Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олимп, паралимпт амжилт үзүүлсэн зарим хүнд төрийн шагнал, одон медаль гардуулсан юм.
Тодруулбал
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын "Сүлд" спорт хорооны тамирчин Бавуудоржийн Баасанхүү
- Паралимпын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Цэгмидийн Баттулга нарт Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор хүртээлээ.
Түүнчлэн Гавьяат дасгалжуулагч цолоор
- Пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Наранчимэгийн Эрдэнэбаатар
- Пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Доржжанцангийн Батнасан
- Пара хөнгөн атлетикийн холбоо, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашдэндэвийн Махашири нарыг шагналаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!