Уншиж байна ...

З.Цэвээндорж: Бямба гарагт нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт оруулна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Автомашингүй өдөр-2024” арга хэмжээ есдүгээр сарын 21-нд болно. 

Энэ өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар Нийтийн тээврийн бодлогын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж дараах мэдээллийг өгч байна. 

Тэрбээр "Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт оруулах үүргийг Нийтийн тээврийн бодлогын газар авсан. 

Автомашингүй өдөр

  • Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам
  • Энхтайваны өргөн чөлөө
  • Бага тойруугийн замаар дайран өнгөрч байгаа бүх чиглэлийн тээврийн хэрэгслүүдэд өөрчлөлт оруулна. 

Урдаас хойш болон хойноос урагш явж байгаа тээврийн хэрэгслүүдийг Их тойруугийн замаар тойруулах, Сүхбаатарын талбай болон Бага тойруугаар орж эргэлт хийж буй тээврийн хэрэгслүүдийг богино эргэлт хийлгэх чиглэлээр өөрчилнө. 

Одоогийн байдлаар нийт 41 чиглэлийн 345 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулахаар маршрутыг төлөвлөн ажиллаж байна.

Хэдийгээр маршрутад өөрчлөлт оруулсан ч амралтын өдөр ажилладаг 945 тээврийн хэрэгслийн тоонд өөрчлөлт орохгүй. Тээврийн хэрэгслийн ажиллах тоо хэвээр байх юм" хэмээн мэдээллээ. 

Тодруулбал дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулах талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв. 

Үүнд:

  • М:1Ма 5 шар - Офицеруудын ордон
  • Ч:2Ма Шархадны эцэс - 3, 4 дүгээр хороолол
  • М:2Ма Зунжин худалдааны төв - Баянбүрд
  • Ч:23Ма Чингэлтэй /зүрх уул/ - Нарны титэм
  • Ч:43Ма Баянхошуу - 6 дугаар хороолол
  • Ч:50ма Улаанхуаран - ТЭЦ3
  • Ч:63Ма Хан хиллс хотхон - Төв цэнгэлдэх хүрээлэн
  • Ч:66Ма Зайсан - 120 мянгат
  • Ч:70Ма ТЭЦ3 - 6 дугаар хороолол
  • Ч:71Ма 120 мянгат - Баянмонгол хороолол
  • Ч:29А-Ма Сэлбэ амралт - Сансар ШТС
  • Ч:57Ма Улаанчулуут - 6 дугаар хороолол
  • Ч:57Б-Ма Алтан овоо 48-р гудамж - 6-р хороолол
  • Ч:58Ма ТЭЦ3 - Дүүхээ дэлгүүр
  • Ч:7Ма Нисэх - 120 мянгат
  • М:3 Архивын ерөнхий газар-120 мянгат
  • Ч:53Ма Яармагийн - Төв цэнгэлдэх хүрээлэн
  • Ч:37Ма Улаанхуаран - 4 дүгээр хороолол
  • Ч:39Ма Сансар - Дүүхээ дэлгүүр
  • Ч:48Ма Зүүн салааны шинэ эцэс - 6 дугаар хороолол
  • Ч:48А-Ма Зүүн салааны шинэ эцэс - 6 дугаар хороолол
  • Ч:9Ма Нисэх - Баянбүрд
  • Х:19Ма Чингис хаан олон улсын нисэх буудал-120 мянгат
  • Ч:40Ма Алтан тариа - Улаанхуарангийн эцэс
  • Ч:18A-Ма ТЭЦ 3 - Гэмтлийн эмнэлэг
  • Ч:49Ма 34-р байр - Дүнжингарав худалдааны төв
  • Ч:57Ма Улаанчулуут - 6 дугаар хороолол
  • Ч:61Ма ТЭЦ3 - Офицеруудын ордон
  • Ч:72Ма Төв цэнгэлдэх хүрээлэн - Богдхан амралт
  • Ү:30Ма Жанжин клуб - Шинэ үе дунд сургууль
  • Ч:34Ма Шархадны эцэс -ТЭЦ3
  • Ч:51Ма Дүүхээ дэлгүүр - Дүнжингарав худалдааны төв
  • Ч:52Ма Дүүхээ дэлгүүр - Зайсан
  • Ч:18Б-Ма ТЭЦ 3 - МҮИС
  • Ч:28Ма Сэлх - Өдрийн сонин
  • Ч:55Ма Дэнжийн 1000-ын эцэс - Зайсан
  • Ч:35Ма Монелийн 43 - Баянбүрд
  • Ч:69Б-Ма Гэмтлийн эмнэлэг - Англи сургууль
  • ЗҮ:1Ма Гүнт-Жигжид-Баянбүрд
  • ЗҮ:2Ма Гоодой-Баянбүрд
  • ЗҮ:3Ма Баянбулаг-Баянбүрд

Мөн Ч:78 "Сүхбаатарын талбай - Халдвартын эмнэлэг" Ч:29б "Зүүн 4 зам - Сансар - Вокзал" чиглэлүүд өглөө 07:00 цагаас 18:00 цаг хүртэл түр зогсоно.