Уншиж байна ...

"Автомашингүй бүсэд суррон, цахилгаан скүүтер, мопедыг хөдөлгөөнд оролцуулахгүй"

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 9 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Автомашингүй өдөр-2024” арга хэмжээний талаар холбогдох албаны төлөөллүүд хэвлэлийн бага хурал хийлээ. 

Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Гомбосүрэн "Цагдаагийн байгууллагаас нийтийн хэв журмыг хамгаалах чиглэлд хүч хүчээ хуваарилаад ажиллах болно. Автомашингүй өдрийн хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангах, хаана хаах вэ гэдэг төлөвлөлтийн талаарх мэдээллийг хүргэе.

Есдүгээр сарын 21-н буюу энэ Бямба гарагийн 07:00-18:00 цагийн хооронд хойд чиглэлд СУИС-ийн уулзвар Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар, зүүн талд Дарь-Эхийн уулзвар, Сансарын тунел, Зүүн дөрвөн зам, Бөхийн өргөө, урд талдаа Шангри Лагийн уулзвар, Монголын хүүхдийн ордны уулзвар, баруун талдаа Өгөөжийн уулзвар, Баруун дөрвөн зам, Бөмбөгөрийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар гэсэн байршлууд дээр буюу өмнөх жилүүдийнхтэй адилхан хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгсэл оруулахгүй байна.

Хөдөлгөөний аюулгүй байдлын хангаж, түр хаалт тавих 310 орчим цэг дээр 360 гаруй албан хаагч ажиллана.

Дээр дурдсан байршлууд дотор ямар нэгэн тээврийн хэрэгсэл зорчихгүй гэдгийг энэ бүсэд оршин суудаг иргэд анхаараарай.    

Мөн хязгаарласан бүсэд механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хориглох учир суррон, цахилгаан скүүтер, мопедыг дээрх бүсэд хориглоно" гэлээ.