ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” эмэгтэйчүүдийн чуулган болж байна

Б.Ану
2015 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг


Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас санаачлан “Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” сэдэвт үндэсний II чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. 

Үндэсний чуулганд хот, хөдөөгийн төлөөлөл болсон 700 гаруй эмэгтэй оролцож байгаа юм. Мөн УИХ-ын дарга З.Энхболд илгээлт илгээсэн бол УИХ дахь эмэгтэй гишүүдийг төлөөлөн С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар оролцож байна.

Монгол Улсын нийт хүн амын 51.7 хувь хөдөлмөрийн насныхан бөгөөд 50.4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж. Мөн дээд боловсрол эзэмшигчдийн 64 хувь, магистр, докторын зэрэг эзэмшигчдийн 66 хувь, боловсролын салбарын нийт ажиллагсдын 71.3 хувь, төрийн захиргааны байгууллагад ажиллагсдын 40 гаруй хувийг эмэгтэйчүүд элэдэг байна. 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “2004 онд УИХ-аас баталсан Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойшх 10 гаруй жилийн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн байдал болоод хүн ам зүйн байдал, насны бүтцэд нэлээд өөрчлөлт гарсан. Энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор хүн амын хөгжлийн бодлогыг шинэчлэн боловсруулж байгаа ба хүн амд дийлэнх хувийг эзэлж буй залуучуудаа хэрхэн ажилтай, орлоготой хуримтлалтай болгох, ялгангуяа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломж бололцоог хэрхэн бүрдүүлэх. Нөхөн үржихүйн болон эх нялхасын эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн сайжруулах, насжилт хурдацтайгаар нэмэгдэж тэр дундаа тэтгэврийн насанд эмэгтэй хүн ам дийлэнх байгааг харгалзан нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээг хэрхэн өргөжүүлэх зэрэг олон асуудлыг эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудалтай холбон цогц байдлаар шийдэхийг зорьж байна” гэлээ.

Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж байгаа ба хуулийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлэн гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхэд суурилсан зарим өөрчлөлтүүдийг оруулсан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг