ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнгөрсөн жилүүдэд 700,000 гаруй иргэн хөдөөнөөс нийслэл рүү шилжсэний 16% нь зудтай холбоотой. Улмаар Улаанбаатарын ядуурал эрс нэмэгддэг"

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Зудын сургамж" сэдэвт хэлэлцүүлэг "Блю Скай" зочид буудалд өнөөдөр болж байна. 

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Улсын Онцгой Комисс (УОК)-ын ажлын алба хамтран энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулав. 

Энэ үеэр "2023-2024 оны зудын нөхцөл байдал: Малын хорогдлын таамаглалын тооцоолол" сэдвээр Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор М.Алтанбагана илтгэл танилцуулав. 

Тэрбээр

  • Зудаар малаа алдсан малчин өрхийн хэдэн хувь нь Улаанбаатар хот руу шилжсэн бэ?
  • Тэд эдийн засгийн ямар салбарт хөдөлмөр эрхэлж байна вэ? 
  • Ган, зудаас үүдэлтэй ядуурлын түвшин хэрхэн яаж нэмэгдсэн бэ? Эдгээр асуултад хариулахыг зорьсон байна. 

Зудыг даван туулахдаа зөвхөн хадлан, тэжээл бэлтгэх ажилд ач холбогдол өгч ирсэн. Шуудхан хэлэхэд засаг төр энэ асуудлыг наагуур нь илсээр ирлээ. Судлаач бидний хувьд илүү дотогш орж, судалж дүгнэхийг зөвлөдөг" гэж доктор М.Алтанбагана ярьж байлаа.

Ган зудаас үүдэлтэй сөрөг үр дагавар ба анхаарах асуудлын талаар түүнээс үргэлжлүүлэн тодрууллаа. 

"Зуд нь ядуурал, нийгмийн эмзэг байдлыг нэмэгдүүлж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав


Тэрбээр "2023-2024 оны зуд нийт газар нутгийн 80 орчим хувийг хамарсан. Бидний хувьд тулгамдаж буй асуудлуудын нэг бол зуд. 

Ган, зудаас шалтгаалж хөдөөгөөс Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн нэмэгддэг. Үүний зэрэгцээ ядуурал, нийгмийн эмзэг байдал ч нөлөөлдөг. 

Өнгөрсөн хугацаанд буюу 1995-2023 оны хооронд хөдөөгийн аймаг, сумдаас 700,000 гаруй иргэн Улаанбаатар хот руу шилжиж иржээ. Эдгээр иргэний 16-19 хувь нь зудын нөлөөгөөр шилжиж ирсэн.

Мал аж ахуйн салбарт манай улсын нийт ажиллах хүчний 22 хувь нь хөдөлмөр эрхэлж байдаг. Хөдөө аж ахуй нь ажиллах хүчний томоохон салбар болдог. 

Тэгвэл

  • Уур амьсгалын өөрчлөлт, ган зудаар малчид малаа алдвал тэр ажиллах хүч хаашаа явах вэ?
  • Тэд эдийн засгийн аль салбарт ажиллах вэ?

Аливаа бие хүн эдийн засгийн нэг салбарт дагнан ажиллаж байгаад өөр салбар руу шилжинэ гэдэг хэцүү асуудал. Эзэмшсэн мэргэжил, боловсрол, туршлага зэрэг олон шаардлага бий. 

Тэр болгоныг хойноос нь мөшгөж, зохицуулж явах болчхоод байгаа юм" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Малын хорогдлын тухайд 

  • 2000 оны зудаар 11 сая 
  • 2010 оны зудаар 10 сая 
  • Өнгөрсөн оны зудаар найман сая малаа алдсан. Энэ бол маш их хөрөнгө, том тоо. 

Бид өнгөрсөн хугацаанд гурван удаагийн давтамжтайгаар нийт 29 сая малаа алдаж, ийм их хөрөнгийг тавиад туучихжээ. Эцсийн дүндээ сургамж авч, дасан зохицох чадавхыг бэхжүүлсэн үү?, Би сургамж авсан уу? гэдгийг өөрсдөөсөө асуух ёстой. 

