Уншиж байна ...

MINISTER TOWER & AmCham

СУРТАЛЧИЛГАА
Өнөөдөр 11 цаг 12 минут
Сурталчилгаа
Зураг зураг
  • MINISTER TOWER: NETWORKING NIGHT
  • MINISTER TOWER: БАЙРШЛЫН ДАВУУ ТАЛ
  • MINISTER TOWER: ДЭЛХИЙН БРЭНДҮҮДЭЭР ТОНОГЛОВ
  • MINISTER TOWER: ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ
  • MINISTER TOWER: ОНЦЛОХ ОРОН СУУЦ  

MINISTER TOWER: NETWORKING NIGHT

Монгол дахь Америкийн худалдааны танхим болон Министер тауэрийн хамтарсан MINISTER TOWER & AmCham NETWORKING NIGHT арга хэмжээг 2024 оны 9-р сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй бүсэд байрлалтай тансаг зэрэглэлийн ‘’Министер Тауэр’’ төсөл дээр амжилттай зохион байгууллаа.

зураг
 

Энэхүү арга хэмжээний үеэр Монгол улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчид болон олон улсын худалдааны байгууллагууд болох АмЧам-ын гишүүн байгууллагууд оролцож олон улсын бизнес түншлэлийг өргөжүүлж , хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад хувь нэмэр оруулсан өргөн цар хүрээтэй чөлөөт бизнес уулзалт боллоо.

Уг арга хэмжээний үеэр олон улсын болон дотоодын томоохон байгууллагуудын 150 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж олон улсын 5 одтой буудлын жишгээр баригдсан тансаг зэрэглэлийн “Minister Tower’’ төсөлтэй танилцаж нэгэн үдшийг гайхалттай өнгөрүүллээ.

зураг
 

Нээлтийн ёслолын үйл ажиллагааг Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын ТУЗ-ийн дарга Гари Биондо-ийн хүндэтгэлийн үгээр эхлүүллээ.

зураг
 

NETWORKING NIGHT арга хэмжээнд  АНУ-ын Элчин Сайдын Яам, Европын холбоо, Их Британийн Элчин Сайдын Яамны Бизнес худалдааны хэлтэс, Азийн хөгжлийн банкны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэв.

зураг
 

Олон улсын 5 одтой буудлын жишгээр баригдсан тансаг зэрэглэлийн “Minister Tower’’ төсөлтэй танилцаж нэгэн үдшийг гайхалттай өнгөрүүллээ.

зураг
 

Уг арга хэмжээний үеэр олон улсын болон дотоодын томоохон байгууллагуудын 150 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирэв. 

зураг
 

Тансаг зэрэглэлийн Пентхаус болон 2-4 өрөөний сонголттой орон сууцны загварын байраар зочилж мөн худалдаа үйлчилгээний талбайтай танилцлаа. 

зураг
 

MINISTER TOWER: БАЙРШЛЫН ДАВУУ ТАЛ

зураг
 

Улаанбаатар хотын төв цэгт, хотын хамгийн үнэ цэнтэй бүсэд байрлах “Minister Tower” нь дэлхийн жишигт нийцэх худалдаа, үйлчилгээ, А зэрэглэлийн оффис, тансаг зэрэглэлийн апартмент, пентхаус бүхий орчин үеийн архитектур, интерьерийн шийдэлтэй цогцолбор барилга ба эрхэм танд тус төслийн онцлог, давуу талуудыг танилцуулж байна.

Minister Tower нь Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй хэсэгт үнэ цэнтэй байршилд байрладаг тул таны бизнесийг өргөжүүлж, урагшлуулах давуу талтай. Засгийн газрын ордон, Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам, Японы элчин сайдын яам болон бусад томоохон төр, хувийн хэвшлийн албан байгууллагуудтай 1-3 минутын зайд байрлалтай.

зураг
 

Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнгийн нэг Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс ердөө 100 метрийн зайд байрлалтай.

зураг
 

Мөн олон улсын жишигт нийцсэн Монголын анхны худалдаа үйлчилгээний Шангри-Ла Улаанбаатар төвөөс 50 метрийн зайд байрлалтай тул амьдралын өдөр тутмын хэрэгцээ шаардлагад нийцэх фитнес, бассейн, хүүхдийн тоглоомын төв, худалдаа, үйлчилгээний хэрэгцээгээ хормын дотор авч цаг замаа хэмнэх боломжтой юм.

MINISTER TOWER: ДЭЛХИЙН БРЭНДҮҮДЭЭР ТОНОГЛОВ

Тансаг, тав тухтай амьдралын жинхэнэ илэрхийлэл болон сүндэрлэж буй “Minister Tower” төсөл нь дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн шинэлэг архитектур, интерьерийн шийдэлтэйн зэрэгцээ Европ, Америкт  тэргүүлэгч шилдэг брэндүүдээр бүрэн тоноглогдсон.

зураг
 

Барилгын салбарт зориулсан хөнгөн цагаан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, дэлхийн 70 гаруй оронд салбартай, хөнгөн цагаан цонх, хаалга, фасадын шилдэг шийдлүүдийг санал болгогч 55 жилийн түүхт Бельги улсын алдарт Raynaers Aluminium компанийн фасад

зураг
 

Барилгын мэргэжилтнүүдийн бүхий л хэрэгцээг биелүүлэгч Испанийн алдарт Butech брэндийн шинэ үеийн шинэлэг системтэй керамик фасад. Энэ нь дулаан алдалтыг багасгаад зогсохгүй, эрчим хүчийг үр ашигтай зарцуулах боломжийг олгодгоороо онцлог юм.

