Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдэд 60 шинэ компьютер тараана

www.ulaanbaatar.mn
2015 оны 2 сарын 3
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай”  А/77 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар Улаанбаатар хот, БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газар хоорондын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологийн бааз суурийг сайжруулахад зориулан  60 шинэ компьютер бусад дагалдах хэрэгслийн хамт тусламжаар ирүүлсний  дагуу  нэмүү  өртгийн  албан татвар, хадгалалт, тээвэрлэлтийн зардал болох  3 сая 320 мянган төгрөгийг Тамгын газрын батлагдсан урсгал зардлын Төрийн нэрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлаас гаргахыг Тамгын газарт зөвшөөрөл олголоо.

Сургуулиудад техник, тоног төхөөрөмжийг  хуваарилж бүрэн хүчин чадлаар нь ашиглуулах, үндсэн хөрөнгөд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Боловсролын газарт үүрэгдлээ.