ЗУРАГЛАЛ: Маргааш Улаанбаатар хотын дөрвөн байршилд хаагдах замууд
Маргааш буюу есдүгээр сарын 13-наас Улаанбаатар хотын дөрвөн байршилд зам засварын ажил эхлэх нь. Иймд эдгээр замыг сонгохгүйгээр ажлаа төлөвлөхийг албаныхан зөвлөв.
- Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг есдүгээр сарын 13-ны 00:00 цагаас 16-ны өдрийн 05:00 цагийн хооронд
- Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэлх авто замыг есдүгээр сарын 13-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд
- Элчингийн гудамж буюу Шангри Ла төвийн уулзвараас Парисын гудамж хүртэлх авто замыг есдүгээр сарын 13-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд
- Зурагтын эцсээс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хүртэлх авто замыг есдүгээр сарын 13-ны 22:00 цагаас 16-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр болжээ.
Замын хөдөлгөөнийг хаасан хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэх гэнэ.
Хэдийгээр зам засах ажлыг эсэргүүцэхгүй ч сургууль, цэцэрлэгийн амралтын үеэр буюу түгжрэл багатай үед замаа засах байсан гэсэн шүүмжлэлийг олон нийтийн зүгээс хэлж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
