Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хашчулуун: Оюу толгойн хө­­рөнгө оруулагчидтай хэр­­хэн харилцаж байгааг дэлхийн том хөрөнгө оруулагчид ажиглаж суугаа

Д.Баяржаргал
2013 оны 10 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг

Сүүлийн үед Монгол Улсын эдийн засаг хямарч байгаа талаар судлаач эрдэмтэд өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна. 

Харин Засгийн газар асуудалд харьцангуй өөдрөг үзлээр хандаж байгаа. Энэ талаар эдийн засагч, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Ч.Хашчулуунтай ярилцлаа. 

-Монгол Улсын эдийн засаг хүнд байдалд орсон хэмээн хэн хүнгүй л ярьж байна. Хамгийн гол шалтгаан нь Засгийн га­зар Оюу толгойн удирд­лагуудтай хэл амаа олол­цоо­гүйгээс ийм байдалд хүрлээ гэх хүн ч олон бай­на. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байна? 

-Манай улсын эдийн засаг хүнд байгаа нь үнэн. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Тодруулбал Засгийн газраас үл хамаарсан га­даа­дын зах зээлийн эрдэс баял­гийн үнийн өөрчлөлт ихээхэн нөлөөлж байгаа. Ер нь уул уурхайд түшиглэсэн эдийн засагт мөчлөгийн асуу­дал гарч ирдэг. Өөрөөр хэлбэл үнэ өсдөг, буурдаг үе байдаг. Одоо дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурчихаад байна. Тэр ут­­гаараа нүүрснээс олох ор­лого маань эрс буурч, тө­сөвт орох орлого ч багаслаа.

Нөгөө нэг шалтгаан нь манай дотоодын нөхцөл байдлаас шалтгаалж бай­на. Монгол Улсын гол зах зээл болох БНХАУ-ын хэ­рэглээ сүүлийн жилүүдэд өсч байгаа. Гэвч манай нүүрсний нийлүүлэлт муу байгаа нь дэд бүтэц, тээвэр ложистик муу байгаатай холбоотой. Нүүрс нь бу­­сад эрдэс баялагтай харь­­цуулахад үнэ бага ч тээв­рийн зардал нь маш их бай­гаа нь нийлүүлэлт буу­рахад гол нөлөө үзүүл­сэн. Уг нь төмөр замаар нүүрсээ тээ­вэрлэх талаар олон жил ярьсан ч цаг хугацаа алд­саар л байна.

Манай улсын эдийн за­сагт сөргөөр нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл нь өн­гөрсөн оны сүүлээс энэ он дамжин гадаадын хөрөнгө оруулалт эрс буурч байгаа явдал. Үүнд 2012 оны тавдугаар сард Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах ту­хай хуулийг маш богино хугацаанд гаргаж ирсэн явдал. Энэ хуулийн дүрэм журам нь батлагдаагүй жил гаруй хугацаа өнгөрсөн. Дүрэм журамгүй хуулийг хэрэгжүүлэх ямар ч бо­ломж­гүй. Өөрөөр хэлбэл хө­рөнгө оруулалт хийе гэсэн ч тэр хуулийг харахаас өөр аргагүй болсон. 

Хэрвээ бизнес эрхлэгчдэд татаас өгөөд сургачихвал та­таас авахгүй л бол бараа бү­тээгдэхүүнийхээ үнийг нэ­мэх гээд шахалт үзүүлэх болно. Тэр болгонд нь төр өгөөд байвал татвар тө­лөгчдийн мөнгөөр бизнес эрхлэгчдийг тэтгэдэг хэлбэр болж хувирна.

Мөн Засгийн газрын шийдвэрүүд өөрчлөгдөөд, өмнөх зөвшөөрлүүд цуц­лагдахаар хөрөнгө оруу­лагчдад эрсдэл улам нэ­мэгддэг. Тодорхой бус бай­дал бий болж, хөрөнгөө татчихдаг. Манай улсад яг ийм байдлаар хөрөнгө оруулалтаа татсан тоо баримт их байна. Үүнийг батлах ганцхан тоо хэлэхэд гадаадын хөрөнгө оруулалт нэг жилийн хугацаанд 40-50 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна лээ. 

