Уншиж байна ...

Снукер бильярдын Дэлхийн цомын шөвгийн наймд Б.Нарантуяа шалгарлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 9 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Снукер бильярдын зургаан улаантай Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болон 15 улаантай Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 14-нөөс 25-ныг дуустал Улаанбаатар хотод болж буй юм.

Тодруулбал Дэлхийн цомын тэмцээнийг есдүгээр сарын 14-нөөс 19-ний хооронд зохион байгуулж байна. Үргэлжлүүлээд зургаан улаантай ДАШТ-ийг есдүгээр сарын 21-нээс 25-ныг дуустал болно.

Энэ удаагийн тэмцээнийг шүүхээр олон улсын зэрэглэлтэй 10 шүүгч иржээ. Тухайлбал Африкаас нэг, Америк тивээс нэг, Европоос гурав, Ази болон Номхон Далайн орнуудаас дөрвөн шүүгч ирсэн аж.

Дэлхийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 36 тамирчин өрсөлдөж буй бол эмэгтэйчүүдэд 20 тамирчин ирсэн байна.

Хэсгийн шатанд эрэгтэй тамирчдаас Пакистаны Авайс Мунар тэргүүлсэн бол эмэгтэйчүүдээс Хонконгийн тамирчин Нг Он И манлайлжээ.

Манай тамирчдаас хасагдах шатанд ДАШТ-ий хүрэл медальт Б.Нарантуяа шалгарчээ. Хэсэгтээ гурав дараалан хожсон манай тамирчин хасагдах шатанд таваар шалгарч, Хонконгийн И Тин Чунтай шөвгийн наймд өрсөлдөх юм.

зураг
 
Зураг
49 минут