ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс 2024 оны эхний найман сард БНХАУ-тай 12.8 тэрбум ам.долларын худалдаа хийжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний найман сарын Гадаад худалдааны үзүүлэлтийг танилцууллаа. 

Манай улс энэ оны эхний найман сарын байдлаар нийт 155 улстай гадаад худалдаа хийсэн аж. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 18.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 10.6 тэрбум ам.доллар, импорт 7.5 ам.долларт хүрч тэнцэл нь 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Түүнчлэн нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.2 тэрбум ам.доллар, экспорт 629 сая ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.доллароор тус тус өсөж, тэнцэл 835 сая ам.доллароор буурсан аж.

Мөн БНХАУ-тай энэ оны эхний найман сард 12.8 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 70.5 хувийг эзэлж байна. 

Экспорт өмнөх оны мөн үеэс 620 сая ам.доллароор өссөн бөгөөд нүүрсний экспорт 372.5 сая ам.доллар буюу 12.8 сая тонноор өсөж 55.4 сая тоннд хүрсэн байна. Харин зэсийн баяжмал 195.9 сая ам.доллар буюу 16.8 мянган тонн, алт 159.7 сая ам.доллар буюу 1.2 тонноор өссөн нь голлон нөлөөлжээ. 

2024 оны эхний найман сарын экспортын 93.3 хувийг уул уурхай, 4.7 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Экспортын 91.9 хувийг БНХАУ-тай, 4.4 хувийг Швейцар улстай хийсэн аж. 

Импорт эхний найман сарын байдлаар 7.5 тэрбум доллар болж өмнөх оны өмнө үеэс 1.6 тэрбум ам.доллароор өссөн. Суудлын автомашин 238.3 сая ам.доллар, ачааны автомашин 112 сая ам.доллар, дизель түлш 144.3 сая ам.доллар, том оврын техник хэрэгсэл 118 сая сая ам.доллар, цахилгаан шуудан утасны холбооны аппарат 64.9 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.17.23.177] 2024/9/17
ТЭГСЭН НӨГӨӨ ШҮТЭЭД БАЙДАГ ОРОСТОЙГОО 2 ТЭРБУМ ДОЛЛАР Ч ХҮРЭХГҮЙ ХУДАЛДАА ХИЙЖ БАЙНА. ТЭРНИЙ ХАГАСААС ИЛҮҮ НЬ ДАН ГАНЦ ШАТАХУУН.
5 | 1 Хариулах
Зочин [202.9.40.206] 2024/9/17
Оросоос шатахуун авч байж Хятадытай худалдаа 12.8 тэрбум хүрдэг. Үгүй бол ямар ч худалдаагүй байна. Хөдөлгөгч хүч нь Орос юм.
1 | 4 Хариулах
Зочин [66.181.181.45] 2024/9/17
МАН ын үед улсын ЭЗ өсөөд, АН ын үед улсаа дампууртал иддэг...
1 | 3 Хариулах
zochin [27.123.212.86] 2024/9/17
MAH 4 jiliin tsikliin ued dollar 1000 tugruguur nemegddeg
2 | 1 Хариулах
Зочин [108.147.197.54] 2024/9/17
Орос ах нар маань гоё гоё үлгэрээр мануусыг горьдоож цонхны шилний цаанаас мөхөөлдөс долоолгож доромжилж тохуурхах юм даа
5 | 4 Хариулах
Зочин [202.9.47.30] 2024/9/17
Америк ах чинь ардчилал эрх чөлөө уриа лоозонгоор чам шиг харанхуй оркуудын тархийг гөлчийтэл угаагаад улс төр банк санхүү уул уурхайг чинь эзэмшилж байна.
4 | 4 Хариулах
Зочин [108.147.197.54] 2024/9/17
Улс төрийг ч оросууд далдуур атгаж байгаа байх шүү…..женко зика хоёр бол яалт ч үгүй оросын бууны ноход
5 | 4 Хариулах
Зочин [202.9.47.30] 2024/9/17
Оюутолгойг баруунд бэлэглэсэн эрүүгийн хэрэгтэн Элбэгдорж америк улсад эрх чөлөөтэй явж байна шизо минь.
4 | 3
Зочин [108.147.197.54] 2024/9/17
ОТ төсөлд Элбэг нэг их хамаагүй байх аа….сонирхуулчихад ОТ-н лицензийг өмнө нь хэд хэдэн компани авч өрөмдлөг хийж үзээд амжилт олоогүй олон сая доллараараа шатаад олигтой юм алга гээд гараад явж байсан түүхтэй…яахав Роберт Фридландад аз таараад …..
2 | 1
Зочин [66.181.181.45] 2024/9/17
Танай Америк ах Монгол улсад ЭЗ гийн ямар үр өгөөжтэй вэ. Бидэнд ямар ашигтай вэ. Ёстой ямарч хэрэггүй ашиггүй .
1 | 3 Хариулах
Зочин [138.199.22.105] 2024/9/17
3000 жилийн туршид манай хамгийн том худалдааны түнш, Монголд ашиг өгдөг ганц орон бол Хятад л байсан. 600 жилийн өмнө гэхэд л Орос, АНУ гэж байгаагүй... Хятад бол байсан, бид худалдаа хийсээр л байв.
5 | 4 Хариулах
Зочин [202.9.47.30] 2024/9/17
12 тэрбум долларын худалдаа хийчихээд долларын нөөц нь 5 тэрбум доллараас дээш өсдөггүй хачин.
2 | 4 Хариулах
Зочин [108.147.197.54] 2024/9/17
МАН+ЖАН луйварчдаас салах хэрэгтэй
2 | 2 Хариулах
Зочин [66.181.181.45] 2024/9/17
Танай АН бүгдийг хуу хаман идчихдэг биздээ. Улсын санд нэг доллар үлдээхгүй идээд дампууруулах шахсан биздээ. МАН харин өөр бна. Эрдэнэсийн сан дүүрэн бна.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.163] 2024/9/17
АМЕРИКИЙН БУУНЫ НОХОЙ, АМА ТААТ САРМАГЧИН ! Түүхийн мэдээлэл уншаарай !
2 | 3 Хариулах
Зочин [172.59.185.52] 2024/9/18
Mongoljson oros
0 | 0 Хариулах