"Эрүүл амьдралын экспо"-г есдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах талаар Монголын хоол зүйчдийн холбоо, Иогийн холбооноос мэдээллээ.
Бямба гарагт:
Ням гарагт:
Монголын хоол зүйчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Ариунзул "Бид хоол зүйч мэргэжлийг хөгжүүлэх, түүгээр дамжуулан нийгмийн эрүүл мэндийг хоол, шим тэжээлээр дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.
Энэ утгаараа "Эрүүл амьдралын хэв маяг экспо"-д мэргэжлийн хоол зүйч нар ирж, зөвлөгөө мэдээлэл хүргэнэ.
Тодруулбал
Мөн Хоол зүйчдийн холбооны хоёр бүт ажиллана. Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд мэргэжлийн хоол зүйч нар хооллолтын янз бүрийн асуудалтай байгаа хүмүүст үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллах юм" гэлээ.
Олон улсын хоол зүйч З.Маргарита "Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөний дэмжлэгийн дагуу Хоол зүйн холбоо, Иогийн холбоо, Фитнесийн холбоо зэрэг эрүүл амьдралын хэв маягийг түгээсэн байгууллагууд хамтарч “Well being expo”-г зохион байгуулж байна.
Олон нийтийг эрүүл амьдралын хэв маягт уриалж, хоол зүйн сургалтыг явуулна.
Мөн олон төрлийн дасгал хөдөлгөөнийг хамтдаа хийцгээх болно. Өглөөний нарны мөргөл, зумба, хүүхдүүдэд зориулсан гимнастикийн хичээлүүд ч багтаж байгаа.
Мөн ахмад настнуудад зориулсан өглөөний сунгалт, иогийн дасгалыг санаачилсан. Үүний зэрэгцээ сэтгэл зүйн сонирхолтой зөвлөгөөг Сэтгэл зүйн төвөөс хүргэх болно.
Мөн үнэгүй салатны амталгаа явагдана. Үндэсний үйлдвэрлэлийн эрүүл хүнсний бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|