад уг гэрээг өргөн барих цагийн тов одоогоор тодорхойгүй байна.
17:59 2015/04/17
Таван толгой төслийн гэрээг өнөөдөртөө багтаан УИХ-ын даргад өргөн барих нь гэсэн хүлээлт олон нийтийн дунд үүсээд буй.
Энэ талаар Монгол Улсын сайд М.Энхсайхан дөнгөж сая “УИХ-ын Тамгын газар баримтын бүрдлийг шалгаж байна. Хуулиар 72 цаг шалгах эрхтэй гэнэ.
Хагас бүтэн сайндаа сайхан амраарай "Нүүрсчид ээ" хэмээн жиргэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!