Биокомбинатын замын хучилтын ажил эхэлжээ
Нисэхийн товчоо - Биокомбинат - Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Нисэхийн товчооноос баруун тийш 1 км суурь хучилтын ажил хийгдээд байна. "Тотал Инж" ХХК зам барилгын ажлыг хийж байгаа бөгөөд гүйцэтгэл нь 50 хувьтай байгаа аж. Цаашид суурь хучилтын ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөжээ.
Биокомбинатын замын хувьд 2014 онд ашиглалтад оруулах гэрээтэй хэдий ч энэ оны 11 сард багтаан ажлаа дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ.
Тус компанийн хувьд 2011 онд 10-р хорооллын уулзвараас Саппоро хүртэлх 1.2 км, 2012 онд Саппорогийн уулзвараас 5 шарын уулзвар хүртэлх 3.2 км авто замуудыг өргөтгөн шинэчилж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