зураг
 

Барилгын агааржуулагч, халаалт зэрэг ахуйн болон үйлчилгээний зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, 1933 оноос өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй дэлхийн №1 үйлдвэрлэгч Дани улсын Danfoss брэндийн агааржуулагч, халаалтын систем  

зураг
 

Өндөр чанар, дэвшилтэт технологи бүхий цахилгаан шат, лифт, урсдаг шат үйлдвэрлэлээр алдартай, дэлхийн шилдэг барилгууд, худалдаа үйлчилгээний газар, зочид буудлуудад ашиглагддаг Германы №1 Marohn Thyssenkrupp брэндийн цахилгаан шат, лифт

зураг
 

Эрчим хүч, автоматжуулалтын чиглэлээр дэлхийн 100 гаруй оронд салбартай, эрчим хүчийг үр ашигтай зарцуулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах бололцоогоор бүрэн хангагч Швейцарын алдарт ABB компанийн цахилгаан автоматжуулалтын систем

зураг
 

1960 онд орон зайг хэмнэх зорилгоор босоо байдлаар нээгддэг хаалгыг анх зах зээлд нэвтрүүлсэн, аюулгүй байдал, стандартыг дээд зэргээр бүрдүүлсэн цэвэр ган хаалга, хаалт үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, 70 жилийн түүхтэй Германы Hormann брэндийн хаалга

зураг
 

Бүтээгдэхүүн бүрдээ технологийн дэвшил, чанарыг шингээхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахыг зорьдог, дэлхийд алдартай зочид буудал, томоохон барилгуудын нэр хүндийн илэрхийлэл болсон АНУ-ын Kohler брэндийн сангийн тоноглол

зураг
 

Дэлхийн өнцөг булан бүрд, хэрэглэгчийн өдөр тутмын амьдралын бүхий л салбарт хэрэглэгдэж, цаг агаараас үл хамааран тав тухтай орчныг бий болгодгоороо алдартай, 120 жилийн их түүхтэй АНУ-ын №1 Carrier брэндийн халаалт, хөргөлт агааржуулалтын систем

зураг
 

Өндөр чанар, инженерингийн шийдлээр тэргүүлэгч, технологийн хувьсал өөрчлөлтүүдийг тодорхойлогч, бүтээгдэхүүний чанар, дэвшлийг 170 гаруй жилийн турш Европ болон дэлхийд таниулж байгаа Германы №1 Siemens брэндийн цахилгаан тоноглол

зураг
 

Хамгийн гайхалтай сонголтууд, сайн чанарын шал гэсэн тодотгол бүхий, хэрэглэгчийн тав тух, хүсэл сонирхолд нийцсэн Европ стандартын байгалийн цэвэр модон бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд алдартай Германы Ter Hurne брэндийн паркетан шал

зураг
 

Технологийн үе шат бүртээ стандартын өндөр хяналтын дагуу үйлдвэрлэл явуулдаг, орчин үеийн тусгаарлагч материал, хавтан, барилгын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлэгч Германы Knauf брэндийн дулаан тусгаарлагч хавтан

MINISTER TOWER: ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

Эрхэм та Minister Tower luxury apartment- н 68-164 мкв 2-4 өрөө орон сууцнаас сонгон 30-50% төлбөр төлөөд тансаг зэрэглэлийн шинэ орон сууцтай болох боломжтой. 

зураг
 

Эрхэм та  Голомт банк сарын 1.25% хүүтэй урт хугацааны зээлд хамрагдах бүрэн боломжтой.

зураг
 

Эрхэм та  Худалдаа хөгжлийн банк сарын 1.3% хүүтэй урт хугацааны зээлд хамрагдах бүрэн боломжтой.

MINISTER TOWER: ТАНЫ НЭР ХҮНДИЙГ ИЛТЭГЭХ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН 164 МКВ 4 ӨРӨӨ БАЙРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Таван одтой буудлын жишгээр баригдсан 24 цагийн сервис бүхий 2-5 өрөө орон сууцнууд нь таны үнэт цагийг хэмнэж, орчин үеийн завгүй амьдралын хэв маягт нийцэхийн зэрэгцээ тохь тухтай амьдралыг тань дэмжинэ.

зураг
 

Эрхэм таны тав тух, аюулгүй байдлыг эрхэмлэн гэрийн цогц удирдлагын ухаалаг системээр бүрэн тоноглогдсон 164 мкв 4 өрөө  орон сууцны зочны өрөө

зураг
 

Тав тухтай орчин, төгс шийдэл бүхий өрөөний тоноглолтой хооллох хэсэг

зураг
 

Тав тухтай орчин, төгс шийдэл бүхий өрөөний тоноглол, тохижилт бүхэн нь орчин үеийн хөгжил дэвшилттэй хөл нийлүүлэн яваа таны амжилтыг илтгэнэ.

зураг
 

Архитектур, интерьерийн төгс шийдэлтэй тав тухтай 164 мкв 4-өрөө орон сууцны мастер унтлагын өрөө

зураг
 

164 мкв 4-өрөө орон сууцны зочны унтлагын өрөө

зураг
 

Бяцхан үрсдээ хүссэнээрээ тохижуулан өгөх боломжтой хүүхдийн өрөөтэй 

зураг
 

164 мкв 4-өрөө орон сууцны ариун цэврийн өрөөний хэсэг

зураг
 

Эрхэм таныг их хотын зүрхэнд, хотын хамгийн үнэ цэнтэй байршилд сүндэрлэж буй дэлхийн жишигт нийцсэн тансаг, тав тухтай амьдралын жинхэнэ илэрхийлэл “Minister Tower” -ын захиалгад хамрагдахыг урьж байна.

IEF Co.Ltd

7712-1188, 99115778
Веб сайт: www.ministertower.mn
И-Мэйл: ministertower@gmail.com
Байршил: Шангрилла төвийн чанх хойно

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
3 | 14 цаг