-Оюу толгойд үүссэн асуудлыг юу гэж бодож байна вэ? 

-Оюу толгойн төсөл нэг, хоёрдугаар ээлжтэй. Нэг­дүгээр ээлжийн хөрөнгө оруу­лалт хийгдээд ил уурхайгаас олборлолт эхэлснийг хүн болгон мэдэж байгаа. Ха­рин гүний уурхайн хөрөнгө оруулалтын асуудал бү­тэн жилийн хугацаанд ший­дэгдэлгүй байсаар өдий хүр­лээ. Үүнээс болж орж ирэх байсан хөрөнгө оруулалт энэ ондоо багтаж орж ирэх үү, үгүй юу гэдэг нь то­дор­хойгүй байна.

Оюу тол­гойн хөрөнгө оруулалт төлөв­лөгөөний дагуу явагдсан тохиолдолд манай зах зээлд жилд 6-7 тэрбум ам.доллар орж ирэх юм. Энэ хөрөнгө оруулалтын хэмжээгээр эдийн засаг тэлж, ажлын байр нэмэгдэх учиртай. Өөрөөр хэлбэл Оюу толгойн хан­ган нийлүүлэгч 1500 аж ахуйн нэгж байдаг. Тэдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хэвийн явагдах юм.

Дээрээс нь Оюу толгой төслийн үнэлгээнээс ха­рахад манай улсын ашиг олох том хэсэг нь гүний уурхайд байгаа. Тийм уч­раас газрын гүнд байгаа ордоо ашиглахгүй юм бол нийт ашиг нь гуравны хоё­роор багасах жишээтэй. Тэ­гэхээр аль болох хугацаа ал­далгүйгээр ашиглах нь зүйтэй. Эс тэгвэл манай улсад орж ирэх гадаадын хө­рөнгө оруулалт буурсаар, үйлдвэрлэл үйлчилгээний хэм­жээ багасах, төсвийн ор­лого бүрдэхгүй байх, ажил­гүйдэл нэмэгдэх гэх мэт сөрөг талууд гарч ирнэ. 

Хөрөнгө оруулалтыг зөв­хөн энэ жилд орж ирэх валют гэдэг утгаар нь үзэх биш, цаашид шинэ үйлдвэр, уурхайнууд баригдана гэдэг үүднээс нь харах хэрэгтэй. Өнгөрсөн онд гадаадын хө­рөнгө оруулалт ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэж бай­сан. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Энэ үзүүлэлтээ алдахаар л эдийн засгийн үзүү­лэлт дагаад буурдгийг энэ жил харууллаа.

-Оюу толгойн ил уур­хай эхэлсэн ч хөрөнгө оруу­лалтын асуудлаас болж маш олон ажил нь зогсонги бай­далтай байна. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийд­вэрлэвэл зүгээр вэ? 

-Оюу толгой бол дэлхийд томд тооцогдох Монгол уур­хай. Тэр ч утгаараа манай Засгийн газар 34 хувийг нь эзэлж байгаа. Тиймээс аль болох үйл ажиллагааг нь хурдан эрчимтэй эхлүүлж, авах ёстой татвараа, өөрт оногдох ашгаа авахыг хичээж байгаа байх.

Ер нь Оюу толгойн тө­сөл гээд аливаа ажлыг улстөр­жүүлж болохгүй. Энэ том орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаас урьтаж, улстөржүүлж нэр хүнд олох гэсэн хүмүүс байна. Зарим удирдах албан тушаалтнууд энэ тал дээр буруу зөрүү дуугарч, сүүлдээ түүнийгээ залруулах, зарим нэг нь ажлаасаа халагдах жишээтэй байна. Тэгэхээр эхнээсээ энэ асуудалд улстөргүйгээр, эдийн засгийн утгаар нь хан­дах хэрэгтэй. 

