Уншиж байна ...

Гэртээ дулаахан өвөлжихөд тань туслах “Ногоон технологи-2024” үзэсгэлэнд урьж байна

СУРТАЛЧИЛГАА
Өнөөдөр 10 цаг 48 минут
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлгэр зун дуусаж, хүйтэн сэрүүний улирал айсуй. Хүйтэн өвлийн жаврыг ажралгүй давахын тулд гэр сууц, хашаа байшинд амьдардаг айл өрх бүр халаалт, дулааны асуудлаа шийдэж тав тухтай өвөлжих бэлтгэлээ базаах шаардлагатай болдог.

Тэгвэл өвлийн бэлтгэлээ санхүүд ээлтэй, байгальд сөрөг нөлөөгүйгээр шийдэж болох олон арга зам шийдлүүдийг танилцуулах “Ногоон технологи-2024” үзэсгэлэн 9-р сарын 18, 19-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

зураг
 

Уг арга хэмжээнд хүрэлцэн ирснээр та ХасБанкны жилийн 6%-ийн хүүтэй эко хэрэглээний зээлээр эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, дулаалгын шийдэл, байгальд ээлтэй эко бохирын системүүдээс газар дээр нь сонгон худалдан авах боломжтой.

Эрхэм та байшингаа яг хаагуур дулаан алдаад байгааг, ямар материалаар хэрхэн дулаалах, ямар төрлийн халаагуур сонгох, бохироо хэрхэн шийдэх, хэдий хэмжээний санхүүжилт хэрэг болох зээл авч болох эсэхээ мэдмээр байгаа бол энэ бүх асуултынхаа хариуг Сүхбаатарын талбайд болж буй “Ногоон технологи-2024”-т ирж аваарай.

зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
3 | 14 цаг