ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Тувачууд: Вермахтын “ХАР ҮХЭЛ”

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Аугаа Эх орны дайны үед Германчууд Тува дайчдыг “Der Schwarze Tod”-“Хар Үхэл” гэж нэрлэдэг байв. Тувачууд ямар ч том хүчтэй үхэн үхтлээ тулалддаг тул ганц ч хүн олзлогдож байгаагүй гэнэ.

 

“Энэ бол манай дайн!”

 

Тувагийн Бүгд Найрамдах Улс дайны үед буюу 1944 оны наймдугаар сарын 17-нд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон юм. 1941 оны зун Тува нь бие даасан улсад тооцогдож байлаа. 1921 оны наймдугаар сард тэндээс Колчак, Унгерны цагаан цэргийн ангиудыг хөөн гаргаж байв. Тувагийн нийслэл нь хуучин Белоцарск буюу Кызыл (Улаан хот) байжээ.

Зөвлөлтийн цэргүүд 1923 онд тус улсаас гарсан боловч ЗХУ хэдийгээр тусгаар улс ч гэсэн Туваг туслаж дэмжсэн хэвээр байлаа. Бид ярихдаа дайн эхлэхэд анх ЗХУ-ыг дэмжсэн улс Их Британи гэдэг. Гэвч үнэндээ үгүй юм. Тува улс 1941 оны зургаадугаар сарын 22-нд Черчиллийн хийсэн түүхэн мэдэгдлээс 11 цагийн өмнө Герман болон түүний холбоотнуудад дайн зарлажээ.

Тэр дороо Тувад цэрэг татлага явагдаж, армиа дайнд илгээхэд бэлэн гэдгээ зарлаж байв.

38,000 Тува иргэн Иосиф Сталинд хандан “Бид хамтдаа. Энэ бол бидний ч дайн” хэмээн захиа бичиж байлаа. Тува Германд дайн зарласныг сонсоод Гитлер ихэд гайхаж, гзарын зураг дээрээс Туваг олж чадахгүй байсан гэсэн яриа бий.

 

Бүхнийг фронтод

 

Дайн эхэлмэгц Тува Москвад бүх алтны нөөцөө (ойролцоогоор 30 сая рубль) илгээж байж. Мөн жил бүр олборлосон алтаа (10-11 сая рубль) явуулдаг байжээ.

Тувачууд үнэхээр дайныг өөр дээрээ хүлээж авсныг тийм ч баян биш тус улсын фронтод илгээсэн тусламжаас харж болно. 1941 оны зургаадугаар сараас 1944 оны аравдугаар сар хүртэл Тува 50,000 агт морь, 750,000 мал илгээжээ. Тува айл бүр 10-100 толгой мал илгээж байв. Тува нь Улаан армийг бүхэлд нь цанаар хангаж 52,000 хос цана илгээсэн байна.

Тувагийн ерөнхий сайд Сарык-Донгак Чимба дурсамжиндаа “Кызыл орчмын бүх хусан ойг дуусгав” гэжээ.

Үүнээс гадна 12,000 хүрэм, 19,000 хос бээлий, 16,000 хос гутал, 70,000 тонн хонины ноос, 400 тонн мах, тос, гурил зэрэг нийтдээ 66.5 сая рублийн бараа, бүтээгдэхүүн фронтод илгээсэн байна.

Зөвлөлтийн мэргэжилтнүүд “ЗХУ ба гадаад улсууд 1941-1945 онд” номонд дурдахдаа 1941-1942 онуудад Монгол, Тува улсуудаас нийлүүлсэн тусламж нь барууны холбоотнуудынхаас (АНУ, Англи, Канад, Австрали зэрэг) 35 хувиар л бага байжээ.

 

“Хар үхэл”

 

1943 оны хавар Тувагийн анхны сайн дурынхан (200 орчим хүн) Улаан Армид нэгджээ. Тэднийг богино хугацаанд сургасны дараа танкын 25 дугаар тусгай хороонд хуваарилжээ. Энэ хороо Украйн, Молдав, Румынь, Унгар, Чехословакийн нутагт тулалдсан юм. 1943 оны намар хоёр дахь сайн дурынхны бүлэг (206 морьтон) Владимирскийн бүсэд сургагдсаны дараа 8 дугаар морин дивизэд нэгджээ.

Морин дивиз Баруун Украйнд дайсны ар талд хийсэн тулаанд оролцов. 1944 оны нэгдүгээр сард Дуражнод хийсэн тулааны дараа Германчууд тэднийг “Хар үхэл” хэмээн нэрлэх болжээ.

Олзлогдсон герман офицер Г.Ремке мэдүүлэхдээ цэргүүд Тува дайчдыг “Атиллагийн зэрлэгүүд ирлээ” хэмээн сандарч, байлдах чадваргүй болдог байсан гэжээ.

