ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

ХЭҮК: Ургац хураалтад оролцох оюутнуудтай өөрсөдтэй нь гэрээ хийж цалинг нь хөндлөнгийн оролцоогүй өгдөг болгох хэрэгтэй

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 9 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний Эрхийн Үндэсний Комисс/ХЭҮК/-оос өнөөдөр "Албадан хөдөлмөр эрхлэлт" сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ. 

Тодруулбал намрын улирал эхэлж ургац хураалт эхэлсэнтэй холбоотойгоор албадан хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах мэдээллийг өгөв. 

ХЭҮК-оос ургац хураалтын ажилд технологийн дэвшил ашиглаж их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан залуус, хугацаат цэргийн алба хаагчдыг сайн дурын үндсэн дээр оролцуулах ёстой байдаг гэдгийг сануулав. 

2022 оноос хойш комисс уг асуудалд дүн шинжилгээ хийхэд дараах асуудлууд дээр анхаарах зайлшгүй шаардлагатай байгаа аж. 

  • Оюутан залуусыг ургац хураалтад татан оролцуулж байгаа тохиолдолд оюутнуудын түр зуурын ажлын байр, амьдрах орчинд хяналт тавьж байгаа нь учир дутагдалтай байна. Эрэгтэй, эмэгтэйгээр ялгасан орчин бий болгох нь зайлшгүй шаардлагатай байна. 
  • Гэрээг оюутнуудтай биш сургуулийн удирдлагуудтай хийж байгаа нь оюутан залууст өөрсдөд нь шаардах эрх нь үүсэж өгөхгүй байна. Иймд гэрээг оюутнуудтай өөрсөдтэй нь хийх нь чухал байна. 
  • Цалин хөлсний тухайд тухайн оюутан өөрөө төлбөр тооцооны картаар авч шилжүүлдэг болох нь зохистой байна. Дундаас нь дур зоргоор ямар нэгэн суутгал хийхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. 
  • Зөрчигдсөн эрхийнхээ асуудлаар хэнд хандаж гомдол гаргах уу гэдгийг гэрээний нөхцөл дээр тусгах хэрэгтэй. 
  • Ургац хураалтын ажилд дунд сургуулийн хүүхдүүдийг оролцуулж байгаа асуудлыг хориглох хэрэгтэй. 

2023 онд зургаан их дээд сургууль болон аж ахуйн нэгжээс мэдээлэл авч дүн шинжилгээ хийхэд ургац хураалтад ажиллах хугацаа янз бүр буюу 14-40 хоног байжээ. Гэрээг тухайн аж ахуйн нэгж их дээд сургуулиудтай нэгдсэн байдлаар хийж байсан ба нэг өдрийн ажлын хөлсийг 45,000₮, 50,000₮, 62,000₮ эсвэл шуудай ногоо хураахад 1,500-2,000₮ гэх мэтээр янз бүрээр тогтоож байсан байна. 

Түүнчлэн намрын сэрүүн нөхцөлд дусаал гоождог майханд байрлуулсан мөн халуун илчлэгтэй хоолоор хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөл байдлаар нь хангах хэрэгтэй байгаа зэрэг зарим нэг зөрчил илэрчээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.216.115] 2024/9/16
Одоо ч цалинтай ажилладаг сайхан юм. Оролцох л хэрэгтэй. Нар салхинаас ус борооноос хамгаалах дулаан хувцсаа бэлдээд болно. Залуу насандаа ажил амьдралын гараа эхлээд эрч хүчтэй бай ядаж бие эрүүл .
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.95] 2024/9/13
Булайнуудад хийх ажил байдаггүй юмуу?!
0 | 0 Хариулах
Зурагтын ТӨӨГӨӨ [202.55.188.113] 2024/9/13
Ногоо хураах ажилд явах сайхан Очоод байх нөхцөл одоо үед ямар байх юм бол доо Ажилласан хоногийн тоогоор мөнгө авч ажилаа үнэлүүлэх нь сайхан юм .Маний үед тийм зүйл байсангүй ээ ....Цэрэг палатка гэрийн хөвөнтэй эсгий туурган дээр гэрээсээ авчирсан пүүгээтэйгээ унтаад л ажил хийж байлаа . Залуу улсууд очиж байгаа болохоор ор хөнжлийн асуудал байсан нуух юун .
1 | 0 Хариулах
д [139.5.218.48] 2024/9/12
Бөөн тэмбүүгийн голомтыг зохион байгуулалттай бэлтгэх хэрэггүй
0 | 0 Хариулах
Х [103.57.94.53] 2024/9/12
Одоо ч амар болжээ. Хийсэн хөдөлмөрөө үнэлүүлээд болж дээ. Соц үеийн оюутан байнаа. Бидний үед 45 хоног нуруугаа цоортол аж ахуйн тариа хураалтанд яваад шөнө өдөргүй жижүүрлэн ядартлаа ажилласан мөртлөө хоолны өрөнд орсон гээд л нэг ч төгрөггүй үнэгүй ажиллаад буудаг байсан. Одоо хүртэл нэг юмыг ойлгохгүй байгаа ш дээ. Хоолны өрөнд орсон гэдгийг. Тэр үед гэдсээ дүүртэл иддэггүй сангийн аж ахуйн ладша, ургацын далай иднэ. Их л өлсөж байсан даа. Аа тийм, ангийн багш аж ахуйн дарга хоёр тарган хонины мах нууцаар чанаж идэж байхыг эь би харчихаж билээ. Энэ хүмүүст учир байжээ. Ёстой нөгөө цавчаагаа хийдэг байсан байх.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.18.122] 2024/9/12
Яаж ч бодсон хүний цалинг өөрт нь өгөхгүй өөр хүнээр дамжуулдаг байж болохгүй. цэргүүдийнхийг ч тэр. Бүгд нас биенд хүрсэн хүмүүс. Шууд цалинг нь өөрт нь өгөх ёстой.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.234.123] 2024/9/12
126 явж ногоо хурааг. тэндээс л байдлыг мэдэж авна. 126 бол ард түмний боол болохоор сайн дураараа саналаа өгсөн буртагууд шүү дээ. тэднийг хамгаалж илүү төсөв үрэх хэрэггүй. зөнд нь хаяж нохойн гүйдлийг нь чөлөөл
0 | 0 Хариулах
Зочид [122.201.31.199] 2024/9/12
Боолчлол
0 | 1 Хариулах