ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Төрд учруулсан 238 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр болжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ оны есдүгээр сар хүртэл хугацаанд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд улсын төсөвт учирсан 238.9 сая төгрөгийн хохирлыг холбогдох иргэн, аж ахуйн нэгж байгууллагаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өсжээ.

Тодруулбал татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй холбоотой 118.8 сая төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 101.5 сая төгрөг, эрүүгийн болон зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 18.5 сая төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлүүлэхээр иргэний шүүхэд  нэхэмжлэл гаргаж, хуулийн дагуу шийдвэрлүүлсэн байна.

Тус прокурорын газраас 2023 онд төрд учирсан 327 сая төгрөгийг холбогдох иргэн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлж байжээ.

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.31.72] 2024/9/17
Гарчгаар дахин дахин уншаач сэтгүүлчээ
0 | 0 Хариулах
Оогиы оогий [139.5.216.225] 2024/9/14
Капитал банканд хадгалуулсан нд хэдэн. Тэрбум төглөгийг төлүүлээчээ???
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.163] 2024/9/13
Хувь хүмүүсийн татварын төгрөг болгоныг гөвсөөр байгаад 238 сая болгосон юм байна л даа. Том хэргүүдийнх байсан бол тэрбумаар ярих байсан биз.. Их л том ажил хийгдэж дээ..
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.174] 2024/9/13
СҮ БАТБОЛД ЖДҮ ХӨГЖИЛИЙН БАНК НҮҮРС НОГООН АВТОБУС.!!
2 | 0 Хариулах
zochin [202.126.88.166] 2024/9/12
битгий солиор
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.98] 2024/9/12
Банкнуудад луйвардуулсан мөнгө эхлээд буцааж ав
2 | 0 Хариулах
Кх! [66.181.160.74] 2024/9/12
"Төрд 238 төгрөг төгрөг учруулна" гэж юү байдаг юм бол?
0 | 0 Хариулах
Зочин [202.179.18.122] 2024/9/12
Одоо тэр ЭЕШ-ээс 800 оноо авсан хүүхдүүдээр далимдуулж урамшуулал олгохдоо өөрсдөө хүртсэн бүх хүнээс мөнгөө буцааж ав, Сурагч, багш 2-ыг үлдээвэл үлдээ. Багш нь бол цөөхөн хувь байхад л болно. Багштайгаа хэр хичээллэснээс шалтгаална. Цагаа тулахаар багш ямар ч нөлөөгүй байдаг. Угтаа хүүхдийн хөдөлмөр. Тиймээс уг нь хүүхэд нь л авах ёстой, бусад хүмүүст хүртээлгүй. Тэр мөгөө нэхэж аваад авсан бол зарла. Өгөхгүй бол цагдаа шүүхэд нь өг !
4 | 0 Хариулах
s [59.153.113.21] 2024/9/12
төр хэтэрхий данхар байна удахгүй татвар ндш хуримтлал үүсгэх иргэн аж ахуй нэгжгүй болох байхдаа яагаад өрөнд ороод байна яагаад төлж чадахгүй байна яагаад иргэд ААН үүдэд дарамт болоод байна яах уу ямар арга хэмжээ авах уу биш шууд шүүх шууд торгох хаах дарамтлах ццццц ёстой монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа захирлуудаа өрөвдчлөө
11 | 0 Хариулах
s [59.153.113.21] 2024/9/12
компани байгуулаад хэдэн хүн ажиллуулаад явж байгаа захирал ингээл улсын дарамтанд ороол буцаж босох хугацаа ч өгөхгүй дарамтлаал гишгэх юм байна л даа шүүх засаг захиргаа цагдаа бүгд төрийн талд хувийн хэвшил иргэн аж ахуй нэгжийг хамгаалах юм байна уу
10 | 0 Хариулах
ner [155.190.0.10] 2024/9/12
ehneese tatvar, niigmiin daatgalaa tulj chadahgui bol biznes bitgii ehluul, zugeer neg company ajild orood muruuru amidar
0 | 1 Хариулах