Нам дагасан улс төрийн томилгоо дээд боловсролын салбарт сүүдрээ тусгаад удав. Үүнийг Засгийн газар өөрчлөгдөх бүрт ёс мэт дагаж солигддог төрийн өмчийн их сургуулиудын захирал, Удирдах зөвлөлийн гишүүдээс харж болно. Манайд хувь, хувьсгал нийлсэн 100 их, дээд сургууль бий.
Яг үнэндээ яамныхан өөрсдөө эрх барьж байгаа нам, салбарын сайдынхаа гар хөл нь. Тэгэхээр төрийн өмчийн сургуулиудын Удирдах зөвлөлийн гишүүдийн 60 орчим хувьд улс төрийн нөлөө ордог гэсэн үг. Бүр тодруулбал, 60 орчим хувийг улстөрч бүрдүүлж байна.
УИХ-ын гишүүн А.Бакей л гэхэд ХААИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээс хасагдчихаад, төгсөгчдийн төлөөлөл хэмээн зүсээ өөрчилж, эргэн ирсэн байх жишээтэй.
МУИС-аар жишээ аваад үзье. Удирдах зөвлөл нь 23 гишүүнтэй. Үүний 13 нь төрийн, тав нь багшийн, нэг нь төгсөгчийн, дөрөв нь оюутны төлөөлөл. Төрийн төлөөлөлд нийслэлийн Засаг даргын орлогчоос эхлээд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл заларчээ. Ерөнхийлөгчийн хоёр ч зөвлөх байх юм.
Удирдах зөвлөлийн гишүүд сургуулийн дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Тогтмол цалин ч авдаггүй. Тухайн өдрийн хуралд оролцсоныхоо төлөө сургуулиас бэлгэдлийн шинжтэй мөнгөн урамшуулал авдаг гэсэн. Харин хамгийн гол үүрэг нь сургуулийн төсөв батлах гэх мэт санхүүжилттэй холбоотой бүх л шийдвэрт гишүүд гар бие оролцож, сургалтын төлбөрийн хэмжээг тогтоодог.
Цалингүй, эрх мэдэл багатай албан тушаалд улстөрчид олноор шургалж байгаагийн гол шалтгаан нь энэ.
Удирдах зөвлөлийн гишүүдийг цаашид ч улстөрчдөөр бүрдүүлсээр байх уу гэдгийг БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулганаас тодруулахад “Сургуулийн Удирдах зөвлөлд тухайн салбартаа нэр хүндтэй ажил олгогч, хувь хүмүүсийн төлөөллийг оруулах бодлого яамнаас баримталж байгаа” гэлээ.
Хүн сургахад ямар ч улс төр хэрэггүй.
Улс төрийн сонгуулиар томилогдсон сайд сургууль, эмнэлгийн захирлыг сольдог эрүүл бус үзэгдлийг гүйцэтгэх засаглалын тэргүүн шүүмжилж, өнгөрсөн сарын 25-нд болсон Засгийн газрын “Шийдлийн цаг”-аар боловсрол, эрүүл мэндийн салбарт улс төрийн томилгоо хийхгүй байхыг салбарын сайд нарт анхааруулсан. Тэрбээр “Их, дээд сургуулийн Удирдах зөвлөл улстөрчид байж таарахгүй. Хүн сургахад ямар ч улс төр хэрэггүй. Улс Tөpөө сургуулиас холуур хийх хэрэгтэй” хэмээсэн.
Энэ үеэр БСШУ-ы сайд Л.Гантөмөр “Сайдын дэргэд Дээд боловсролын зөвлөл гэж салбартаа олон жил багшилсан, сургууль удирдаж байсан, хүлээн зөвшөөрөгдсөн 30 гаруй хүнтэй баг ажилладаг. Энэ зөвлөл төрийн өмчит их, дээд сургуулийн Удирдах зөвлөлийг сонгох ажлыг эхлүүлснээр сайд томилгоо хийхээ болино” гэсэн юм.
Боловсролын салбарыг улстөржилтөөс салгах Л.Гантөмөр сайдын үг үнэн эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Харин өнөөдрийн үнэн төрх ийм байна. Төрийн өмчийн томоохон дөрвөн сургуулийн Удирдах зөвлөлд хэн хэн байдгийг танилцуулъя.
