Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх хуучин танктай хөшөө байсан авто замын уулзварт “Торгоны зам” нэртэй жингийн таван тэмээ цувран алхаж яваа орон зайн баримлын цогцолбор барьж байна.
Тэмээн жин бүхий цогцолбор баримлын өндөр нь 3,5 метр , урт нь 5.2 метр, өргөн нь 2.6 метр хэмжээтэй байх юм.
Жингийн цуваанд яваа тэмээдийг өөр өөрийн онцлог бүхий хөдөлгөөнөөр алхаж байгаагаар дүрслэх бөгөөд уран барималч Ё.Далх-Очир урлаж байгаа юм.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Монголын дүрслэх урлагийн холбоо хамтран өнгөрсөн онд “Улаанбаатар уран баримал” наадам зохион байгуулах үеэр уг саналыг уран бүтээлч гаргаж, нийслэлийн удирдлагууд дэмжсэнээр энэхүү баримлыг барьж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!