Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрвээ би барилгачин байсан бол амьдарч байгаа иргэдээсээ ичихээргүй барилга барих байсан

ikon.mn
2015 оны 3 сарын 20
iKon.MN

Цуврал-1: Барилгын компаниуд алдаагаа хэрхэн засдаг вэ?

Сэтгүүлч бидний баримталдаг зарчим бол хэзээд аливаа зүйлийн учир шалтгааныг судалж олж тогтоон зөвхөн үнэнийг нийтлэн уншигчиддаа хүргэх явдал юм. Тэрхүү үнэн сөрөг эсвэл эерэг гарах нь чухал биш харин үнэн л байх хэрэгтэй. Эдгээрийг бичиж байгаа шалтгаан нь иргэдэд чанаргүй барилга, бодит бус үнийг санал болгоод байна гэх барилгын компаниудыг судалж үзэхээр шийдсэнтэй холбоотой.

Иргэдийн дунд барилгын компаниуд жаахан нэр хүнд муутай байдаг. Үнэхээр олон жил барилга барихдаа тэд иргэдийг бухимдуулсан хэвээр байна уу? Яагаад алдаан дээрээ үндэслээд сайжруулаад барьж болдоггүй юм болоо! гэсэн сэтгүүлч миний сониучхан бодлоос үүссэн энэхүү судалгааны ажлын эхний тайланг та бүхэнд хүргэхэд бэлэн болоод байна.  Хэдийгээр би сэтгүүлч мэргэжилтэй хэдий ч ихэнх тохиолдолд судлаач болдог нь бидний мэргэжлийн онцлог юм.

Ингээд та бүхэнд цувралаар барилгын компаниудын барилгадаа хандах хандлагын талаар танилцуулах болно.

Энэ цувралуудын дүнд би аль нэгэн компанийн муу болон сайн талыг баримтлах гээгүй гэдгийг дурдмаар байна. Энэхүү нэмэр хачиргүй бяцхан судалгаа хэрэглэгчийн нүдээр харсан энгийн судалгаа юм гэдгийг эрхэм уншигч та ойлгох бизээ.

Бяцхан судалгааны эхний компани бол барилгын салбарт 10 жил үйл ажиллагаа явуулж 4 төсөл хэрэгжүүлсэн Люкс хаус ХХК.

Люкс хаус компанийг сонгосон шалтгаан нь хэний ч мэддэг томоохон компанийг ийм байна гээд ярихаас илүү энэ салбарт тогтвортой ажиллаад чимээгүйхэн барилга бариад явдаг компаниудыг судлах нь сонирхолтой санагдлаа.

Миний нэгэн танил Люкс хаус компанийн барьж буй орон сууцнаас авахаар сонирхож байгаа талаар ярьж байсан нь санаанд орж тухайн компаниас судалгааны ажлыг эхлүүлэхээр шийдсэн юм.

Люкс хаус компани 2005 онд байгуулагдаж түүнээс хойш 4 барилга барьж ашиглалтанд оруулсан бөгөөд барилга бүрийн өөр өөрийн гэсэн өвөрмөц шийдлүүд нь надад таалагдсан юм. Нийтдээ 83 айл амьдарч, 40 гаруй байгууллагын оффис тухайн төслүүдэд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

Тухайн орон сууцнуудын архитектор бүртэй уулзахад тэдний хэлж байгаа нэг л зүйл миний анхаарлыг татсан юм. Тэр юу вэ? гэхээр  “барилгын зургийн захиалга” байв. Барилгын компаниас ажлын даалгавартаа хавсаргадаг нэг зүйл нь “Бидний өмнөх төсөл ийм байсан, харин дараагийн төсөлдөө бид энэ, энэ асуудлыг арай өөрөөр шийдэж сайжруулмаар байна” гэсэн хүсэлт.  Энэ нь тухайн компанийг илэрхийлэх гол үзүүлэлт гэдгийг би судалгааныхаа дүгнэлтийг хийх явцдаа ухаарсан юм.