Энэ бол хамтарсан үйлд­вэр учраас хөрөнгө оруу­лагч­тайгаа аль болох нэгд­сэн ойлголтод хүрэх нь хам­гийн чухал. 100 хувь манай Засгийн газрын хүс­сэнээр болохгүй гэдгийг хар­галзан үзэх ёстой. Нөгөө талаасаа 100 хувь хөрөнгө оруулагчдын шаардлагаар явах­гүй. Энэ хоёрын балансыг л барих хэрэгтэй.

-“Рио Тинто” компани Оюу толгойн ордын бүх баял­гийг, тус компанийн өөрийн хөрөнгөтэй хамт гадаадын нэр бүхий 10 га­руй банк санхүүгийн бай­гуул­лагад барьцаанд тавиад мөнгө зээлэх гэж байна гээд зарим улстөрч эсэргүүцээд байгаа? 

-Төслийн санхүүжилтийг банк, банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө босгож олдог. Дэлхийд байдаг ганц зарчим нь банкууд ямар ч барьцаагүйгээр зээл олгохгүй. Барьцаагүй зээл гэдэг бичил санхүүд л бай­даг байх. Өөрөөр хэлбэл 300 мянган төгрөгийг буцаж ирэх ирэхгүй нь тодорхойгүй ч итгэлээр олгодог. 

Харин томоохон хөрөнгө оруулалтын төсөл дээр манай дотоодын банк, санхүүгийн байгууллагууд ч гэсэн барь­цаа хөрөнгө шаарддаг биз дээ. 

Тиймээс Оюу толгойн энэ асуудал дээр тэмээ гэхээр ямаа гээд бусдаас өөр юм яриад суугаад байж болохгүй. Монгол Улс 100 хувь энэ төслийг хэрэг­жүүлэх гээд гадаад зах зээл дээр очвол яг л адилхан нөх­цөл тулгах байсан. 

Ерөнхий сайд хамгийн түрүүнд өмнөд хөршийг зорих байсан юм. 

-2013 оны төсвийн ор­лого жилийн дүнгээр 1.5 их наяд төгрөгөөр тасалдаж болзошгүй гэсэн тооцоо гарсан. Үүнд мэдээж нүүрс­­нээс олох орлого эрс буур­­сан нь голлох нөлөө үзүүлж байгаа. Гэтэл манай худалдан авагчийн хэрэглээ буураагүй байдаг? 

-Манай улсын гол зах зээл бол өмнөд хөрш. Харин гол өрсөлдөгч маань хойд хөрш болоод байна. Энэ оны эхний найман сарын байдлаар Оросын нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.4 хувиар, коксжих нүүрсний экспорт 73.8 хувиар өсч, 14.4 сая тонн болсон байна. 

ОХУ-ын хувьд Европын нүүрсний зах зээлийн 30 хувь, Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын та­ван хувийг хангадаг маш том зах зээлтэй орон. Тус улсад далайн тээвэр, төмөр зам гээд аль аль нь байгаа. Гэтэл манайд аль аль нь байхгүй, шороо бужигнуулж машинаар зөөхөөс хэтрэхгүй байна шүү дээ.

Манайх түүхээсээ болж өмнөд хөршдөө дургүй бай­даг. Гэхдээ манайхаас гарч буй нүүрс, төмрийн хүдэр, арьс шир гэх мэт түүхий эд борлогдох зах зээлтэй байна гэдэг нь авууштай зүйл. 

Тиймээс гол худалдан авагчтайгаа харилцаагаа маш сайн хөгжүүлж, ма­гадгүй зах зээлийнх нь ба­талгааг гаргаж өгөх хэ­рэгтэй. Дээрээс нь манайх гуравдагч зах зээлийн гүүр болж өгөх учраас транзит тээврийнхээ асуудлыг анх­наасаа сайн ярьж хэлэл­цээрээ хийх хэрэгтэй. Энэ мэт төрийн түвшний ажил хийгдээгүйгээс манай ху­вийн хэвшлийнхэн нэг юм гаргах гээд л зүтгээд байдаг ч болж өгөхгүй байна.