Тодруулахад тэр үед Тува дайчид өөрийн үндэсний хувцастай, сахиус зүүцгээсэн байдаг байжээ. Сүүлд 1944 оны эхээр Зөвлөлтийн командлагчид тэднийг Буддын шашны болон бөөгийн эд зүйлсээ нутаг руугаа явуулахыг хүссэн байна.

Тува дайчид тун баатарлаг тулалддаг байв. Наймдугаар морьт гвардын удирдлагаас Тувагийн засгийн газарт явуулсан захианд ”…гарцаагүй илүү хүчтэй дайсантай тулалдах үед Тува дайчид амь үрэгдэж байна. Сурмиче тосгоны дэргэдэх ийм нэгэн тулаанд Донгур-Серений удирдсан 10 пулемётчин, Дажы-Серений удирдсан танк эсэргүүцэх салаа ганц алхам ухралгүй, сүүлчийн сумаа дуустал тулалдсаар үрэгдлээ. Баатрууд 100 гаруй дайсныг устгажээ. Амь үрэгдсэн ч тэд эх орныхоо хүү нь байж дайсандаа бууж өгсөнгүй…” гэсэн байв.

Тувагийн сайн дурынхан Баруун Украйны 80 гаруй сууринг чөлөөлжээ.

 

Тувагийн Баатрууд

 

80,000 хүн амтай Тувагийн Бүгд Найрамдах улсаас Аугаа Эх орны дайнд 8,000 орчим дайчин оролцсон байдаг.

ЗХУ-ын төрийн дээд одон, медалиар 67 дайчин, командлагч нар шагнагджээ.

Тэдгээрийн 20 нь Яруу Алдрын одон хүртсэн бол 5,500 орчим дайчин ЗХУ болон Тувагийн медаль, шагналуудыг хүртсэн байна.

Хоёр Тува дайчин Хомушку Чургуй-оол, Тюлюш Кечил-оол нар ЗХУ-ын баатар болцгоожээ.

 

Тувагийн эскадриль

 

Тувагийн ард түмэн зөвхөн эд материал болон цэргийн тусламж үзүүлсэнгүй, Улаан армийг 10 ширхэг Як-7Б онгоцоор хангажээ.

1943 оны гуравдугаар сарын 16-нд Москва орчмын “Чкаловскийн” аэродром дээр Тувагийн төлөөлөгч нар Улаан Армийн нисэх хүчний 133 дугаар хороонд эдгээр онгоцыг ёслол төгөлдөр хүлээлгэн өгсөн юм.

Онгоцнуудыг Гуравдугаар сөнөөгч онгоцны эскадрилийн командлагч Новиков болон түүний баг хүлээн авсан байна.

Онгоц бүрийн бөөрөн дээр цагаан будгаар “Тувагийн ард түмнээс” гэж бичсэн байлаа.

Харамсалтай нь эскадрилийн ганц ч онгоц дайны дараа үлдээгүй юм. Мөн 133 дугаар сөнөөгч онгоцны хорооны 20 дайчнаас гурав нь л амьд үлдсэн гэдэг.

 