Би судалгааны ажлыг шууд барилгын компанитай уулзаж төслүүдээ хэрхэн яаж барьсан талаар сурвалжлах төлөвлөгөөтэй байсан боловч энэхүү ярианаас үүдэн Люкс хаус компанийн төслүүдийг он цагийн дарааллаар харахаар шийдсэн юм.

 

 

LUX HOUSE-1 төсөл нь 2006 онд ашиглалтанд орсон бөгөөд 16 айлтай, доороо үйлчилгээний төвтэй 6 давхар барилга. Мөнгөн завьяагийн хойд талд байршиж байна.

2006 онд ашиглалтанд орсон гэхэд гадна өнгө төрх нь хуучраагүй, мөн анх худалдаж авсан айлууд нь одоо хүртэл амьдарч байгаа нь сонирхолтой байлаа. Анх худалдаж авсан айлууд нь дахин зарахгүйгээр удаан амьдарч байгаагаас тухайн байрны чанар харагддаг гэж ярьцгаадаг байсныг санаж судалгааныхаа шалгуурт оруулсан юм.

Мөн айлуудын талбайн хэмжээ том учир тухайн үедээ л том талбайтай цөөхөн байруудын нэг байсан гэнэ. Айлуудаас орон сууцны талаар сэтгэгдэл асуухад хотын төвд ийм байранд амьдарч байгаадаа баяртай байдаг, чанар, тохь тухын хувьд ч дажгүй гэж байлаа. Харин гадна талдаа зогсоол болон өөрийн гэсэн орон зай байдаггүй нь хэцүү гэж байлаа. СӨХ-ийн асуудал маш их гардаг байсан хэдий ч 2 жилийн өмнөөс Люкс хаус компани одоо ажиллаж байгаа СӨХ-ийн өмнөөс асуудлуудыг шийдвэрлэж ирсэн байна.

Үнэхээр зарим нэг дутагдалтай зүйлүүд байна. Жишээ нь тоглоомын талбай, аюулгүй байдал, машины зогсоол зэрэг асуудлууд байгаа нь шууд л харагдаж байлаа.  

 

 

LUX HOUSE-2 төсөл бидний мэдэх 3,4-р хорооллын хүнсний захын зүүн талд байрладаг бөгөөд 18 айлын 7 давхар доороо үйлчилгээний төвтэй мөн өмнөх өнгө төрхөө хадгалсан бор хүрэн өнгийн барилга байв.

Очоод харахад өмнөх муу талууд нь мөн л давтагдсан харагдлаа. Гэхдээ айлуудын зохион байгуулалт нь сонирхолтой байлаа. Учир нь нэг айл хоёр давхар буюу пентхаус зохион байгуулалттай.

Доод давхар нь урагшаа харж байхад дээд давхарлуу гарахад цонхууд нь баруун тийшээ, хойшоо харсан байх жишээтэй. Тиймээс баруун болон урагшаа, хойшоо харсан 3 төрлийн цонхны харцтай байнаа гэсэн үг. Энэ зохион байгуулалтын санаа надад их таалагдсан юм. Мөн харуул хамгаалалт сайжирсан байлаа. Доороо хүлээлгийн хэсэгтэй байгаа нь мөн дажгүй санагдлаа.

Хэрвээ гэрт хүн ирэхэд манайх хүнгүй байвал тэр хүн 1 давхрын хүлээлгийн хэсэгт хүлээж байх юм. Гэрээсээ гарч ирсэн зарим хүмүүсээс байрны талаар асуухад “Тухайн үедээ үнэтэй байранд тооцогдож байсан ч хотын төвд, дотор зохион байгуулалт сайн, харуул хамгаалалт зэрэг үзүүлэлт нь дажгүй учраас худалдаж авч байсан. Сүрхий хотхонжилт байхгүй ч бусад үзүүлэлт нь дажгүй дээ” гэсэн хариултууд хэлж байлаа.

 

LUX HOUSE-3 төслийн хувьд 13-р хорооллын голын зам дагуу Туул голын эрэг дээр байрласан 28 айлын 9 давхар, доороо 2 давхар үйлчилгээний төвтэй барилга байлаа.

