Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Амарсанаа: Хууль тогтоомжийн тогтворгүй байдлыг шийдэх хэд хэдэн боломж байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Монгол Эдийн Засгийн Чуулганы хүрээнд “Хууль тогтоомжийн тогтвортой, тодорхой байдал ба бизнес” сэдвээр салбар хуралдаан болж байна.

Салбар хуралдааны модератороор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хууль зүйн ухааны доктор Б.Амарсанаа ажиллаж байна. Панелистаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Су.Батболд, МУ-ын ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид, Sojitz Corporation Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Б.Насанбилэг, Өмгөөллийн B&T Consulting ХХК-ийн партнер Б.Батбаяр,  Монголын хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн холбооны тэргүүн З.Сүхбаатар оролцож байна.

Хуралдааны эхэнд модератор Б.Амарсанаа дээрх сэдвийн хүрээнд өдөөх илтгэл танилцууллаа. Тэрбээр илтгэлдээ “Хэрэгжихгүй байна гэдэг нэрээр хуулийг өөрчлөх хандлага байна. Хууль тогтоомжийн тогтворгүй байдлыг шийдэх хэд хэдэн боломж байна.

Нэгдүгээрт: Нэг шинэ хууль тогтоомж баталбал нэгийг хүчингүй болгох,

Хоёрдугаарт: Батлагдсанаас хойш дагаж мөрдөх хугацааг хангалттай тогтоож өгөх,

Гуравдугаарт: Хуулийн төсөл+түүнд заагдсан дүрэм, журмын төсөл,

Дөрөвдүгээрт: Хуулийн төслийн үр нөлөөг батлахаас өмнө тооцож байх явдлыг тогтмолжуулах” гэв.