  • 2000 оны зудаар 22 мянга
  • 2009-2010 оны зудаар 24 мянгаар малчин өрхийн тоо буурсан. 

Тэдгээр малчин өрх бүгд Улаанбаатар хотод шилжээд ирсэн. Үүнийг дагаад Улаанбаатар хотын ядуурал эрс нэмэгддэг.

  • Нэгдүгээрт тэд орон зайн хувьд шилждэг.
  • Хоёрдугаарт эдийн засгийн салбар руу шилждэг. Тэгэхээр аль салбарт ямар хөдөлмөр эрхлэх нь тодорхойгүй.

Үүний хойноос төр засаг явж, ажиллаж, хэнд ямар сургалтын хэрэгцээ байна вэ гэдэгт үнэлгээ хийж, гаргаж ирэх хэрэгтэй" хэмээн санууллаа.

"2023-2024 оны зудын нөхцөл байдал: Малын хорогдлын таамаглалын тооцоолол" сэдэвт илтгэлээс товч хүргэе. 



"Өнгөрсөн зудаар 8.1 сая мал хорогдсон"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн жил Сүхбаатар аймагт хамгийн их мал сүргээ алдсан тоон мэдээлэл байна.

Энэ оны зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт мал сүргийн 47 хувь буюу 1.8 сая мал хорогдсон. Бидний таамаглалаар буюу сайжруулсан хувилбараар мал сүргийн 41 хувийг алдана гэж тооцоолсон.

Хаана, аль бүс нутагт хэдий хэмжээний мал хорогдож болзошгүй вэ гэдгийг урьдчилсан байдлаар таамаглаж, хурдан шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэж байгаа юм.

Тухайлбал зудын дараах жилүүд буюу 

  • 2004 онд 82,000 иргэн 
  • 2010 онд 39,000 иргэн 
  • 2020 онд 39,000 иргэн хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу шилжсэн байдаг. 

Зургаадугаар сарын 30-ны байдлаар улсын хэмжээнд 8.1 сая мал хорогдсон байна.

"Мал аж ахуйн салбар ажиллах хүчний 22%-ийг өөртөө шингээдэг"  

Хөдөө аж ахуйн салбар ДНБ-д хэрхэн яаж нөлөөлөв:

Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-д эдийн засгийн салбарууд хэдий хэмжээгээр нөлөөлж байгааг харж болно.

Монгол Улсын 3.6 сая хүн амын 1.1 сая нь ажиллах хүч. Тэдгээр хүмүүс аль эдийн засгийн салбарт ажилладаг юм бэ? 

Уул уурхайн салбар нь

  • Эдийн засгийн 25 орчим хувийг бүрдүүлж
  • Ажиллах хүчний 4.4 хувийг өөртөө шингээж
  • Газар ашиглалтын 0.2 хувийг бүрдүүлж байна.

Мал аж ахуйн салбар нь

  • Газар нутгийн 70 орчим хувийг ашиглаж
  • Ажиллах хүчний 22 хувийг өөртөө шингээж байна.

Мал аж ахуйн салбар ийм том багтаамжийг өөртөө шингээж байгаа. 

"Манай улсын хүн амын шилжих хөдөлгөөн зүй тогтол зудтай холбоотой" 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Дараагийн асуулт: 
  1. Зудын нөлөөгөөр мал сүргээ алдсан ажиллах хүч шилжилт хөдөлгөөнд орвол эдийн засгийн бусад салбарууд өөртөө шингээж чадах уу?
  2. Малаа алдсан малчид эдийн засгийн өөр салбарт орж ажиллахад бэлэн үү?

Зудаас үүдэлтэй дараа дараагийн олон асуудал урган гарч ирдэг. Зудтай жил хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх эдийн засгийн хувь унадаг. 