-Ерөнхий сайд Н.Алтан­хуяг энэ сард өм­нөд хөршийг зорьж, эдийн зас­гийн хамтын ажил­лагаа­ны талаар ярина гэж байсан? 

-Ерөнхий сайд хамгийн түрүүнд БНХАУ-ыг зорих байсан юм. Бид хэрвээ Хятад улстайгаа эртхэн ярилцаад бүх юмаа тохирсон бол нүүрсний худалдаан дээр ямар нэгэн асуудал гарахгүй байсан болов уу.

ОХУ-ын төрийн тэр­гүүнүүд БНХАУ-д очиж бор­луулалтынхаа том том гэрээнүүдийг байгуулан ажиллаж байна. Үүний үр дүнд ОХУ-ын бараа Хя­тадын зах зээл дээр маш их борлуулалттай байгаа. Гэтэл манайх 200 км-ын зайд байгаа нүүрсээ бор­луулж чадахгүй байгаа нь нэг талаасаа төрийн дээд түвш­ний харилцаа муу бай­гаагийн шинж.

Манай зах зээл даралт нь ихэсдэг хүн шиг болчихож. 

-Шинэчлэлийн Засгийн газраас үнийн өсөлтийн эсрэг үйлдвэрлэгч, импортлогч нарт санхүүгийн дэмжлэг үзүүл­сэн. Энэ нь хэр зөв зүй­тэй алхам болсон бэ? 

-Үнийг тогтворжуулах са­наа нь зөв байсан гэх хүн олон байдаг. Би үүнтэй санал нэгддэг. Гэхдээ өргөн утгаар нь авч үзэхэд энэ ажилд 700 тэрбум төгрөг гаргаад инфляцийг найман хувьдаа барина гэж байсан. Гэтэл оны төгсгөл гэхэд үнийн өсөлт аль хэдийнэ хоёр орон­той тоонд шилжиж байх шиг байна. Тэгэхээр анхны зорилго, хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн гурвыг харьцуулахад маш зөрүүтэй байгаа биз. Өөрөөр хэлбэл шинэчлэлийн Засгийн газ­рын үнэ тогтворжуулах хө­төлбөр үр дүнгүй ажил боллоо гэж дүгнэхэд хүрч байна.

Харин ч бүр сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай болж байна. 700 тэрбум төгрөгийг зах зээлд нийлүүлснээр валю­тын ханш чангарч, өргөн хэрэглээний бараа бүтээг­дэхүү­ний үнэ хөөрөгдөх үндэслэл боллоо шүү дээ.

-Үнэ тогтворжуулах ар­га хэмжээний хүрээнд инф­ляцийг барьж чадсангүй. Дээрээс нь зах зээлд сөрөг үр дагавар авч ирлээ гэж байна. Үүнийг тодорхой тайл­барлавал?

-Хэдийгээр Засгийн га­­зар, Монголбанкнаас үнийн өсөлт бага байна гэж мэ­­дээлж бай­гаа ч бодит бай­дал дээр өөр байгаа шүү дээ. Ер нь зах зээлийн үйл ажиллагаанд төр орж, бүх зүйлийг зо­хицуулна гэж байхгүй. Энэ үзэл баримтлал маш аюул­тай гэдэг нь то­дорхой болж ирлээ. 

Засгийн газраас авч хэ­­­рэгжүүлсэн үнэ тогт­вор­жуу­лах хөтөлбөрөөс үзэхэд дандаа зах зээлийн горимоос гадуур, социализмын гэмээр хүчээр хийж байгаа аргууд их байна. Энэ нь эрүүл зах зээлийг гажуудуулдаг. Яг энэ байдлаараа цаашаа явах юм бол төрөөс улам их татаас өгөх шаардлагатай болно. Нэг зүйрлэл хэлье л дээ. 

