ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт нэг гэр бүлийн гурван гишүүн угаартсан дуудлага бүртгэгджээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 9 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өчигдөр буюу есдүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт бага насны хүүхэд, гэр бүлийн хоёр гишүүний хамт угаартсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ авсан талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ. 

Гадаа хүйтэрч эхэлсэнтэй холбоотой айл өрхүүд угаарын хийд хордох, цаашлаад амь насаараа хохирол эрсдэл нэмэгддэг учир цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргүүлэв. 

  • Гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх
  • Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх
  • Хүйтний эрч чангарахаас өмнө яндангаа хөөлөх (яг одоо)
  • Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх, үнсний савыг тогтмол цэвэрлэх
  • Угаарын хий мэдрэгч дохиоллыг гэр, сууцандаа суурилуулах (Монгол гэрт тоононоос доош 30см орчим зайд, байшинд унтлагын өрөөний таазны голд, олон өрөөтэй бол өрөө бүрд), уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, сард нэг удаа тоос шороог нь зөөлөн даавуугаар цэвэрлэх, дохиоллыг салгаж унтраахгүй байх
  • Галлагаа хийхдээ нунтаг түлш хэрэглэхгүй байх
  • Хүүхдийг гэрт үлдээх үедээ зуух, пийшинг шахмал түлшээр хэт дүүргэхгүй байх
  • Галлагаа хийсэн бол янданг сугалж өрхөө бүтээхгүй байх зэргээр мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол дагаж мөрдөхийг зөвлөж байна.

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ҮЕД АНХНЫ ТУСЛАМЖ ХЭРХЭН ҮЗҮҮЛЭХ ВЭ?

  1. Угаартай орчноос яаралтай гаргах
  2. Унтуулахгүй байх
  3. Ам, хамар, залгиурыг чөлөөлж, цэвэрлэх (шаардлагатай үед хиймэл амьсгал, цээж шахалтыг яаралтай хийх)
  4. Эмчид яаралтай хандах. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.10.34] 2024/9/13
Залхуу арчаагүй оркууд цөөрдөг үе нь эхэлж байна. Зун зам дээр баахан онгироо сагсуу оркууд үхсэн
0 | 0 Хариулах
Зочин [162.19.247.106] 2024/9/13
БИД ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙГӨӨ Л АЛААД БНДАА ЯАНАА ТАМИНЭЭ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.209] 2024/9/12
Тэмцдэггүй нэгддэггүй арчаагүй оркууд хохино.
1 | 1 Хариулах
Lol [203.17.23.209] 2024/9/12
Baigaliin shalgarlaar ashgu orkudni ingeed yawaad baig
1 | 1 Хариулах
Зочин [66.181.177.146] 2024/9/12
Энэ сайжируулсан түлш гэдэг улсын төсөв хумслахаас цаашгүй балай юмаа зогсоо, энэ түлшийг хэрэглээд утаа багасаагүй бахь байдагаараа л байгаа ш дээ.
3 | 1 Хариулах
Зочин [202.126.91.186] 2024/9/12
За эхэллээ дээ үхлийн шахмал түлш!!!
3 | 0 Хариулах
Зочин [172.59.187.255] 2024/9/12
Hvrelsvgiin utaagvi ugaar
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.71] 2024/9/12
Угаартаад л МАН-аа сонгоод бай. Иргэд жаахан ухаажих болсоо шүү
1 | 2 Хариулах
ЗОЧИН [66.181.190.80] 2024/9/12
ГАЛ ТҮЛЖ БАЙГАА ЦАГТ УГААРТАХ НЬ ТОДОРХОЙ. ОГТ УТАА ГАРГАДАГГҮЙ УГААР ГАРГАДАГГҮЙ ТҮЛШ ГЭЖ БАЙХГҮЙ. ГАЗ Л БИШ БОЛ УТАА УГААР ГАРНА. НЭГ ӨДӨР ГАЛАА БУРУУ ТҮЛХЭД УГААРТАНА. БҮХ ӨДӨР УГААРТАЖ БАЙВАЛ ТҮЛШИНД БУРУУ БАЙНА ГЭСЭН ҮГ.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.181.46] 2024/9/12
Аа муусайн хятадууд
0 | 2 Хариулах
Зочин [59.153.115.247] 2024/9/12
АЧИТ ТӨР ЗАСГИЙН БУЯНААР ЭХНЭЭСЭЭ МУУЖИРЧ БАЙНА ДА,
1 | 2 Хариулах