2000-2002 оны зуд болон түүний дараах жилүүдэд 191,000 малчин өрх байсан бол 22,000 малчин өрхөд хүрч өрхийн тоо буурсан байна.

Эдгээр малчин айл өрх хаашаа явсан бэ? Одоо ямар эдийн засгийн салбарт хөдөлмөр эрхэлж байгаа вэ? Энэ асуудлыг зүгээр орхиж болдоггүй.

Дараагийн зудаар дахиад 24,000 малчин өрхөөр тоо буурсан. Мөн л эдгээр өрх хаана байна вэ?, Улаанбаатар хот руу шилжин суурьшсан уу?

Тэд ямар эдийн засгийн салбар руу оров.

Манай улсын хүн амын шилжих хөдөлгөөн зүй тогтол уур амьсгалын өөрчлөлт, зудтай холбоотой. 

Аль эдийн засгийн салбарт тэдгээр хүн амыг ажиллуулах вэ? Өнгөрсөн зудаас хойш нийслэл рүү хэр их хүн ам шилжиж ирж байна вэ? гэдэгт тодорхой тоо гарах ёстой. Энэ тоог гаргахад статистикийнхтай хамтарч ажилламаар байна хэмээн доктор М.Алтанбагана хэлсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
46 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.161.242.154] 2024/9/14
хамаг компанууд нь хотдоо шигчихсэн, яаж хөдөө амьдрах юм бэ? Хөгжүүлэх хэрэгтэй
0 | 0 Хариулах
Дугаа [202.21.109.25] 2024/9/13
Зөв ядаж билчээр өнжигүй талхлуулах юм Байгалийн ургамлаар тэжээгдсэн малын мах бйш Сeлeнээр хургаа тарьж томруулдагболоод удаж байна
0 | 0 Хариулах
Зочин [202.21.109.25] 2024/9/13
Нүүдлийн мал аж ахуйг ашиг шим өндөр төрөлжсөн аж ахуйн хэлбэрт шилжиж оруулах хэрэгтэй Талын нэг тарж бутарсан нүүдлийн мал аж ахуйгаас жилдээ ганц төл авахаас хэтрэхгүй байна
0 | 0 Хариулах
Зочин [202.21.109.25] 2024/9/13
Зуд болдогоороо боллоо гээд сууж байдаг шүү дээ Хашаа хороо хадлан тэжээл юу болж байна з
0 | 0 Хариулах
Сайшаалт Ерөөлт [202.126.90.210] 2024/9/13
...МОНГОЛЫН ХӨДӨӨНИЙ МАЛЧИД ИХ ЗАЛХУУ ГЭДЭГ НЬ ЭНДЭЭС ХАРЖ БОЛЖ БАЙНА..
0 | 0 Хариулах
uher [103.71.101.106] 2024/9/13
zud hamaagui zalhuutai holbootoi bh shu
1 | 0 Хариулах
малчдын тоог нэмээд хэрэггүй [192.82.65.180] 2024/9/13
Манай улс 80-100,0 сая малтай байж байж малчдын тоог нэмж яах нь вэ. бүх газар нутгаа цөл болгоод санаа амрах гээ юу.тэгвэл уур амьсгалын зөрүү өснө. одоо зөрүү 20 байхад. Шөнөдөө хасах градустай хоноод өдөртөө +20 байна. Энэ зөрүү мал, малчдын тоо нэмэгдэх үед улам өсч +35-35 болно. Малаа өсгөж, мянгат малчин төрүүлэх тэнэг бодлогоос болж 25,0 сая мал бэлчих газар багадаа л 70-100,0 сая мал бэлчиж байна. 20 жилийн өмнө 10 хувь байсан ой 5 хувь болсон байна. ойн нөөц байхгүй болох үед /ургаж буй модыг бараг л тооцохгүй, малчид хашааг шөнөөр эвдээд малаа оруулах биз/ бүх газар цөлжиж хавар намартаа тэнгэрт тулсан шороо босч, үерт байнга автаж, өвөлдөө хахир хатуу өвөл болох үед дан малтай байгаад ч нэмэргүйг ойлгох биз. сүүлийн 30 жилд мал үржүүлж гавьяа байгуулсан тул үр дүнг нь хүртэж байна. Өвөлдөө зуд, зундаа үер, хавар, намар тэнгэрт тулсан шуурга. Мал, малчдын тоог цөөлөх хэрэгтэй байхад өөрсдийгөө улам л "өвчтэй" /учир нь тоос шороотой орчинд улам их өвчилнө/ болгох гээд,,,,
