Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутолгойн Монгол дахь хэлэлцээр эхэлнэ

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Оюутолгойн ТУЗ-ийн ХБХ, 2013

Оюу толгойн Монголын талын ТУЗ-ийн гишүүд өнгөрсөн сарын 23-27-ны хооронд Лондон хотноо ОТ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцоод ирсэн билээ. 

Ингэхдээ Монголын талаас ОТ төсөлтэй холбоотой 22, хөрөнгө оруулагчийн талаас найм гээд нийт 30 асуудлын талаар санал солилцож 15-д нь тодорхой шийдэлд хүрч чадсан.  Шийдвэрт хүрсэн 15 асуудалд ОТ-н бүлэг ордод хамаарах боловч гуравдагч этгээдийн эзэмшилд байгаа тусгай зөвшөөрлийг ОТ компанид шилжүүлж улмаар манай тал лизенцийн талбайгаас 34 хувь эзэмших зарчмын шийдэлд  хүрсэн тухайгаа хэвлэлийн бага хурал зарлан хэлж байсан юм.

Мөн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн шалтгааныг шалгах хоёр талын аудитын дүгнэлтийг энэ сарын 7-ноос эхлэх ажлын хэсгийн хуралдаанаар тулгаж эхлэхээр болсон. Энэ дагуу өнөөдөр Оюутолгойн Монгол дахь хэлэлцээр эхлэх нь.