Даралт нь байнгын өсөлт­­тэй байдаг хүн эм уух­­­гүйгээр удаан байж чад­даг­гүй. Эм уухгүй л бол даралт нь ихсээд байдаг. Хэрвээ бизнес эрхлэгчдэд татаас өгөөд сургачихвал та­таас авахгүй л бол бараа бү­тээгдэхүүнийхээ үнийг нэ­мэх гээд шахалт үзүүлэх болно. Тэр болгонд нь төр өгөөд байвал татвар тө­лөгчдийн мөнгөөр бизнес эрхлэгчдийг тэтгэдэг хэлбэр болж хувирна. 

Тиймээс эдийн засагт ийм байдлаар их хэмжээний мөнгө нийлүүлэхээс аль бо­лохоор болгоомжлох хэрэгтэй.

-Засгийн газрын зү­гээс шатахууны үнийг нэ­мэхгүй гэж мэдээлж бай­сан. Гэтэл зарим ком­паниуд шатахууныхаа жижиг­лэн­гийн үнийг нэмээд эхэл­чихлээ? 

-Энэ бол зах зээлийг за­хиргаадалтын аргаар шийд­­­вэрлэж болдогүй юм аа гэдгийг л харуулж байгаа юм. Төрөөс нефть импорт­логчдод татаас өгс­нөөр то­дорхой хэмжээнд үнийг барьж болох ч валютын ханш өсөх, нефтийн бүтээг­дэ­хүүний үнэ ОХУ-ын хил дээр өсөх юм бол манайх яаж ч хичээгээд үнийг нь барьж дийлэхгүй.

-Нөгөө талаасаа бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр ард иргэдийн амьдрал хэ­цүүдэх гээд байдаг?

-Хамгийн гол нь зах зээлээ эрүүл байлгахад төр анхаарлаа хандуулах ё­с­­той. Өөрөөр хэлбэл чөлөөт өр­сөл­­­дөөний зарчмаар л үйл ажиллагаагаа явуулах ёстой. 

Үнийн өсөлтийн эсрэг төрөөс авах арга хэмжээ нь валютын ханшийг тогт­воруулах байж болох юм. Нэг үе бодвол өнөөдөр валю­тын ханшийн өсөлт харь­цангүй буурлаа. Гэхдээ энэ эцсийн зогсоол уу гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй.

Ерөнхий сайд Япон улсад айлчлах үеэрээ “Са­мурай” бонд босгохоор бол­сон тухай мэдээлэл тар­сан. Энэ валют тийм ч хурдан хугацаанд орж ирэхгүй гэд­гийг харгалзан үзэх хэрэг­тэй. Валютын тогт­вортой байдлыг хангахад гадаадын хөрөнгө оруулалт чухал.

-Засгийн газрын зү­гээс гадаадын хөрөнгө оруу­лагч­дыг татах зорилгоор хэд хэдэн хуулийн төсөл бо­ловсруулж, УИХ-д өргөн барьсан. Хамгийн эхэнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өлгийдөн авлаа. Энэ хэрхэн нөлөөлөх бол? 

-Тийм ээ. Энэ бол хөрөнгө оруулагчдыг татах эхний алхам. Энэ хууль хөрөнгө оруу­лагчдад эерэг нөлөө үзүүлж болох ч биднээс шалт­­­­гаалах олон зүйл бий. Өн­гөрсөн жилийнх шиг да­гаж мөрдөх дүрэм журам нь гарахгүй бол бас л хөрөнгө оруулагчдад хүлээлт үүсгэх болно.

Хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулалтыг та­тах­­­даа Мьянмар, Вьетнам зэ­рэг улстай өрсөлдөж байгаа. Тухайн улсуудад тат­вараас хөнгөлөх чөлөөлөх арга хэмжээ авдаг. Манайд бол хөрөнгө оруулагчдыг тат­­вараас чөлөөлнө гэж байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулагчдыг юугаараа татах вэ гэхээр нэгдүгээрт хөрөнгө оруулалтын тогтвортой бай­­дал, хоёрдугаарт хүнд суртал байхгүй, Засгийн газ­рын шийдвэр нь тэр бүр өөрчлөгдөөд байхгүй гэх мэт эерэг хүлээлтүүдийг бий болгож авч ирэх хэрэгтэй.

