Монголд анх удаа болох гэж буй "Эрүүл амьдралын экспо"-гийн хэвлэлийн хурал Спортын төв ордонд өнөөдөр боллоо.
Тодруулбал есдүгээр сарын 21, 22-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний дэмжлэгийн дагуу эрүүл амьдралын хэв маягийг түгээсэн байгууллагууд хамтарч, энэхүү арга хэмжээг зохион байгуулна гэдгийг мэдээлэв.
“Итгэл, найдвар, боломж-УБ” бүх нийтийн марафоны зохицуулагч А.Хосхүү "Марафон гүйлтийн 5, 10, 20, 21, 42 километрийн ангиллууд бий.
Мөн тэргэнцэртэй уралдаан, гар дугуйн уралдаан, 1,500 метрийн гүйлтийн уралдааныг зохион байгуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гүйлтийн спортоор дэмжих өргөн хүрээтэй арга хэмжээ юм.
Энэ жилийн онцлогийг дурдвал Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойн хүрээнд оюутны гүйлтийг зохион байгуулна. Итгэл, найдвар, боломж марафонтой хамтран олон оюутан “Оюутан ангилал”-аар гүйхэд бэлэн болсон.
Оюутнууддаа уриалахад та бүхэн харьяа сургууль дээрээ очоод өөрсдийн ангилалд бүртгүүлэн оролцоорой.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хандаж хэлэхэд хүн болгонд өөр өөрсдөд нь таарсан зай, төрөл байдаг. Тиймээс өөрсдийн боломжийг ашиглан оролцоорой. Энэ гүйлтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй оролцох, өөрсдийгөө сорих боломж бий" хэмээн хэлэв.
“Ахиллис Монгол” олон улсын байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Ө.Очбаяр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулж нийгмийн идэвх оролцоо, амьдралын хэв маяг, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой уг арга хэмжээг 10 дахь жилдээ зохион байгуулж байна.
Гүйлтийн онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон энгийн иргэд хамтдаа ордог. Өөрөөр хэлбэл хүртээмжтэй гүйлтийг зохион байгуулдагт оршдог.
Гүйлт:
Улаанбаатараас гадна өөр газарт байгаа бол цахимаар оролцох боломжтой.
Гүйлттэй холбоотой бүх төрлийн сургалт зөвлөгөө, бараа бүтээгдэхүүнийг хүмүүст санал болгож буйгаар онцлогтой.
Заавал уралдаан тэмцээн гэж бодож, өөрийгөө хүчилж гүйхгүйгээр хөнгөн бие халаалт маягаар гүйгээд ороод ирэхэд л болно.
Гүйлтийн төлбөр:
Энэ жил оролцогчид ханцуйтай цагаан цамц өмсөх бөгөөд энгэрийн дугаар зэрэг нь бүртгэлийн хураамжид тооцогдоно.
Манайд туршлагатай хөтөч, гүйгчид байгаа учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой. Бүх хүн манай марафонд оролцох боломжтой гэсэн үг хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!