Уншиж байна ...

Д.Пүрэвтуяа: Англи хэл сурахад зориулж буй хичээл зүтгэлээ өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт гэж хараарай

ikon.mn
2024 оны 9 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

“Wall Street English Mongolia ”-ийн сургалтын төвийн зөвлөх багш Д.Пүрэвтуяатай англи хэлийг хэрхэн үр дүнтэй суралцах талаар ярилцлаа.

Сонирхуулахад “Wall Street English” нь дэлхийн 33 оронд 450 гаруй салбартай олон улсын франчайз сургалтын төв юм.

WSE өнгөрсөн хугацаанд 3000 гаруй хүнд хэл сурах арга барилаа олж, англи хэлийг өдөр тутмын хэрэглээ болгон дадуулахад нь тусалжээ.

Өөртөө итгэлгүй хүнд суралцах, хөгжих боломж олддоггүй

Англи хэл бол дэлхийн хэл гэдэгтэй маргах хүн үгүй. Тиймдээ ч хүн бүр ямар нэгэн аргаар сурах гэж хичээж байгаа харагддаг. Харамсалтай нь тэр дотроос сурах аргаа ололгүй явсаар шантрах нь олон.

Тиймээс монголчуудын гадаад хэл сурахдаа гаргадаг түгээмэл алдаанаас ярилцаж эхэлье.

#Би хэл сурах авьяасгүй хүн юм билээ гэж ярьдаг ч яг үнэндээ…

Англи хэл сурах гэж хичээж, янз бүрийн сургалтад суусаар эцэст нь үр дүнд хүрээгүй шантарчихсан хүмүүстэй зөндөө уулзаж байлаа. Үүнээсээ болоод “Би хэл сурах авьяасгүй юм байна” гээд буруу дүгнэчихдэг. Зарим нь “Өөртөө хэл сурах эцсийн боломж, найдвар олгоод танайд хандаж байна” гэж хэлж байсан хүмүүс ч цөөнгүй бий.

Үнэндээ хэл сурах авьяасгүй хүн гэж байдаггүй. Харин нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй хүн л гэж бий.

Иймээс л бид хэл сурах итгэлээ алдсан хүмүүстэй маш сайн ярилцаж, өмнөх туршлагуудыг нь судалж, зөвлөгөө чиглүүлэг өгдөг. Мэдээж дахин англи хэлийг сурч чадна гэж өөртөө итгэх итгэж, тохирсон арга барилаа олсон цагт эзэмших нь цаг хугацааны асуудал юм. . Үүнийг бид энэ олон хүнийг сургасан туршлагаасаа харж байна.

#Англи хэлийг сураад дуусчихна гэж байх уу?

“2-3-хан сар гүрийгээд давтаад л байвал англи хэл сурчихна” эсвэл “Энэ шалгалтыг өгөөд боллоо” гэж боддог хүн олон бий.

Гэвч үнэндээ ямар ч хэлийг сурч эзэмшинэ гэдэг нь тасралтгүй давтах процессыг л хэлдэг.

Хамгийн гол нь англи хэлийг сурахыг дадал болгоход анхаарах хэрэгтэй гэсэн үг.

Түүнээс биш “Ээлжийн амралтаа аваад 1 сар сургалтад сууя” гэвэл хэн хэнийхээ цагийг үрсэн үр дүнгүй ажил болно. Ганцхан сарын дотор сурсан эрдэм мэдлэг дахиад нэг сар болоход мартагдана шүү дээ. Тиймээс л англи хэлийг өдөр тутмынхаа амьдралын нэг хэсэг гэж хардаг болох хэрэгтэй. Үүнд манай технологид суурилсан арга барил маш сайн тохирдог. Мэдээж үүнд сурах шалгарсан арга зүйгээр таны хэл сурах чадварыг нэмэгдүүлдэг.

Англи хэл сурах гэж хичээж байгаа бол өдөрт чанартай ганцхан цагийг зарцуулаарай

Англи хэл бол сурахад харьцангуй амархан гадаад хэлний нэг.

