ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Дэлгэржаргал: Ирэх онд нийт 2,100 километр авто зам барих төслүүд эхэлнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны улсын төсвийн зардлыг Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 37.6 хувьтай тэнцэхээр тооцон боловсруулснаа Сангийн Яам өнөөдөр танилцууллаа. 

Үүний 10.3 их наяд нь хөрөнгө оруулалтын зардал юм. 

Сангийн Яам(СЯ)-ны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал "Улсын төсвөөр санхүүжих 4.3 их наяд төгрөгт өмнөх онд эхэлсэн төслүүдийн санхүүжилт багтаж байгаа. Гэрээний үүргийн хүрээнд бүтэн тусгах ёстой. 

Харин шинээр эхлүүлэх төслүүдийг гурван эх үүсвэрийг уялдуулах мөн "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт батлагдсан учир эдгээрийг хэрэгжүүлэх зорилгоор бүсийн томоохон дэд бүтэц рүү чиглүүлсэн. Гадаад зээл, тусламжийн хувьд гэрээ хийгдсэн төслүүдийн ашиглалт тал нь явж байгаа. 

Үлдэж буй 3.4 их наяд төгрөгийн санхүүжилтийг нийслэлийн бонд, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт. Нийслэл, орон нутаг өөрсдийнхөө асуудлыг шийддэг байхаар эх үүсвэрийг зохицуулж байна. 

Томоохон төслүүд гэхээр зам, эрчим хүч, дэд бүтцийн асуудал яригдах юм. Ирэх жил нийтдээ 2,100 километр урт авто зам барих төсөл эхэлнэ. Тухайлбал Хавирга, Ульхан боомтын зам барих төсөл үргэлжлэх бол шинээр Шивээхүрэн, Бичигт, Арцсуурийн боомтын замыг барина. Мөн аймгуудыг хооронд нь авто замаар холбох, хөдөлгөөний эрчим өндөртэй аялал жуулчлалын эрэлттэй замуудыг шинээр төлөвлөлөө. 

Эрчим хүчний төслийн хувьд гадаад зээл, тусламж дээр Эрдэнэбүрэнгийн Усан Цахилгаан Станц эхэлнэ. Түүнчлэн Налайх, Хөшигийн хөндийд шинэ хот байгуулахтай холбоотой эрчим хүчний асуудлыг шийднэ. 

Бидний үзэж буйгаар хөрөнгө оруулалт дээр сүүлийн 10-20 жилд хийгдээгүй бодлогын томоохон өөрчлөлт хийгдсэн. Өмнөх жилүүдийн хөрөнгө оруулалтуудыг харвал улсын төсвөөр халуун усны газар, цэцэрлэг  барьдаг, орон нутаг нь ч бас барьдаг байв. Харин ирэх жил улсын төсвөөр том асуудлыг шийдвэрлэхийг зорино. Орон нутаг жижиг асуудлаа шийднэ гэсэн үг" хэмээв.

Өмнө нь Сангийн Яамнаас 2025 оны улсын төсөвт нэг ч сургууль, цэцэрлэг шинээр барихгүй гэж мэдэгдсэнийг олон нийт шүүмжилж байв. Тэгвэл энэ асуудлыг тус яамнаас тодруулахад 2025 оны төсөвт өмнөх оноос шилжсэн 90 сургууль, 62 цэцэрлэгийн төслийг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ гэх тайлбарыг өгч байна. Баригдаж буй сургууль, цэцэрлэг дууссанаар 2026 онд хамгийн эрэлттэй цэгүүд дээрээ сургууль, цэцэрлэг шинээр барихаар төлөвлөжээ. 

Сангийн Яам(СЯ)-ны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал "Боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, зам, дэд бүтэц гэсэн энэ таван салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтын 60-70 хувь нь ордог. Эрчим хүчний салбар улсын төсвийн хөрөнгө оруулалтын 8 хувийг эзэлж байгаа ч гадаад зээл, тусламжаар эрчим хүчний 18 төсөл хэрэгжиж байна. Энэ хоёр эх үүсвэрийг нийлүүлэхэд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт авч буй хэмжээгээрээ хоёрдугаарт орно. Нэгдүгээрт зам, гуравдугаарт боловсрол байна" гэлээ.