Эх сурвалж: Русская Семерка

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Тува [59.153.113.149] 2016/4/3
Туваг Өвөрхангайн хазгар Гэндэн 1932 онд Орост өгсөн юм шүүдээ.
2 | 0 Хариулах
bat [122.201.21.40] 2015/9/8
har uheluud chini usan tsereguud shuudee tuva chuud bish
0 | 0 Хариулах
Зочин[103.26.195.160] д [103.9.90.195] 2015/4/7
чиний удам судар чинь манжид урваж явсан да
0 | 0 Хариулах
Зочин [182.160.33.113] 2015/4/6
za da tuuhee sain unshih l heregtei bndaaa zaluuchuudaaa
0 | 0 Хариулах
итгэлт [182.160.44.58] 2015/4/6
Манай ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тува-д Комсмолын сургууль төгссөн юмдаа.Бас л өндөр боловсролтой агуу шазруун хүн дээ.
0 | 1 Хариулах
Мятав [112.72.13.19] 2015/4/5
Бас л нүүдэлчний удам гэдгээ харуулсан, шазруун эрс шүү. Малын хулгайч кайгалууд нь идэр есийн хасах 40-50 градусын хүйтэнд гал гэрэл гаргалгүй ойд 2-3 хоног нуугдаж хонож байна гэж байгаа юм чинь.
0 | 0 Хариулах
Монгол [103.23.51.1] 2015/4/4
Х.Чойбалсан Тувагийн С.Тока /Салчиг Тогоо/ -г "нусыг нь сугартал" алгадаж байсан түүх бий
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.160] 2015/4/4
Тэнэгүүд, СССР-тэй нэгдсэн нь урвалт болсон юм. Тэхдээ хэл нь их сонин юм шиг байна лээ ш дээ. Казах хэл юм уу гэхлээр биш. Ямар хэлээр ярьдаг улсууд вэ?
0 | 1 Хариулах
Зочин [192.82.71.251] 2020/1/7
Монгол ба Түрэг хэлээр ер нь бол Өвөг Монголчууд гэж ном судранд дээр гарсан байдаг юм байна лээ!
0 | 1 Хариулах
зочин [112.72.13.83] 2015/4/4
Их гүрний бодлого одоо ч явагдсаар.Хил зөрчил,малын хулгайг тэд л өөгшүүлж байгаа.Ингэж будлианыг дэмжихгүй бол Туваг Монголтой нэгдэхээс айдаг.
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.190] 2015/4/4
Тува бол уг яс үндэс, язгуур уламжлалаараа ХАЛХУУДТАЙ тун ойр хүмүүс. Ялангуяа Түшээт хантай ураг барилдлагаатай хүмүүс. 1570 онд Халхын Шолой сэцэн хан, Урианхайн (Одоогийн Тува) Сайн Мажиг нар нийлж баруун Ойрдуудыг дайлж байсан.
0 | 0 Хариулах
Зочин [182.160.32.21] 2015/4/3
Тагнын Урианхайчууд. Хуучин Чин гүрний Ар Монголын 6 аймагт багтаж байсан. 1800 - аад онд Оросууд цэргийн хүчээр Алтайн Урианхайг эзэлж сүүлд аргаар Тагнын Урианхайг авсан даа. Сүүлд Тува болчихсон Орсод нэгдчихсэн. Уг нь Монгол үндэстэн. Гэтэл хэл ус нь өөр болоод өөрсдийгөө Монгол биш Тува гэж тэнэгтээд. Саяны нуруу Алтайн хязгаар Ой мод ихтэй үзэсгэлэнтэй сайхан нутгаан арчаагүйтэж байгаад алдчихсан даа Монголчууд...
13 | 1 Хариулах
Зочин [112.72.13.88] 2015/4/3
mongol bish tuva gj t1teed geh shig oorin chin talaar bish bolohor ingej bichij bolno gj bodoo yu
3 | 1 Хариулах
Зочин [103.26.194.190] 2015/4/4
Тува бол уг яс үндэс, язгуур уламжлалаараа ХАЛХУУДТАЙ тун ойр хүмүүс. Ялангуяа Түшээт хантай ураг барилдлагаатай хүмүүс. 1570 онд Халхын Шолой сэцэн хан, Урианхайн (Одоогийн Тува) Сайн Мажиг нар нийлж баруун Ойрдуудыг дайлж байсан.
3 | 0 Хариулах
Баяр [49.0.160.174] 2015/4/3
Бид нэг зүйлийг бодох хэрэгтэй. 13 зуунд бидний газар нутаг ямар өргөн уудам байлаа, 17-р зуунд ч мөн ялгаагүй. Одоо 21-р зуунд ямар болсон бэ? Энэ бүхний үр дүн нь бидний нэгдэлгүй байдлаас өнөөдөрийг хүрлээ. Бие биенээ хэмэлсээр байх юм.
10 | 0 Хариулах
Зочин [78.53.189.225] 2015/4/3
namaig neg gerrman avgai harchihaad manai bairand mongol tserguud horsh bolood amidardag bsan . zuun germanii avgai. Manai army bh yosgui dee geed ongorson suuld n bodood bsan ted tuva esvel halimaguud l bsan bj taarah geed bna.
1 | 0 Хариулах
Зочин [103.26.195.160] 2015/4/4
казак киргизүүд гээд бидэнтэй төстэй царайтай дуракууд наад халимаг, тува гэсэн урвагчдаас чинь хэд дахин олуулаа СССРт байлдаж явсан юм шүү дээ.
0 | 5 Хариулах
Зочин [80.171.184.191] 2015/4/4
ted bidentei tostei ch ter huuhen anduurahiig bodvolmongol tsaraitai humuus bsan gej bodoj bna.hasguud bol ihenh n erliizjeed shar bdag. kirgiz hun bas l harj bsan tostei ch arai oor.
0 | 0 Хариулах
ТҮвшин [150.129.141.104] 2015/4/3
Д.нацагдоржийн "Миний нутаг" шүлгийн эхлэлийн Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунуудын Саяны нурууг нь /Тувад/ оросууд авсандаа хөөрхий...
7 | 0 Хариулах
Зочин [78.53.189.225] 2015/4/3
gehdee ich zohiolch maani tegj bicheed heniih gedgiig n heleed uldeejee.
10 | 0 Хариулах
Зочин [127.0.0.1, 103.9.90.66] 2015/4/3
Монгол цустай, Монгол хүмүүс юм шүү дээ уг нь. Даан ч Туваг Орос тавьж явуулаагүй, Тувагийн удирдлага ч Оросод дэндүү талтай, Монголтой нэгдэхийг хүсдэггүй байсан юм даа.
6 | 1 Хариулах