0 | 1 Хариулах
Зочин [202.21.111.93] 2024/9/13
Яг зөв. Нэн яаралтай малын тоо толгой биш чанарт тулгуурласан бодлого руу шилжихгүй бол сүйрлээ.
0 | 0 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт бол шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/13
Мулгуу мини хүссэн юм чинь хүзүүгээр чинь татна!идэх махгүй болонгуут юу идэх билээ 😤 Та нар мэтийн мулгуунуудаас болж эрүүл сэтгэдэгүүд нь хохироод байгаа юм шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.98] 2024/9/13
Барилга дээр ажилчид олдохгүй бна!! Өдрийн 150к бэлэн өгөөд байхад мөнгөө аваад ажлаа хаяад явна. Бие биенээсээ Самар ургаж бну? Алт хаана гарав гэж л ярьцгаадаг юм бна лээ!! Ажил хийж улс орны хөгжил дэвшилд бага болов ч нэмэр болох ухаан байхгүй хүмүүс Мал маллаж чадахгүй л дээ
1 | 0 Хариулах
Z [103.168.34.199] 2024/9/13
Гудмаар дүүрэн холхисон хүн. Хүн тас ширтэнэ, мөрлөнө,машинтай нь хаа хамаагүй дохиогоо чарлуулна. Дүүрэн хөдөө стайл.
0 | 0 Хариулах
Zochin [133.200.196.1] 2024/9/13
Yum urgelj uurchlugduj bdag. Zaaval malchin bh albagui, Ulaanbaatart ireed uurt tohirson ajil olj hiigeed yavj bolno shd.
1 | 2 Хариулах
Зочин [203.217.139.240] 2024/9/13
zailaa chi muu ork
0 | 0 Хариулах
Зочин [162.19.247.106] 2024/9/13
АЖИЛ ХИЙХГҮЙ ИРГЭД МАШ ИХ БН ӨДӨРТ 180000 ТӨГРӨГИЙН АЖИЛЧИН ОЛДОХГҮЙ БН . ИМАРТ ЗАР ГАРГАСАН БН. ЯМАРЧ ТУРШЛАГА БА НАСНЫ ХЯЗГААРГҮЙ
1 | 0 Хариулах
Turuu [203.91.115.50] 2024/9/12
Zudiig maliin horogdolgui davsan malchidiin tuhai bichmeer bnaa,tiim malchid olon baigaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.9] 2024/9/12
Нүүж ирсэн малаас дор малчид угаартаж үхдэг
0 | 0 Хариулах
эмээ [14.1.81.72] 2024/9/12
Хамгийн арчаагүй өвсөө ч хадахаа мэддэггүй архи уухаас өөр ажилгүй малчид хотод ору ирж бн ажилтай нь тэндээ улам өнгө ороод байж байх юм бааына лэ дэ! Хотод турж үхэх эсвэл бөбөчин болох 2 зам бий !
5 | 0 Хариулах
Зочин [202.126.94.245] 2024/9/13
Хөдөө залуучууд цөөрч хөөрхий хэдэн хөгшчүүд, хүүхдүүд л байна лээ. Өнгөрсөн зун амралтаараа айлын унага татаж өгч саам уудаг байхдаа бодож байлаа. Хүүхдүүд нь бүгд хотруу шилжээд унага, тугал татаад өгөх ч хүн олдохгүй болохоор саах ч айл цөөрсөн байна даа.
1 | 0 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт бол шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/12
Ер нь мал хорогдол бол байх л асуудал.дээр нь залхуу бол ойлгомжтой.хажууд нь лаагаа бариад зогсож байсан биш хичнээн сая хорогдсонг яаж мэдэхэв дээ😤
0 | 0 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт бол шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/12
Хөдөөгийн амьдрал жинхэнэ алт юмаа ! одоохондоо ойлгохгүй байж болно.ойлгодог хүнд бол хот биш хөдөө нь үнэтэй цайтай юмаа
2 | 0 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт бол шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/12
Малчид ерөөсөө малаа орхиж болохгүй.удахгүй хотын амьдрал чинь хог болно.Хөдөөгөө малаа энэ золбин нохоынуудаас хамгаалах гол зүйл бол тэсэх,тэмцэж үлдэх!
0 | 0 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт бол шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/12
Ковид дээр жинхэнэ мэргэжлийн хүмүүс нь энэ бол хорлон сүйтгэх ажиллагаа, бакцин бол хор гэж зөндөө сануулж байсан боловч хөөрхий аймхай хүмүүс хууртагдаж хортой бакциныг нь шахуулж өчнөөн сая хүн үхсэн байгаа.Бакцины дараачийн хорлол нь УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ нэртэй байгаа юм.Урд нь итгэж хорлогдсон одоо заль мэхэнд нь унаж болохгүй ээ!! Жинхэнэ мэргэжлийн хүмүүс нь уур амьсгалын аюултай байдал гэж байхгүй бүгд худлаа хулхи заль мэх гэдгийг мөн л хэлж сануулаад байна!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.109] 2024/9/12
Ийм учраас баруун аймгийнханыг УБ-т суурьшахаас нь өмнө замд нь тосоод амьдруулах том хот Хархорин хавьд хэрэгтэй байгаа юмаа. Ховдыг ч бас том хот болгох хэрэгтэй. Үйлдвэр, эмнэлэг, их сургууль, зах худалдааны томоохон төвүүдийг байгуулж өгвөл тэндээ хот суурин газар амьдрах боломжтой.
1 | 2 Хариулах
Зочин [103.212.117.140] 2024/9/12
Зүүн аймгийханыг Багануур хавьцаа халамж өгөөд тогтоох хэрэгтэй Тэндээ хот суурин үүсгээд амьдраг
0 | 0 Хариулах
ДОВДОН [103.41.93.191] 2024/9/12
Дор хаяж 5 жил хотод татвар төлж байж хаягжилтыг олгомоор юм. Хэн дуртай нь уб хаягтай дугаартай болоод байгааг танах хэрэгтэй.
4 | 1 Хариулах
Уур амьсгалын өөрчлөлт бол шулмын хорлол 👿 [79.117.162.167] 2024/9/12
Greenpeace-ийг үүсгэн байгуулагч, доктор Патрик Мур хүнээс үүдэлтэй "дэлхий даяар буцалж буй" түүхийг ганц минутын дотор бүрэн "устгав"! "Сүүлийн 300 жилийн хугацаанд бид бага зэрэг дулаарсаан. Энэ нь чулуужсан түлш хэрэглэж агаар мандалд CO2 ялгаруулахаас 150 жилийн өмнө эхэлсэн бөгөөд сүүлийн 150 жилд түүний өсөлтийн хурд өөрчлөгдөөгүй. Бид СО2-ыг экспоненциал хурдаар ялгаруулж эхэлснээс хойш... Энэ нь термометрийг өчүүхэн ч хөдөлгөөгүй. Эндээс бүх хүмүүс хууртагдаж байгаагаа ойлгохын тулд үүнийг мэдэх ёстой."гэжээ!! Жинхэнэ судлаачид нь дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдагггүй юмаа гээд байна
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/12
ЖОН КЛАУСЕР, 2022 ОНЫ ФИЗИКИЙН НОБЕЛИЙН ШАГНАЛТ: "Цаг уурын онцгой байдал байхгүй гэдгийг би итгэлтэйгээр хэлж чадна" "Энэ нь олон хүнийг бухимдуулж болох ч миний захиас бол манай гараг аюулд орцон юм БИШ. ... агаар мандлын CO2 ба метан нь уур амьсгалд маш бага нөлөө үзүүлдэг. Энэ талаарх засгийн газрын хэрэгжүүлсэн бодлого нь огт хэрэггүй, арилгах ёстой. Өнөөг хүртэл [бид] уур амьсгалыг хянах үйл явц юу нь давамгайлж байгааг бүрэн буруу тодорхойлсон бөгөөд янз бүрийн загварууд нь буруу бүрэн бус физик дээр үндэслэсэн болно
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/12
Доктор гэчихжээ 😤
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/12
Тогтвортой хөгжлийн 17зорилтот хөтөлбөр гэгч чинь хуйвалдааны онол чинь шүү дэ 😂 Энэ нь бүх дэлхийд нэг л засаглалтай болох тэр нь элитүүд нэртэй сатаануудын засаглал 👿 Тогтвортой хөгжил гэхээр мэдэхгүй хүмүүст гоё санагдах нь мэдээж!гэвч нарийн уншаад судлаад үзэхээр жинхэнэ муу ёр гэгч чинь шүү дээ 👿 Энэ план нь дэлхийн хүмүүсийн 75хувийг устгана.Яаж гэхээр дээрх байдлаар ☝️бэлчээр,мал махыг юуны түрүүнд салгах! нэгэнт хоол хүнсгүй болохоор юу идэх билээ! хиймэл хортой махын нь идэхээс өөр яах билээ! Тэгээд дээр нь нэмээд бакцин паспорттой болгох гээд байгаа! байнгын вакциндах 👿! ингэхээр дороо шүү дээ.саяны ковидын бакцинаас болж сүйрч байна шүү дээ.залуу үеийг сургууль хүмүүжүүлэх ёстой эцэг эх нь мэдэлгүй гээд байгаа.Анусын элчин гомобузарт унагах гээд чичрээд байгаа нь энэ шүү дээ 😏
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/12
Гомобузарт унасан хэн боловч гэр бүл болдоггүй гэсэн судалгаа байдаг юм байна.ийм учраас залуусыг хорлоод байгаа юм
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.7] 2024/9/12
Хөдөөнөөс УБ-руу шилжих хөдөлгөөнийг сааруулж, улмаар УБ-аас хөдөө рүү шилжих хөдөлгөөнийг идэвхжүүлэх тал дээр төр засаг бодитой арга хэмжээ огт авахгүй байна!!! Ярихын хувьд бол ёстой цадтал, хий хэхэртэл ярьж байгаа боловч ухаан нь дутдаг юмуу, эсвэл чин хүсэл, зориг нь дутдаг юмуу, огт ахиц гарахгүй л юм байна шдээ??!!
2 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/12
Ишш чааваас даа та юу ч ойлгохгүй байна.засгийн газар хөдөанөөс хотруу шахан суулгах зорилготой болохоос хотоос хөдөөрүү явуулах зорилгогүй ээ!!мал аж ахуйг устгах зорилготой заль хэрэглээд байгааг ойлгохгүй байна
1 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/12
Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Роберт Ф.Кеннеди хэлэхдээ, цаг ууртай холбоотой асуудлыг чинээлэг хүмүүс нийгэмд "бүрэн хяналт" тогтоохын тулд "ашиглаж" байна гэжээ -Микрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс гэх мэтчилэн  том тэрбумтнууд "Уур амьсгалын асуудал, агаарын бохирдлын асуудлыг" .... ашиглаж байгаа тухай  Кеннеди  радиогийн хөтлөгч Ким Иверсенд ярьжээ. Ковидоор шалтаг болгож нийгэмд дээрээс доош чиглэсэн бүрэн хяналтыг саармагтуулж дараа нь бидэнд инженерийн шийдлүүдийг өгсөнтэй адил.Хэрэв та анхааралтай ажиглавал, эдгээр инженерийн шийдлүүдийг сурталчилж байгаа хүмүүс бол эдгээр шийдлүүдийн патентыг эзэмшдэг хүмүүс нь өөрсдөө юм гэх мэтчилэн дурджээ. Удаан хугацааны турш байгаль орчны төлөө тэмцэгч, хуульч байсан Кеннеди 2014 онд "уур амьсгалын худал хуурмагийг ивээн тэтгэдэг" нь шийтгэл хүлээх ёстой гэж корпорацууд болон бусад бүлгүүдэд зориулсан блог нийтлэлдээ бичиж байсан байгаа юм. Уур амьсгалын худал хуурмагийг санаатайгаар, хорлонтойгоор,
