Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улаанбаатар Хотын Цагдаагийн Газар, Монголын Сурагчдын Холбооноос санаачил “School police” эцэг эхчүүдийн эргүүлийн үйл ажиллагааг 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс Монголын Сурагчдын Холбооны дэргэд “School Police” төв байгуулагдаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Өнөөдөр нийслэл хотод ЕБС-ийн 200 гаруй сургуульд өдөрт дунджаар 2100 орчим эцэг эх хүүхдийнхээ сайн сайхны төлөө эргүүлд гарч ажиллаж байгаа бөгөөд сургуулийн ойр орчмын гэмт хэргийн гаралтыг өмнөх онтой харьцуулахад 15.3 хувиар буурсан байна.
2024-2025 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Кевико ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд сургуулийн орчинд хүүхдийг гэмт хэрэг, захиргааны зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллуулдаг “School Police” эцэг, эхийн эргүүлийн үүрэг гүйцэтгэхэд хэрэглэгдэх хантаазыг нийслэл хотын долоон дүүргийн 15 сургуульд гардуулан өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!