Уншиж байна ...

Нярай хүүхдээ хаясан иргэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын байгууллага есдүгээр сарын 9-13-ныг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлтийн 41,298, мөрдөн байцаалтын 2,849 хэрэгт хяналт тавьжээ.

Мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 445 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. 

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 106
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 52
  • Өмчлөх эрхийн эсрэг 50
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг долоо
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг дөрөв
  • Хүний амьд явах эрхийн эсрэг хоёр
  • Авлига, албан тушаалын болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр нэг хэрэг байна.     

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн Б.П нь хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж нярай хүүхдээ хаясан хэрэгт Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн нэг /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
Сүхбаатар аймгийн прокурорын газраас иргэн Н.О, З.Ө, Н.О нар нь тус аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн нэг /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас иргэн Ц.Э нь цахим хэрэгсэл ашиглан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авч, олон нийтийн сүлжээнд тараахаар сүрдүүлж, эд хөрөнгө шилжүүлэн авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлийн 2.1 /Хувь хүний нууцад халдах/, 17.6 дугаар зүйлийн нэг /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлжээ.

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар