ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

ХАА-н мэргэжилтнүүдийг Беларус улсад сургана

ikon.mn
2015 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Беларус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Р.Бурмаа хоёр орны хөдөө аж ахуйн яам хооронд хамтын ажиллагааны  санамж бичиг байгуулах, мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах байнгын механизм бий болгох, үр үржүүлэх салбарт хамтран ажиллах санал тавив. 

Харин Беларусын элчин сайд С.Чепурной газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх, мах, сүү бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэр барих зэрэгт хамтран ажиллах саналаа илэрхийллээ.

Түүнчлэн тэрбээр Беларусын “Арид Грөү” ХХК Монголд био бордоо нийлүүлэх сонирхолтой байгааг ч хэлсэн юм. Ингээд хоёр тал хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, оюутнуудыг харилцан болон давтан сургахад хамтран ажиллахаар тохиролцлоо.

1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг