Уншиж байна ...

Гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 17.2%-аар нэмэгдэхэд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг голлон нөлөөлжээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 9 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2024 оны наймдугаар сард 4,444 болж өмнөх оны мөн үеэс 653 буюу 17.2%-аар өссөн талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. 

Уг өсөлтөд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 224-өөр буюу 2.5 дахин, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 417-гоор буюу 17.8%-аар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

зураг
 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2024 оны эхний найман сард 416 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 105.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 136 тэрбум төгрөгөөр буюу 49%-аар өссөн бол нөхөн төлүүлсэн хохирол 15.7 тэрбум төгрөгөөр буюу 12.9-аар буурсан байна.