Монгол Улсад өнөөдрийг хүртэл Хөгжлийн бодлогын хууль гэж батлагдаагүй. Өөрөөр хэлбэл манай улс хаашаа яаж хөгжих гээд байгаа нь тодорхой бус байдаг. Тэгэхээр ядаж албан ёсны хөгжлийн бодлогоо хүнд харуулах ёстой. Мөнгө зээлэхдээ ч мөн адил хаана юу хийх гэж байгаа талаараа тооцоо судалгаагаа танилцуулах шаардлагатай.

Манай улс хөрөнгө оруу­лагчдад тийм ч сайхан нэр хүндтэй улс биш болсон. Тиймээс энэ муу нэрээ арил­гахын тулд янз янзын улстөржсөн шийдвэрүүдээ болих хэрэгтэй. Мөн манайд өнөө маргаашгүй хөрөнгө оруулалт хийх гэж байгаа нөхөд бол одоогийн хөрөнгө оруулагчидтайгаа ямар ха­рил­цаатай байна вэ гэдгийг хардаг. Өөрөөр хэлбэл ма­найх одоо Оюу толгойн хө­­рөнгө оруулагчтайгаа хэр­­хэн харилцаж байгааг дэл­хийн томоохон хөрөнгө оруулагчид харж суугаа.

Тийм ч учраас одоо хамтран ажиллаж байгаа хө­рөнгө оруулагчдаа ад үзээд, хөөж туугаад байх нь тийм ч зөв зүйтэй алхам биш гэд­гийг санах хэрэгтэй.

-Гадаадын хөрөнгө оруу­лалт, уул уурхайгүйгээр Монголын эдийн засгийг хэрхэн төсөөлж байна вэ? 

-2003 онд манай улсад уул уурхай нэг их хөг­жөө­гүй байсан. Үнд­сэндээ “Эрдэнэт”-ээс өөр то­моохон уурхай байгаагүй. Тухайн үед манай ДНБ одоогийноос 10 дахин бага байлаа. Төсвийн хөрөнгө оруулалт 40 тэрбум байсан. Одоо дөрвөн их наяд болсон. Дундаж цалингийн хэмжээ 30 мянган төгрөг, экспортын хэмжээ 600 сая орчим доллар байсан. Одоо дөрвөн тэрбум ам.доллар болчихоод байна. 

Нэг хүнд ногдох ДНБ 385 ам.доллар байсан. Одоо 3500 болсон. Эдийн засаг ингэж суга өсөхөд уул уурхай, га­даадын хөрөнгө оруулалт чухал нөлөө үзүүлсэн. Бид уул уурхайгаа ашиглаагүй, хө­рөнгө оруулагчид хэрэггүй гээд малаа маллаад явж бай­сан бол ямар бяцхан эдийн засагтай орон бай­сан нь миний хэлсэн харь­цуулалтаас харагдаж байгаа байх. 

Тэгэхээр ийм байдалд орохгүй, одоо байгаа түв­шиндээ санаа амар суух­гүйгээр хүн амынхаа эрэлт хэрэгцээг хангах, ца­лин орлогыг нэмэгдүүлэх, хо­туу­даа хөгжүүлэх гэх мэт маш олон зүйл байна. Үүнийг хийхийн тулд уул уурхайгаа ашиглах л хэрэгтэй. 

Өөрөөр хэлбэл бид нүүрс, төмрийн хүдрээ ашиг­лах­гүйгээр хав дараад суу­гаад байх юм бол манай хойч үе ядуу буурай орнуудын эгнээнд л орно. Тиймээс одоо байгаа юмаа үр дүнтэй ашиглаад хойч үедээ гэрэлт ирээдүйг л бий болгох нь өнөөгийн бидний гол үүрэг. 

Зураг