ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

“2030 он гэхэд Улаанбаатарт бид ТАВАН сая жуулчин хүлээн авна гэсэн амбицтай”

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

“Улаанбаатар хотын хөгжлийн стратеги” салбар хуралдаан Төрийн ордны Их танхимд болж байна. 

Хуралдааны модератороор "Ард" санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, панелистаар Монголын хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Батсайхан, Азийн Хөгжлийн Банкны суурин төлөөлөгч Роберт Шуллхамер, Азийн сан АНУ-ын ТББ-ын дэд дарга, Деллойт Онч "Монгол" ХХК-ий Ерөнхий захирал Д.Ончинсүрэн нар оролцож байна. 

Хуралдааныг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” сэдвээр илтгэл тавилаа. 

Түүний илтгэлийн онцлох эшлэлүүдээс дурдвал:

  • УБ хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө УИХ-аар батлагдсан. Хуулийн хэмжээний статустай баримт бичиг болсон.
  • Ирээдүйн эдийн засгийн хөгжлийн түлхүүр нь улс орнууд биш хотууд юм.
  • Монгол Улсын 50 хувь нь Улаанбаатар хотод байгаа. Бусад улсад ийм хэмжээний хот байхгүй.
  • Монгол Улсад өрсөлдөгчгүй байгаа хот бол Улаанбаатар.
  • Улаанбаатар хот хоёр дагуул хотоо байгуулах шийдвэр өнөө өглөө гаргалаа. Багануур, Налайхыг дагуул хотоо болгоно. 
  • 2030 он гэхэд Улаанбаатарт бид ТАВАН сая жуулчин хүлээн авна гэсэн амбицтай төлөвлөгөөтэй явж байна. 
  • Өнгөрсөн онуудад Улаанбаатар хотын барилга байгууламж хоёр дахин өссөн. Энэ бол хувийн хэвшлийнхний хүч. 
  • Хөрөнгө оруулагчид урт хугацааны, тогтвортой үйл ажиллагааг нэхдэг.
  • Э.Бат-Үүл төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулахдаа өөрийнхөө нэг ч төгрөгөөр эрсдлээ хариуцахгүй. Харин хувийн хэвшил бол бүх эрсдлээ өөрөө хариуцдаг.
  • Эрсдлээ хүлээгээд, хариуцлагаа үүрдэг тэр хувийн хэвшил манлайлагч нь байя, бид дэмждэг нь байя. 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [38.111.154.130] 2015/4/8
ХОТ Л АРАЙ ГАЙГҮЙ БАЙГАА БОЛОХООС АН Ч НЭР ХҮНДЭЭ АЛДАЖ УЛСЫГ УДИРДАХ ЧАДАВХИГҮЙ ГЭДГЭЭ ҮНЭХЭЭР Ч НЭГ САЙН ХАРУУЛЖ БАТЛАЖ БАЙНА ДАА
0 | 1 Хариулах
Зочин [220.130.251.31] 2015/4/7
Албаар сөрөг коммент бичдэг хэсэг бүлэг хүмүүс гарсан юм биш үү. Сонгууль ойртож буйн шинж.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.125] 2015/4/4
2030 онд Батүүл амьд байх уу. Үнэх худлаа ярьсаныг нь хэн шүүх вэ. Ёстой нэг мунхруулна гэдэг энэ байх даа.
1 | 1 Хариулах
Залуу хүн [103.229.176.131] 2015/4/4
Сүүлийн үед постон дээр албаар гүтгэн доромжлох утгатай зүйлийг албаар бичдэг ажлын хэсэгтэй болжээ.
0 | 0 Хариулах
Зочин [85.171.81.143] 2015/4/4
Buruu yarisan geegui xugatsaa nl xeterxii oroitoj sanaj dee songuuliin negxeen piar ni ...
0 | 0 Хариулах
Зочин [1.210.70.51] 2015/4/3
mongo saah saihan sanaa. odoo 100 sayaaar jorlon baridiin bga biz de
0 | 1 Хариулах
WM [182.160.0.116] 2015/4/3
Muu zunug mini baga tenegt
1 | 3 Хариулах
Зочин [202.131.226.243] 2015/4/3
яагаад, буруу юм огт яриагүй л байна даг
4 | 0 Хариулах