Өмнөх 2 төслөөс сайжирсан зүйл гэвэл хашаажилттай болсон, мөн харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээ сайжирсан байлаа. Мөн арай олон айлтай, барилгын дизайн хүртэл өөр болсон байв. Энэ барилгын архитектур төлөвлөлт нь хүртэл өвөрмөц шийдэлтэй гэж зураг төслийг нь хийсэн н.Амартүвшин архитектор ярьж байв. “Тухайн барилга Сэлбэ голын эрэг дээр буюу сул хөрс шороотой хэсэгт баригдаж байгаа тул суурийг найдвартай байхаар шийдсэн бөгөөд хөрсний ус нэвчилтийн хамгаалалтыг маш сайн хийсэн. Мөн барилга “Г” хэлбэртэй байгаагийн учир нь тухайн 2 блок хэсгүүд хоорондоо шат, лифтний хонгилоор холбогдсон тусдаа барилгууд, тиймээс байгалийн нэгэн давагдашгүй хүчин зүйл болох газар хөдлөлт боллоо гэхэд энэ барилга бүхэлдээ унахгүй, нэг барилга нь уналаа гэхэд нөгөөгөө татаж унахгүй байхаар төлөвлөсөн” гэж байлаа.

Миний хувьд энэ яриаг сонссоноос хойш тэр барилга нэг л өвөрмөц барилга мэт харагдах болсон юм.

 

Сүүлд ашиглалтанд оруулсан LUX CENTER төсөл нь тухайн компанийн хувьд хамгийн өндөр барилга бөгөөд нийт 15 давхар, 1-9 давхар хүртлээ оффис, үйлчилгээний төвтэй, 10-15 давхартаа орон сууцтай, УБИС-ын замын урагшаа байрлаж байна.

Энэ төслийн хувьд өмнөх төслүүдээсээ сайжирсан зүйл нь СӨХ-ийн асуудлыг  шийдэж өгсөн явдал. Тусгайлан олон улсын жишигт нийцсэн СӨХ-ийн үйл ажиллагаатай компани болох зорилго тавин Люкс комфорт ХХК-г байгуулан ажиллаж байгаа гэнэ. Өнөөдрийн энэ завгүй амьдралтай бидэнд гэртээ тав тухтай байхаас гадна хэрэгцээтэй үйлчилгээгээ гэрээсээ авч байх нь хамгийн чухал зүйл болоод байгааг хэн хүнгүй мэднэ.

Манай байрны СӨХ гэхэд л сард авсан төлбөртөө ямар нэг тайлан мэдээ гаргадаггүй, СӨХ байгаа үгүй нь мэдэгдэхгүй, мөнгө авах болохоороо л гарч ирдэг мэт санагддаг. Гэтэл энэ компанийн хувьд ямар их амьд харилцаатай байдаг нь харагдаж байлаа. Харин нэг зүйл давтагдсаар л байсан нь нөгөө л тоглоомын талбайн асуудал байлаа. Барилгын компанийн удирдлагуудаас энэ талаар лавлахад Төрбат захирал:

Хотын төвд барилга барихын нэг хүндрэлтэй асуудал нь тоглоомын талбай, оршин суугчдын амрах хэсэг, гаражийн асуудал байдаг. Бид газрын хэмжээнд тохируулахаас өөр арга байдаггүй, хэрвээ Lux-5 төсөл шиг хангалттай газартай бол бид хүссэнээрээ төлөвлөх боломжтой юм” гэж байлаа.

 

Харин хамгийн сүүлд хэрэгжүүлж байгаа  Lux-5 residence орон сууцны хотхоны барилгын талбайд очлоо. Б.Төрбат захиралтай ярилцаж суухдаа 5 дахь төслийн талаарх бяцхан ярилцлагаа та бүхэнд хүргэж байна.

- Юуны өмнө 5 дахь төслөө амжилттай хэрэгжүүлж байгаа та бүхэнд баяр хүргэе. Төслийн өмнөх төслүүдээс ялгарах онцлог юу вэ?

