ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Сэм Уолш: Монгол ажилчдын хийж бүтээсэн амжилтыг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрлөө

Б.Ану
2015 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто групп, нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон “Оюу толгой” ХХК-ийн амжилтыг хамтдаа ёслон тэмдэглэв.

Өмнийн говь дахь Оюу толгойн уурхай дээр болсон уг ёслолын арга хэмжээнд Уул уурхайн сайд Р.Жигжид, Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш болон Рио Тинтогийн Зэс, Нүүрсний группын Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак зэрэг хүмүүс оролцлоо.

 

Монгол Улсын Уул уурхайн сайд Р.Жигжид хэлэхдээ Оюу толгой нь Монгол Улсын үндэсний үнэт баялаг билээ. Өнөөдрийн энэхүү амжилт нь Оюу толгойн нийт ажилтан, түүний 95 хувийг бүрдүүлдэг Монголчуудын маань нөр их хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн юм. Оюу толгой цаашид алхам алхмаар улам бэхжиж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацааны турш хувь нэмрээ оруулна гэдэгт би итгэлтэй байна.

Миний бие энэхүү тэмдэглэлт баярын халуун мэндийг Оюу толгойн удирдлагууд болон нийт ажилтан, ажиллагсдад чин сэтгэлээсээ хүргэж байна” гэлээ. 

Харин Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш Оюу толгойн ил уурхайн үйл ажиллагаатай биеэр танилцаж, Монгол ажилчдын хийж бүтээсэн амжилтыг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрлөө. Хоёр жил хүрэхгүй хугацаанд нэг сая тонн зэсийн баяжмалыг экспортод гаргана гэдэг нь үйл ажиллагаагаа эхлээд удаагүй Оюу толгойн хувьд томоохон тэмдэглэлт үйл явдал юм. Энэ амжилтын нэгээхэн хэсэг нь болж байгаадаа бид баяртай байна” гэсэн бол  “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх хэлэхдээ Уул уурхайн сайд Р.Жигжид болон Рио Тинто группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш нарыг Оюу толгойн уурхайд хүлээн авч байгаа нь бид бүхний хувьд нэр төрийн хэрэг юм.

Бид энэ түүхэн тэмдэглэлт үеэр өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулж, ажилчдынхаа өндөр ур чадварыг харуулах боломж гарлаа. Цаашид илүү үр бүтээлтэй ажиллаж, хөгжин дэвших бат бөх суурь бүрдэж байна” хэмээв. 

Мөн “Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй Бидний энэ амжилт бол аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах бидний эрхэм зорилгыг илүү тодорхой харуулж байна. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Р.Жигжид сайд энэ чухал үйл явдлыг бидэнтэй хамт тэмдэглэж байгаад баяртай байна” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо. 

Оюу толгой нь 2010 оноос хойш төслийн бүтээн байгуулалтад 6.4 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1.3 тэрбум гаруй ам.долларыг Монгол Улсын Засгийн газарт татвар, рояалти болон бусад төлбөр, хураамж хэлбэрээр төлөөд байна.

Өнгөрсөн 2014 онд гэхэд Монголын ханган нийлүүлэгч компаниудаас 300 сая ам.долларын худалдан авалт хийж, 7.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг боловсрол, сургалт, тогтвортой хөгжлийн төслүүдэд зарцуулжээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.150] 2015/3/30
юмаа мэддэг юмыг гэрэл гэгээтэй хардаг эрхэмүүдэд энэ хүний өнөөхийг долоож хэдэн бор юм өөртөө унагах л гоё биз дээ бусдаараа монголд өрийн дарамт л юм энэ уурхай гэсэн нэртэй гадны алтны агулахын цоож түлхүүр тэр гэгээтэй нөхөрт өөрт нь ч байхгүй яг халзан ганболд шиг долоогч бас боол шиг алга тосон долингортогч
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2015/3/30
Баяр хүргэе! Оюутолгой шиг хэдэн үйлдвэр байхад Монгол улс дорхноо л босоод ирэх байх даа.
0 | 0 Хариулах
зочин [112.72.13.184] 2015/3/30
Удахгүй $ ханш доошоо буух нь дээ. Сайхан бна Урай Хурай.
0 | 0 Хариулах
Зочин [182.160.32.21] 2015/3/29
Оюу толгойн нийт ажилтан, түүний 95 хувийг бүрдүүлдэг Монголчуудын маань нөр их хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн юм.
2 | 0 Хариулах
Зочин [103.10.23.16] 2015/3/29
Бүү долгино мой
1 | 2 Хариулах
иргэн [122.201.31.82] 2015/3/29
Хуцдаг муу хар халзан [хориотой үг] вэ
0 | 7 Хариулах
Зочин [103.229.120.29] 2015/3/29
Ийм юугаа ч мэдэхгүй юмыг харлуулдаг иргэдтэй байж цаашид хурдан хөгжлөө юу?
6 | 0 Хариулах