Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 4 сарын 15
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

ТАВАН ТОЛГОЙН 100 МЯНГАН ТӨГРӨГ буюу Норвегийн санг эргэн сануулах нь

Таван жилийн өмнө буюу 2009 оны зургадугаар сард “Хүний хөгжил” сангийн тухай хуулийг УИХ баталсан. Энэ хуулиар “Хүний хөгжил” сангийн дэргэд, стратегийн орд дахь төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, ногдол ашгийг нь иргэддээ тэгш хуваарилах зорилго бүхий үндэсний компани байгуулахаар хуульчилсан. Үүний дагуу стратегийн орд дахь төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж буй бүх компанийг нэгтгэсэн “Эрдэнэс МГЛ” компани байгуулсан билээ.

Одоогоор түүний мэдэлд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 100 хувь, Оюу Толгойн төрийн мэдлийн 34 хувьд түшиглэсэн “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн 100 хувь, “Багануур” ХК-ийн төрийн эзэмшлийн 75 хувь, “Шивээ-Овоо” ХК-ийн 90 хувь, “Оюу Толгой” ХХК-ийн 34 хувь, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монголын талын 51 хувь зэрэг, Монголын стратегийн ордыг эзэмшигч компаниуд бий.

Цаашлаад стратегийн үлдсэн ордуудыг эзэмшиж буй компаниуд “Эрдэнэс МГЛ”-д нэгдэнэ. Уг нь дээрх хуулиар Монголын иргэн бүр баялагаасаа хувь авч, үр шимийг нь хүртэх сайхан ирээдүй бий болох нөхцөл бүрдсэн.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Их, дээд сургуулиудыг хэн хэн удирддаг вэ?

Нам дагасан улс төрийн томилгоо дээд боловсролын салбарт сүүдрээ тусгаад удав. Үүнийг Засгийн газар өөрчлөгдөх бүрт ёс мэт дагаж солигддог төрийн өмчийн их сургуулиудын захирал, Удирдах зөвлөлийн гишүүдээс харж болно. Манайд хувь, хувьсгал нийлсэн 100 их, дээд сургууль бий.

Сургууль тус бүр Удирдах зөвлөлтэй бөгөөд гишүүдийн 51-60 хувийг нь үүсгэн байгуулагч, үлдсэнийг нь багш, оюутан, төгсөгчдийн төлөөлөл бүрдүүлдэг. Төрийн өмчийн 16 сургуулийн үүсгэн байгуулагч нь төр учраас Удирдах зөвлөлийн гишүүдийн 51-60 хувийг БСШУ-ы сайд томилдог. БСШУЯ-ны газар, хэлтсийн дарга нарыг үл  тооцвол Удирдах зөвлөлд аль нэг  намын, эсвэл тухайн сургуультай ямар ч хамааралгүй албан тушаалтан буй.

Яг үнэндээ яамныхан өөрсдөө эрх барьж байгаа нам, салбарын сайдынхаа гар хөл нь. Тэгэхээр төрийн өмчийн сургуулиудын Удирдах зөвлөлийн гишүүдийн 60 орчим хувьд улс төрийн нөлөө ордог гэсэн үг. Бүр тодруулбал, 60 орчим хувийг улстөрч бүрдүүлж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

Ц.БАЯРБААТАР: АЛЬ НЭГ УЛСЫН НУУРЫГ БҮРЭН БҮТЭН БАЙЛГАХЫН ТӨЛӨӨ МОНГОЛЧУУД ХАТАЖ ҮХЭХ ЁСГҮЙ

Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатартай Монголд хэрэгжиж буй усан цахилгаан станцын төслүүдийн талаар ярилцлаа.

-Засгийн газрын хуралдаанаар сарын өмнө “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэ төсөл явц ямар байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-“Эгийн голын усан цахилгаан станц” Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн аятай тухтай амьдрал, Монголын үйлдвэрлэлийн хөгжил, эрчим хүчний тогтвортой нөхцөлийг хангасан, чухал ач холбогдолтой төсөл. Энэ талаар бид 2005 оноос ярьж эхэлсэн. Тухайн үед хөрөнгийн асуудал, улс төрийн хүрээн дэх үл ойлголцлоос болоод төсөл хойшлогдсон. 

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Зураг