Төрийн төлөөлөл
1 Б.БОЛДБААТАР (Удирдах зөвлөлийн дарга)
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
2 П.ЭРХЭМБУЛГАН
БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга
3 А.ГАНБААТАР
Ерөнхийлөгчийн олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх
4 Ч.ӨНӨРБАЯР
Ерөнхийлөгчийн хүний эрх,.хуулийн бодлогын зөвлөх
7 Б.НАСАНБАЯР
БСШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга
8 Б.ЛХАГВАЖАВ
МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч
9 Ш.РАДНААСЭД
МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч
10 С.МЭНДСАЙХАН
Үндэсний статистикийн хорооны дарга
11 С.ОЧИРБАТ
Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч
12 Б.ЭНХТҮВШИН ШУА-ийн Ерөнхийлөгч
13 Х.БАТСАЙХАН
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал
I Төгсөгчдийн төлөөлөл
14 А.МӨНХБАТ
МЗХ-ны ерөнхийлөгч
II.Багшийн төлөөлөл
15 Р.ЭНХБАТ
Бизнесийн сургуулийн профессор
16 Б.ОЧИРХУЯГ (Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга) Шинжлэх ухааны сургуулийн профессор
17 Ч.ХАШЧУЛУУН
Бизнесийн сургуулийн профессор
18 Ч.ЛОДОЙРАВСАЛ Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн профессор
19 Д.ЗАЯАБААТАР
Шинжлэх ухааны сургуулийн профессор
III. Оюутны төлөөлөл
20 Ш.ЦЭНДБОЛД Шинжлэх ухааны сургуулийн магистрант
21 Д.ЭНХТӨР Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн оюутан
22 У.БАСБИШ Шинжлэх ухааны сургуулийн оюутан
23 Н.БОЛД-ЭРДЭНЭ Бизнесийн сургуулийн оюутан
I Төрийн төлөөлөл
1 Ц.БУЯНЦОГТОО (Удирдах зөвлөлийн дарга)
УИХ-ын даргын нийгмийн бодлогын зөвлөх
2 Б.ЦЭНГЭЛ
Гаалийн ерөнхий газрын дарга
3 Б.БАДРАЛ
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
4 Л.ЛУВСАНЖАМЦ
БСШУЯ-ны Инноваци, өндөр технологийн газрын дарга
5 Ц.ЦАГААНХҮҮ БСШУ-ы сайдын зөвлөх
6 П.ЭРХЭМБУЛГАН
БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга
7 А.МӨНХБАТ МЗХ-ны ерөнхийлөгч
8 Л.НАРАНТУЯА
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга
9 Х.ГАНБААТАР
Монголын ажил ОЛГОГЧ ЭЗДИЙН нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч
10 Т.ГАЛБААТАР
ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга
11 Д.БАТБАЯР МОХ-ны ерөнхийлөгч
II Багшийн төлөөлөл
12 Г.БАТТҮВШИН
Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн тэргүүлэх профессор
13 Ц.ЖАРГАЛСАЙХАН Математикийн тэнхимийн ахлах багш
14 Б.БАТ-ЭРДЭНЭ
Эрчим хүчний сургуулийн цахилгаан техникийн тэнхимийн дэд профессор
15 Л.БОЛДБААТАР
Олон улсын дээд боловсрол судлалын төвийн захирал
16 Д.ТҮМЭНБОЛД
Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Дизайны тэнхимийн эрхлэгч
III. Оюутны төлөөлөл
17 А.ТӨГСБАЯР
Оюутны холбооны тэргүүн
18 Х.МӨНХТОГТОХ
Барилга, архитектурын сургуулийн оюутан
19 З.БАДРАЛ
Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутан
I Төгсөгчдийн төлөөлөл
1 А.БАКЕЙ Удирдах зөвлөлийн дарга УИХ-ын гишүүн
II. Төрийн төлөөлөл
2 Л.ЭРХЭМБАЯР
АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ч.СОДНОМЦЭРЭН Сонгуулийн ерөнхий хорооны дарга
4 Д.ЭРДЭНЭЧИМЭГ БСШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
5 Ц.ЦАГААНХҮҮ БСШУ-ы сайдын зөвлөх
6 М.ОЮУНЦЭЦЭГ БСШУЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга
7 Л.ЛУВСАНЖАМЦ БСШУЯ-ны Инноваци, өндөр технологийн газрын дарга
8 С.ОЧИРБАТ Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч
9 Б.ПҮРЭВДОРЖ ИХШХЕГ-ын дарга
10 Ц.ТУВААН
ХАХНХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
III. Эрдэм шинжилгээний ажилтны төлөөлөл
11 Ш.ДЭМБЭРЭЛ
Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, академич
IV. Багшийн төлөөлөл
12 Б.МӨНХБАТ
Инженер, технологийн сургуулийн багш
13 Ж.УРАНЧИМЭГ
Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш
14 Л.БАЯСГАЛАН Агроэкологийн сургуулийн багш
V. Оюутны төлөөлөл
15 Б.МӨНХЧИМЭГ Оюутны холбооны тэргүүн
16 И.НАРАНБААТАР
Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн оюутан
17 У.ШИЖИРБОЛД
I. Төрийн төлөөлөл
1 Б.НАСАНБАЯР
БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга
2 Ч. СОСОРМАА
Монгол Улсаас Бразил Улсад суугаа Элчин сайд
3 Г.СҮГЛЭГМАА
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал
4 Н.БЭГЗ
Боловсролын хүрээлэнгийн Монгол хүүхдийн хөгжлийн судалгааны төслийн удирдагч
5 Ц.БАЯРХҮҮ
БСШУЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга
6 Э.ЭНХПҮРЭВ
Боловсролын хүрээлэнгийн захирал
7 А.ТУЯА
БСШУЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга
8 Б.МӨНХЦЭЦЭГ
Сургалтын төрийн сангийн захирал
9 Н.БЯМБАГЭРЭЛ МОХ-ны зөвлөх
Н.Багшийн төлөөлөл
10 Ж.БАТБААТАР
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал
11 Ш.БАТХИШИГ
Математик, байгалийн ухааны сургуулийн багш
12 С.БАТЦООЖ
Урлаг, биеийн тамирын сургуулийн багш
13 Б.НАРАНЦЭЦЭГ
Архангайн Багшийн сургуулийн багш
III. Оюутны төлөөлөл
14 Б.БАТНЯМ
Оюутны холбооны тэргүүн
15 Г.ДЭЛГЭРМӨРӨН
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн III курсийн оюутан
16 Э.ТӨГС
Архангайн багшийн сургуулийн бага ангийн багшийн III курсийн оюутан
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|