1 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/12
системтэйгээр ивээн тэтгэдэг хүмүүст цаазаар авах ял оноох ёстой” гэж Кеннеди EcoWatch сэтгүүлд бичжээ.Түүнийхээр бол тэр бум мод, цөлжилттэй тэмций гэж дэмий зүйлийг хийгээд байгаа Монголын засгийн газрын нөхдүүд цаазлагдах ёстой байгаа юм. Кеннеди мөн Iversen-д өгсөн ярилцлагадаа, Гейтс болон  дэлхийн эдийн засгийн форум тоталитар нийгмийг бий болгохын тулд уур амьсгалтай холбоотой бодлогыг ашиглаж байна гэж дурджээ. Давосын
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/12
Энд гол нь малчдыг төвөгшөөгөөд байгаа мэт боловч гол хорон санаа нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хөдөө аягүй хэцүү байгаа тийшээ зүглэх хэрэггүй,малчин байх шаардлагагүй гэсэн мсж өгөөд байна шүү дээ 😏 Эсрэгээрээ байгаа юм гашуун үнэндээ! Жинхэнэ амьдрал хөдөө байгаа! Иймээс Европын орнуудад бэлчээр нутгаа хамгаалж тэмцээд байна шүү дээ.
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/12
Сатаан хүмүүсийн гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлт гэсэн хулхи нэрээр бэлчээрийг мэдэлдээ авч мөн малын мах идүүлэхгүй хорихгээд байгаа юм.Бэлчээрүүдийг бүгдийг нь байгалийн эко байдлыг сэргээх гэсэн үгээр халхавчилж булааж авна.хөөрхий хүмүүс тэгээд юу идэх билээ?!! Хиймэл мах, хиймэл сүү, хорхой жоом...бүх зүйл чинь монополь хортой хоолнууд болноо!!энэ бүхэн хортой хоолнууд чинь бүгдээрээ буй болцон байгаа шүү дээ 👿 Монголчууд унтаад л байвал нэг л өдөр 25минутын шорон гяндан амьдралд хор идээд хэвтэж байна шүү!Одоо л босох шаардлагатай
0 | 2 Хариулах
Зочин [103.57.93.45] 2024/9/12
Түгжрэл утааны эх үүсвэр чинь энэ л байхгүй юу даа монгол улсын тал хувийг нь эрүүл мэнд эдийн засгаар нь алж байна даа
4 | 1 Хариулах
Зочин [202.126.91.222] 2024/9/12
Малчид минь дээ! Хөдөөнөө малаа маллаад малынхаа ашиг шимийг хүртээд амьдарч байх шиг гоё юм хаана ч байхгүй байлтай. Өвөг дээдсийнхээ ёс уламжлалыг хадгалаад амьдарч байвал хотод ирж голоо зогоож амьдарч байх хэрэг байхгүй шүү дээ
1 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/12
Гол санаа нь малчдыг төвөгшөөгөөд байгаа юм биш, малчин байхаа болих хэрэгтэй гэсэн мсж өгөөд байна лда!шулам ингэж ажилдаг юм
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.222] 2024/9/12
