ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашингүй өдрөөр дөрвөн байршилд хэсэгчилж зам хаана

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 9 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх Бямба гарагт болох автомашингүй өдрийг давхцуулан Нийслэлийн замын хөдөлгөөний газраас зарим байршилд засвар хийхээр төлөвлөсөн байна.

Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын ЗАХЯХ-ийн дарга О.Энхбаатар "Автомашингүй өдрийг тохиолдуулан дөрвөн байршилд замыг хэсэгчилж хаахаар төлөвлөсөн. Тодруулбал Нарны замын засвар шинэчлэлийн хүрээнд паркийн баруун уулзвараас "Урбаник"-ийн уулзвар хүртэлх 650 метр замын урд хэсгийг автомашингүй өдрөөр буюу 21-ний өдөр хааж, хучилтын ажил хийгээд маргааш нь буюу 22-ны өдөр хойд замыг нь хаахаар төлөвлөсөн.

Энэ зам бүрэн хаагдахгүй. Хөдөлгөөнийг нэг урсгалтай явуулах юм. 

Мөн Яармагийн гүүрнээс 550 метр хүртэлх замыг хэсэгчлэн хаана. Энд засварын ажлыг 21, 22-нд гүйцэтгээд 23-ны өглөө нээхээр төлөвлөсөн. 

Гуравдугаарт Архивчдын гудамж буюу нисэхийн аюулгүйн тойргоос урагшаа Архивын Ерөнхий Газар хүртэлх 1.7 км газрыг хэсэгчлэн хаах юм. Эхний өдөр баруун талын зорчих хэсгийг хаагаад дараагийн өдөр нь нөгөө урсгалын замыг нь хаах юм. 

Түүнчлэн Хонхны гудамж буюу Андуудаас Өгөөжийн уулзвар хүртэлх замыг 21, 22, 23-ны өдрүүдэд хааж, засвар хийхээр төлөвлөсөн" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.188.163] 2024/9/21
Mongold ireed tugjreld orsoor bgaad butsah ni arai dendvv yuma. Busad ulsuud shig salaalsan olon guur barij ard tumnee tugjrelees gargah bodlogig heregjuilmeer yum daa.
0 | 0 Хариулах
Туяа [202.9.46.108] 2024/9/20
Хаанаас хаа хүртэл зам хаах вэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.249] 2024/9/18
ene zam zaswaraa zun hiij boldoggui yumuu? yasan towogtei yum
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.121] 2024/9/17
Энэ ер нь практик ямар ач холбогдолтой ажил вэ?? Амралтын өдөр хувийн жаахан ажлаа амжуулах гэхээр садаа болох нь?!! Хийх ажилгүй хэдэн хүн хоосон зам дээр бэлчиж явахаас өөр юм болдоггүй шдээ!!
7 | 0 Хариулах
Зочин [139.5.216.69] 2024/9/17
Хөшгийн хөндий рүү хотоос явах боломж тааруу болох нь. Онгоцноосоо хоцрохгүйн тулд Налайх-Зуунмод-Хөшгийн хөндий гэж явах нь хамаагүй дээр болох нь ээ
0 | 0 Хариулах
МАН [202.179.26.164] 2024/9/17
халтуурдаад
0 | 0 Хариулах
Зочин [202.21.121.234] 2024/9/17
Хагас бүтэн сайнд ч зам явхын эцэсгүй болхонодээ.
3 | 1 Хариулах
Зочин [203.91.115.46] 2024/9/17
gants udur ch gsn alh eruul mended chn sain
0 | 0 Хариулах