Харин манайхан англи хэлийг сурах хэцүү гэж анхнаасаа хэцүү гээд хүлээгээд авчихсан. Тийм ч учраас тэрхүү сэтгэл зүйн хүлээснээсээ мултарч чадахгүй явсаар олон жилийг алдаж байгаа нь харамсалтай.

Хэрвээ англи хэл сурах нууц гэж байдаг бол тэр нь өдөрт 30 минутаас 1 цагийг чанартай зарцуулах юм.

Түүнээс биш 2-3 цаг сууж өөрийгөө залхаагаад байвал хэлэндээ дургүй болох магадлалтай. Хамгийн чухал нь өдөр бүр өөртөө үнэнчээр хэлээ давтах учиртай. Мөн өөрт тохирсон сургалтын төвөө сонгож суралцах нь чухал.

Бидний холимог буюу шалгарсан заах арга зүй нь тухайн хүн болгоны англи хэлний түвшин, тэдний цаг заванд тохируулсан сургалтын өндөр үр дүнтэй арга барилыг санал болгодог.

Та "Wall Street English"-т суралцсанаар танхимын сургалтаас гадна хичээлээ хаанаас ч хэдийд үзэж болно гэсэн үг. Гэрээсээ, ажлын бус цагаар, амралтын газар гээд хаанаас ч ухаалаг гар утас, компьютерээрээ үзэх боломжтойгоороо давуу талтай.

Зорилгоо маш нарийн тодорхойл

Англи хэл сурахад зориулж буй хичээл зүтгэлээ өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт гэж хараарай. Үүнтэй холбоотой нэг түүх ярьж өгье.

Анх над дээр үсгээ мэдэхгүй орж ирсэн охин 6 сарын дотор маш хурдтай сайжирсан. Солонгос руу ганцаараа аялаад ирэхдээ нүд нь гэрэлтчихсэн орж ирсэн.  Ганцаараа аялах амаргүй ч сурсан хэлээ ашиглаад асуудалгүй яваад ирсэн байгаа юм. Гол нь тэр охин англи хэл сурах зорилгоо маш нарийн тодорхойлж, шамдан суралцсан учраас хурдтай сайжирсан гэж боддог.

Түүнээс гадна хүн өөрөө хүсэж, зорьж байна уу гэдэг маш чухал. Ажлаас нь шаардлага тавиад эсвэл аав ээжийнхээ албан шаардлагаар сурч байгаа хүнээс үр дүн хүлээгээд нэмэргүй.

Эсрэгээрээ англи хэл сурснаар ирээдүйд ямар үр өгөөж ирэх вэ гэдгээ мэдэрчихсэн хүмүүс маш хурдан арга барилаа олоод сурч эхэлдэг.

зураг
 
зураг
 

Чиглүүлэггүй хүн сэлүүргүй завьтай адил

Дэлхий даяар 3 сая гаруй хүн “Wall Street English”-ийн үр шимийг хүртэж, хүссэн үр дүндээ хүрсэн байдаг. Тэгэхээр бид  50 жилийн турш хэрэгжүүлсэн арга зүй, нөү хау-гаараа бусдаас ялгардаг гэсэн үг.

Олон улсад магадлан итгэмжлэгдсэн учраас Wall Street English-ийг төгсөгч оюутнууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат гардан авдаг.

Энэ сертификаттай бол дэлхийн аль ч оронд очсон олон улсын компаниуд англи хэлний түвшинг нь хүлээн зөвшөөрдөг. Энэ бол манай чухал давуу талын нэг.

"Wall Street English" нь олон улсын үнэлгээний "Global Scale of English" (GSE)-н хүрээнд нийт 20 түвшинд сургалтаа явуулдаг. "Wall Street English" нээгдсэн цагаасаа хойш 3 сая оюутанд англи хэл заасан, өнөөдөр гэхэд дэлхийн 26 орны 450 салбарт 180 мянган оюутан хичээллэж байна.