Ташрамд дурдахад 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 757 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүний

  • улсын төсвийн хөрөнгө оруулалтын 640 төсөл байгаагийн 38 нь шинэ
  • гадаад зээл, тусламжаар хэрэгжих 117 төсөл байгаагийн 25 нь шинэ юм байна.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.161.242.154] 2024/9/14
замын үүдээс ирдэг зам хэт нарийхан тул эгнээ нэмж шинэчилнэ үү
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.185.172] 2024/9/14
Хамгийн эхэнд тулгамдаад байгаа аюултай зам бол УБ- Лүнгийн тойрог хүртэл 4-н эгнээ болгох зайлшгүй шаардлагтай болжээ!!! Маш их түгжрэл үүсэж орой шөнийн цагаар явахад хүндрэлтэй бн!!! Монгол улсад замын зургийн мэргэжилтэн байхгүй бол Эрээнээс түр гуйгаач шинээр тавьж буй замуудаа карма зогсоол ер хийхгүй юм!!! Эсвэл зураг нь байгаад хийхгүй цавчичихдаг юмуу??? Дашинчилэн- Архангайн Ихтамирийн замаа оруулахгүй юм уу??? Н, Энхбаярын зам болхоор нь хийхгүй хаячихсан юм уу???
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.185.172] 2024/9/14
28-оны сонгуулийн өмнөхөн тууз хайчлахаа хэнээр ч заалгахгүй!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.102] 2024/9/13
Дамжин өнгөрдөг аймгуудаа эхний ээлжэнд сөрөг урсгалгүй 4 эгнээ болгмоор юм мөргөлдөөд дууслаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.13] 2024/9/13
Лүнгийн замаа яаралтай 4 эгнээ болгоод Дашинчилэнгийн замаа цааш нь Архангайн зам руу хатгаад дуусгачихааж ээ
1 | 0 Хариулах
Энэрэл [66.181.161.197] 2024/9/12
Дарханы замд үүсгэсэн тойргуудын зарим; тодруулбал том суурин болох Зүүнхараа руу салдаг уулзварт Налайх шиг 2 түвшний харьцаатай нүхэн уулзвар хийх шаардлагатай.
1 | 0 Хариулах
[103.168.34.137] 2024/9/12
Hotdoo bosoo chigleliin zamuud hiimeer bna.
0 | 0 Хариулах
Энэрэл [66.181.161.197] 2024/9/12
Цагаан хуаран, Сансар гэх мэт нэвт гаргах газрууд хэд байна
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.140] 2024/9/12
ПЭД ПЭД ГЭЭД СУМ БАГ РУУ ЗАМ ТАВИХЫН ОРОНД ШОРОО ШАВАР ШАВХАЙТАЙ УТААНБААТАРТАА ТАВЬ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.14] 2024/9/12
Ёстой2 уртаашаа өргөөшөө ганц ганц ниит хоёрхон замтай хот гэж ямрым бдгиим
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.209] 2024/9/12
Энэ 2100 авто замаа америк япон эсвэл европын барилгын компаниар олон жилийн насжилттай бат бөх чанартай 4 урсгалтай зам бариулмаар байна. Дотоодын компаниуд хулхины зам барьж улс орноо хорлож байна.
2 | 0 Хариулах
Зочин [103.206.193.67] 2024/9/12
Өгий-Нуур сумыг засмалтай холбох хэрэгтэй. Аялал жуулчлалын гол бүс байжээж одоог хүртэл засмалд холбогдоогүй сум. Дотоод болон гадны жуулчид их ирдэг Өгий-Нуурс сумаа нэгд оруулаарй
0 | 1 Хариулах