Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баярцогтыг мэтгэлцээнд дахин урилаа

Ц.Батболд
2013 оны 10 сарын 11
Зууны мэдээ
Зураг зураг
УИХ-ын гишүүн С.Баярцогтыг мэтгэлцээнд дахин урилаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээг үзэглэсэн УИХ-ын гишүүн С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дахин дуудлаа.

Өмнө нь болсон мэтгэлцээн үр дүнд хүрээгүй юм. Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүд шинээр сонгогдож хэлэлцээрийн ширээнд суугаад Лондонгоос ирсэн энэ цаг үед С.Баярцогтын байр суурь, хэлэх үг олон хүний сонирхол татаж буй юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “С.Баярцогттой дахин мэтгэлцмээр байна. Би бэлэн. Бид хувь хүнийхээ сайн, мууг ярихгүй, зөвхөн Оюутолгойг ярина” гэв.

Зураг