"Wall Street English" сургалтын төвийн давуу талууд

зураг
 

#Зөвлөх багш хүн нэг бүртэй тулж ажилладаг

Хүн хүний хэл сурах хэрэгцээ шаардлага харилцан адилгүй байдаг. Тиймээс зөвлөх багш хүн бүрийн туршлага, хэрэгцээнд тохирсон чиглүүлэг өгдөг. Зөв чиглүүлэг, дэмжлэггүй хүн эцсийн зорилгодоо хүрэлгүй замаасаа хазайгаад явчих талтай.

Иймд, чиглүүлэгч багш оюутнаа шаардлагатай үед нь мотивацжуулж, шаардлагаа тавьж хүн бүртэй хамтарч ажилладаг.

#Шалгарсан арга зүй

Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй бүх WSE төвүүд брэнд арга зүйгээ сургалтынхаа үндэс суурь болгодог.  Үүнийг хүүхэд хэлд ордогтой адилтган үздэг.

Бид эхлээд оюутнуудынхаа сонсох, ярих чадвар дээр ажиллаж, дараа нь унших бичих чадварыг нь эзэмшүүлдэг. 

#Эхлээд гэрийн даалгавар, дараа нь сургалт

Багш нь самбарын өмнө гарч заагаад, оюутнууд сонсоод суудаг уламжлалт арга барилыг одоо халах цаг нь болсон.

WSE-ийн сургалтууд эсрэгээрээ оюутан эхэлж гэрийн даалгавраа хийгээд дараа нь багштайгаа ярилцаж, үзсэн хичээлээ бататгах байдлаар явдаг.

Хүн ер нь өөрөө гар бие оролцсон, хариултыг нь олох гэж хичээсэн зүйлээ амархан сурдаг, мэдлэг болгож шингээж авдаг шүү дээ. Тиймээс бид оюутнуудынхаа бие даан их сурах ур чадварыг дэмждэг гэсэн үг.

#Унаган англи хэлтэй багш нар хичээл заадаг

“Wall Street English” мөрдөгддөг олон улсын стандартууд гэж бий. Түүний нэг нь насанд хүрэгчидтэй ажилласан туршлагатай унаган англи хэлтэй багш нар хичээл заадаг юм.

Эхлээд олон улсын түвшинд ярилцлагад орж, дараа нь манай шалгуурыг хангаж багшлах эрхээ авдаг учир арга зүйгээ маш сайн эзэмшсэн, туршлагатай багш нар хичээл заадаг.

#Цагийн хуваариа уян хатан байдлаар зохицуулах боломжтой

Мэдээж ажил амьдралынхаа хажуугаар өөртөө хөрөнгө оруулалт хийе гэж хэл сурч байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тиймээс манай зүгээс аль болох хэрэгцээ шаардлага, цагийн хуваарийн боломж, одоо байгаа түвшинд нь тохируулан зөвхөн тэр хүнд тохирсон сургалтын хуваарь санал болгодог.

Сургалт хэдэн сар үргэлжлэх нь тухайн хүнээс л шалтгаалдаг гэсэн үг.

Хэл сурах тохиромжтой цаг гэж байхгүй

зураг
 

Манайханд анзаарагддаг нийтлэг алдаа бол цаг завтай болохоороо сурна гээд хэлээ хойш нь тавиад яваад байдаг. Хоолой дээр нь тулж ирээгүй л тоодоггүй зантай хүмүүс.

Гэтэл хэл сурахад тохирсон цаг гэж хэзээ ч байдаггүй юм шүү дээ. Одоо байгаа боломждоо тааруулаад л эхлэх хэрэгтэй.

Цаашлаад цагандаа маш харам ханддаг хүмүүс бас бий. “Та хэзээ сургалтад суух боломжтой вэ” гэхэд маш нарийн цаг хэлдэг. Гэтэл өөрсдөө ч анзааралгүй өдөрт 2-3 цагийг сошиалын хов жив, хэрэггүй мэдээлэлд автаад өнгөрөөчихсөн л байдаг.

Тэгэхээр цагаа сайн төлөвлөөд, өөрийнхөө төлөө цаг хугацаагаа зориулж сурах л хэрэгтэй гэж хэлмээр санагддаг. 

зураг
 

"Wall Street English Mongolia" сургалтын төвтэй холбогдох бол ЭНД дарна уу.
Холбогдох утас: 77470000

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.