Уншиж байна ...

ФОТО: "The MongolZ"-ийн хөвгүүд Туркийн багт хожигдож, "ESL Pro League Season 20" тэмцээнийг өндөрлүүллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
Өнөөдөр 8 цаг 49 минут
iKon.MN
Зураг зураг

"Counter Strike 2" тоглоомын "ESL Pro League Season 20" тэмцээн Мальта улсад Playoffs шатны тоглолтуудаар үргэлжилж байна. Нийт 750 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд The MongolZ баг оролцож байгаа юм. 

The MongolZ багийн хувьд уржигдар Playoffs шатны эхний тоглолтоо Германы BIG багийн эсрэг хийж, 2:1 онооны харьцаатай ялалт байгуулсан. Ингэснээр өчигдөр Туркийн Eternal Fire багийн эсрэг тоглох эрхтэй болсон.

Playoffs шатанд таван удаа ялалт байгуулж чадвал "ESL Pro League Season 20" тэмцээний аварга багаар тодрох юм. Хожигдсон баг нь тэмцээнийг өндөрлүүлнэ.

The MongolZ, Eternal Fire баг хоорондоо ВО3 журмаар тоглож, эхний Mirage map дээр манай хөвгүүд нэмэлт үе гаргаж 15:13-ын харьцаатай хожсон. Энэ тоглолтод Senzu буюу М.Азбаяр 29 kill хийж багаа тэргүүлсэн юм.

Тэгвэл эсрэг багийн сонгосон Anubis дээр 9:13, шигшигдэж үлдсэн Inferno дээр 11:14 онооны харьцаатайгаар ялагдаж, манай улсын баг тэмцээнээ өндөрлүүлэв. Мөн 9-12 дугаар байрт бичигдэж, 23,500 ам.долларын шагналыг санг The MongolZ хүртэж байгаа аж.

ФОТО: 

Зураг
3 | 12 цаг