Малчид минь дээр! Хөдөөнөөс малаа маллаад малынхаа ашиг шимийг хүртээд амьдарч байх шиг гоё юм хаана ч байхгүй байлтай. Өвөг дээдсийнхээ ёс уламжлалыг хадгалаад амьдарч байвал хотод ирж голоо зогоож амьдарч байх хэрэг байхгүй шүү дээ
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/12
Антарктидын мөсөн талбай нь 2009-2019оны хооронд 5305хавгай дөрвөлжин километрээр буюу 661 тонн мөсөөр нэмэгдсэн байна 🤭 Грета охин чинь 5 жилийн дотор үхцгээнэ шүү гэж сүрдүүлээд байсан байгаа 2018 онд Ерөөсөө энэ шулмын боолуудад итгэж болохгүй!
0 | 1 Хариулах
Зочин [66.181.184.18] 2024/9/12
Зуд бол уг нь цасанд биш цасан доор өнжих бэлчээр шар өвс байхгүйтэй холбоотой. Энэ нь ландшафтыэ дээрхи ус ургамал уул уурхай, биологийн төрөл зүйл шонхор шувуутай ч холбогдоно.
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/12
Greenpeace-ийг үүсгэн байгуулагч, доктор Патрик Мур хүнээс үүдэлтэй "дэлхий даяар буцалж буй" түүхийг ганц минутын дотор бүрэн "устгав"! "Сүүлийн 300 жилийн хугацаанд бид бага зэрэг дулаарсаан. Энэ нь чулуужсан түлш хэрэглэж агаар мандалд CO2 ялгаруулахаас 150 жилийн өмнө эхэлсэн бөгөөд сүүлийн 150 жилд түүний өсөлтийн хурд өөрчлөгдөөгүй. Бид СО2-ыг экспоненциал хурдаар ялгаруулж эхэлснээс хойш... Энэ нь термометрийг өчүүхэн ч хөдөлгөөгүй. Эндээс бүх хүмүүс хууртагдаж байгаагаа ойлгохын тулд үүнийг мэдэх ёстой."гэжээ!! Жинхэнэ судлаачид нь дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдагггүй юмаа гээд байна.
0 | 2 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/12
Энэ новшийн урд байгаа өнгө өнгийн дугуй чинь сатаануудын 17зорилтот хөтөлбөр гэгч чинь шүү дэ 👿
1 | 2 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/12
Давосын уулзалтаар  засгийн газруудад нүүрстөрөгчийн ялгаруулалтын талаар "цэвэр тэг" бодлого баримтлах ёстой гэж шаардсан байгаа."Цэвэр тэг"бодлогыг хүлээн зөвшөөрч байгаа засгийн газар бол жинхэнэ алан хядагчид мөнөөсөө мөн юм.Үүнийг хэрэгжүүлбэл дэлхийн хүн амын тал хувь нь хүнсний гачигдлаар устаж үгүй болох магадлалтай учраас үүнийг хүсээд байгаа юм. Монголын засгийн газар мал цөлжилт үүсгээд байна фермийн аж ахуйн нэгж болгож багасгий,тэр бум мод тарий гээд байгаа чинь ердөө л энэ албин тийрэнгүүдээс авсан даалгаврыг биелүүлж байгаа төдий шүү дээ.
1 | 3 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол👿 [79.117.162.167] 2024/9/12
-♦️Сатаан хүмүүс хүн төрөлхтний эрчим хүч, хүнсний хангамжийг онилж байгаа бөгөөд тэд 8 тэрбумыг хэтэрхий олон хүн гэж үзэж байгаа ба 2 тэрбум болгочуул удирдахад илүү хялбар гэж тооцоолж байгаа ажээ.Тэд хүний гол хэрэгцээт зүйлийг онилсноор бидний 75 хувийг устгана гэж найдаад байгаа.Үүнд бэлчээр,мал,тариалан орж байгаа.Үүнийг хүмүүсээс салгахын тулд цаг уурын өөрчлөлт, дулаарал, цөлжилт гэсэн замаар айдаст автуулах мэх хэрэглэж  байгаа билэ
1 | 4 Хариулах