Уншиж байна ...

The MongolZ Германы багийг хожсоноор "ESL Pro League Season 20" тэмцээний Playoffs шатны эхний хожлоо авлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

"Counter Strike 2" тоглоомын "ESL Pro League Season 20" тэмцээн Мальта улсад Playoffs шатны тоглолтуудаар үргэлжилж байгаа билээ. Нийт 750 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд The MongolZ баг оролцож байгаа юм. 

Манай улсын баг Playoffs шатны эхний тоглолтоо Германы BIG багийн эсрэг өнөөдөр хийж, 2:1 онооны харьцаатай ялалт байгууллаа.

Тус тоглолтын эхний Ancient map дээр манай хөвгүүд гурван удаа нэмэлт үе гаргасан боловч 19:22-оор хожигдсон. Үргэлжлүүлэн Nuke, Mirage map дээр өрсөлдөгчөө үндсэн үед буулгаж авснаар ялалт байгуулав. 

Ийнхүү тэд "ESL Pro League Season 20" тэмцээний Playoffs шатны дараагийн тоглолтоо маргааш 19:00 цагт Туркийн Eternal Fire багийн эсрэг хийхээр болж байна.