Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобусыг ухаалаг төлбөрийн системтэй болгохоор төлөвлөж буй. Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын Олон нийттэй харилцах ажилтан Д.Болдоос тодрууллаа.
-Нийтийн тээврийн үйлчилгээг ухаалаг системд шилжүүлэх ажил хэзээ хийгдэж эхлэх вэ?
-Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд үүсээд байгаа хүндрэлүүдийг шийдэх орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээ буюу бүртгэлийн системд нэвтрүүлэх ажил энэ сарын 13-наас эхэлнэ.
-Энэхүү цахим хяналтын систем нь ямар ач холбогдолтой юм бол?
-Нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх том оврын автобуснуудыг цагийн хуваарийн дагуу явж байгаа зэрэгт хяналт тавих юм.
Нэг автобуснаас нөгөө автобус ирэх хугацаандаа явж чадаж байгаа эсэх гээд бүх мэдээллийг цуглуулна. Улмаар хяналтаас ирсэн мэдээллийг боловсруулаад мэдээллийн системд нэтрүүлдэг болно.
-Тус мэдээллийн системийг зорчиг ашиглах боломж бүрдэх талаар яригдаж байсан. Зорчигчид хэрхэн ашиглах юм бэ?
-Хяналтын системээс ирсэн мэдээллийг боловсруулаад мэдээллийн системээр иргэдэд түгээнэ. Өөрөөр хэлбэл, зорчигчийн суух ёстой автобусны байршил, цагийн хуваарийг ухаалаг гар утас болон буудлын электрон самбараар дамжуулан хүргэх юм.
Тиймээс иргэд буруу буудал дээр автобус хүлээж зогсохгүй, ямар чиглэлийн автобус хэдэн минутын дараа ирэх гээд наад захын мэдээллийг цаг алдалгүй авдаг болно гэсэн үг.
-Цахим төлбөрийн карттай болох шинэчлэл энэ сараас эхэлнэ гэсэн мэдээлэл байсан. Хэзээнээс эхлэх юм бэ?
Гэхдээ цахим төлбөрийн системд шилжсэн гэхээр маргааш нь бүгд картаар үйлчлүүлэх ёстой гэсэн үг биш. Учир нь эхний ээлжинд картаар үйлчлэхээс гадна картаа авч амжаагүй иргэдэд бэлэн мөнгөөр үйлчилдэг хэвээр байх юм.
Гэхдээ цахим төлбөрийн системд шилжих ажил хэзээнээс хийгдэж эхлэх нь тодорхойгүй байгаа.
Хөнгөлөлт эдэлдэг зорчигчдыг хэрхэн зорчуулах асуудал бүрэн шийдэгдээгүй байна.
-Картын системд шилжихээр хөнгөлөлттэй үнээр зорчиж байгаа иргэд хэрхэн зорчих бол?
-Хөнгөлөлт эдэлдэг зорчигчдыг хэрхэн зорчуулах асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Хэд хэдэн хувилбар яригдаж байгаа юм билээ. Карт ямар хэлбэр хэмжээтэй байх, хэдэн төгрөгийн үнэтэй байх зэрэг нь тодорхой болоогүй байна.
-Нийтийн тээвэр ухаалаг системд хэзээ бүрэн шилжинэ гэсэн үг үү?
-Ер нь ухаалаг системд шилжих ажил үе шаттай явагдана. Хамгийн түрүүнд хяналт бүртгэлийн сис¬темд шилжээд дараа нь мэдээллийн системд шилжих юм.
Хамгийн сүүлд цахим төлбөрийн системд шилжих болно. Энэхүү ажил энэ оны есдүгээр сар гэхэд бүрэн шийдэгдэх төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс цаашид иргэн бүр картын системд шилжинэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!