-  Бид 5 дахь төслийнхөө барилгын ажлыг өнгөрсөн хавар эхэлсэн хэдий ч одоогоор барилгын дотоод заслын ажилдаа ороод явж байна. Энэ нь бид цаг хугацаатай уралдан төлөвлөсөн хугацаанаасаа ч өмнө ашиглалтанд оруулахаар шаргуу ажиллаж байгаагийн хүч гэж бодож байна. Энэхүү  төсөл өмнөх төслүүдийн хувьд маш олон сайжруулалт хийсэн нь бидний хувьд  дэвшилттэй төсөл гэж бодож байгаа.

Учир нь бид гадна зогсоол, оршин суугчдын амрах талбай, тэдэнд хэрэгцээтэй үйлчилгээнүүд, хүүхдийн тоглоомын талбай, аюулгүй байдал, СӨХ зэрэг өмнөх төслүүдийнхээ дутагдалтай талуудыг сайжруулсан. Мөн түүнээс гадна хотхон төлөвлөлтөнд хүртэл маш их анхаарч 2 барилга хоорондоо нар болон цонхны харц хаахгүй байхаар төлөвлөж өгсөн. Тиймээс сүүлийн үед орон сууц худалдаж аваад айл амьдрахад үүсээд байдаг бүхий л асуудлуудыг судалж үзсэний үндсэн дээр энэхүү хотхоны төлөвлөлтийг хийсэн гэж үзэж болно.

- Би танай өмнөх барилгуудын талаар судалж үзсэн л дээ. Тухайн хотхонуудад таны хэлээд байгаа асуудлууд үнэхээр их байсныг хэлмээр байна.

- Тиймээ. Бидний өмнөх төслүүдэд дутагдалтай талууд маш их байгаа. Бид тэрхүү асуудлуудыг энэхүү төсөлд үүсэхгүй байх талаас нь маш их анхаарч ажилласан. 

Баянзүрх дүүргийн Нарны зам дагуу байрлах энэ хотхон харин өмнөх төслүүддээ дутагдсан бүхнээ оруулжээ. Барилгын компани борлуулалтаа Мастер пропертис ХХК-аар дамжуулан гүйцэтгэж байгаа бөгөөд “Бид барилгын компани тул хийх ёстой зүйлээ л хийнэ, харин борлуулалтыг мэргэжлийн компанид нь даатгана” гэсэн зарчимтай гэнэ.

Ер нь дээрх бүхнээс дүгнээд харахад хэрэглэгч бид барилгын компаниудын өмнөх төслүүдийг нь маш сайн судалж үзэх, өмнөх төслүүдэд гарсан алдаануудаа хэрхэн засч сайжруулж явсан бэ? гэдгийг нь харах хэрэгтэй юм байна гэж сэтгүүлч миний зүгээс зөвлөмөөр санагдаж байлаа. Хүн амьдралдаа хийдэг маш цөөхөн худалдан авалтын нэг нь орон сууц гэдэг.

Гэтэл бид энэхүү чухал худалдан авалтын төлөө өөрсдийн зүгээс юу хийдэг вэ? Сурталчилгаагаар харсан зүйлдээ итгээд өөр зүйлтэй харьцуулж үзэлгүйгээр шууд л худалдан авалтаа хийж дараа нь энэ барилга муу, тэр компани худал хэлсэн гэж явахаар эхлээд маш сайн судлах хэрэгтэй юм гэдгийг энэхүү эхний судалгааны хүрээнд ойлгох биз ээ. Энэхүү судалгааны талаар анх тус компанийн орон сууцнаас сонирхож байсан эгчдээ танилцуулахад өөр сонирхож байгаа орон сууцнуудаа ч мөн илүү сайн судлах хэрэгтэй юм байна гэсээр гарч одсон юм. Та ч бас...

Дараагийн сонирхолтой судалгаагаар удахгүй уулзана гэдэгтээ итгэлтэй байна.

Ц.Саруул.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.