Уншиж байна ...

Төлбөрийн тэнцэл энэ оны эхний долоон сард $136.2 саяын алдагдалтай гарчээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 9 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төлбөрийн тэнцэл 2024 оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 136.2 сая ам.долларын алдагдалтай гарсныг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. 

Урсгал дансны тэнцэл нь 2023 оны эхний 7 сард 333.8 сая ам.долларын ашигтай байсан бол 2024 оны эхний 7 сард урьдчилсан гүйцэтгэлээр 609.0 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. 

Хөрөнгийн дансны тэнцэл 2024 оны эхний 7 сард 90.2 сая ам.долларын ашигтай гарч өмнөх оны мөн үеэс ашиг 23.7 сая ам.доллароор /35.6%/ нэмэгдсэн байна.

Санхүүгийн дансны тэнцэл 2024 оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 744.3 сая ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 790.5 сая ам.доллароор өссөн байна.