ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Жирэмсэн эхчүүдэд зориулсан анхны МОНГОЛ АППЛИКЕЙШН гаржээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 2 сарын 2
iKon.MN
 

“МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ТББ-аас эмэгтэйчүүд болон жирэмсэн эхчүүдийг жирэмсний үеийн өөрчлөлт болон ургийн өөрчлөлтүүдийн талаарх мэдээлэл өгөх зорилгоор "ЖИРЭМСЭН ЭХИЙН ХЯНАЛТ" хэмээх ухаалаг гар утасны апликейшн бүтээснээ өнөөдөр олон нийтэд танилцууллаа. 

Энэхүү аппликейшн нь энэ чиглэлээрээ Монголдоо анхдагч ажээ.

Мөн аппликейшнийг Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Б.Оюунханд, АУ-ны доктор Эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Болорчимэг, АУ-ны магистр, Клиникийн профессор  Х.Цэцэгдэлгэр нар хянасан гэдгээрээ онцлог, давуу талтай аж. 

 

Та энэхүү аппликейшнээс:

  • Жирэмсэн эхийн өөрчлөлт
  • Урагт гарах өөрчлөлт
  • Мэргэжлийн эмч нарын зөвлөгөө
  • Хяналтын хуанли 
  • Жирэмсэн үеийн биеийн жингийн хяналт гээд жирэмсэн эхийн бүх мэдээллийг нэг доороос авах боломжтой гэнэ.

Ухаалаг гар утасны аппликейшн нь жирэмсэн эх төдийгүй эх болох гэж байгаа охид бүсгүйчүүд мөн аав болох гэж байгаа залуучуудад ч ураг болон жирэмсэн эхийн талаар хэрэгтэй мэдээлэл өгөх зорилготой аж.

Та энэхүү ухаалаг гар утасны программыг ямар ч үнэ төлбөргүйгээр Apple Store-оос ЖЭХ гэж хайгаад татаж авах боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг