Боракэй арал. Филиппиний зүүн урд хэсэгт байрладаг, 8 км үргэлжилдэг Боракэй арал нь нунтаг цагаан торгон элс, тунгалаг, номин ус, үлгэрийн гэмээр нар жаргах үзэгдэл, наран шарлагын газруудаараа алдартай бөгөөд 2024 оны дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй далайн эргээр шалгарсан.
АэрМаркет Холидэй компанийн бараг л шууд нислэгтэй, ганцхан удаа зохион байгуулагдах аяллаа гайхуулахаас өмнө энэ гайхамшигтай арал руу Монголоос хэд дамжиж очдог талаар эхлээд бичье.
Улаанбаатараас Борокай арал руу очих дараах 3 боломж бий.
Дээрхээс гадна, Боракэй орох хямд маршрут байгаа ч явдал суудал ихтэйн дээр, цаг их авна.
Филиппин улсын аялал жуулчлалын бодлого нь жуулчдыг заавал Манила олон улсын нисэх буудал дээр буулган дамжин нислэгээр Борокай арал хүргэх замаар дотоодын авиакомпаниа болон улсдаа аль болох удааж, эзийн засгаа дэмжих хүсэлтэй. Филиппиний гаднаас Манилагаар дамжилгүйгээр шууд Боракэй орох нислэг байдаггүй гэсэн үг. Тийм учраас бид дээр “бараг л шууд нислэгтэй” гэж бичсэн юм.
Боракэй арал нь 8 км урттай далайн эрэг тул тэнд онгоцны буудал байхгүй. Тиймээс хамгийн ойр байрлах нисэх онгоцны 3 буудлаас сонголт хийнэ. Энэ гурваас Боракэй аралтай хамгийн ойр нь буюу 6 км зайд орших онгоцны буудал бол Катиклан (Caticlan) ба тэнд Манилагаас 1 цаг нисэж ирээд, Боракэй арал руу усан онгоцоор 15 минутад давхиад л оччихно. Тиймээс, Катиклан нисэх буудалд буухаар билетээ захиалаарай. Эс бөгөөс Боракэйн цагаан торгон элстэй далайн эрэг дээр хөл нүцгэн гишгэх хүртэл даруй 4-6 цагийг зарцуулах хэрэгтэй болно шүү.
Аутбаунд буюу гадаадын улс орнууд руу Монголчуудыг аялуулсан 18 жилийн туршлагатай АэрМаркет Холидэй аялал жуулчлалын компани энэ өвөл Боракэй арал руу 11 шөнө, 10 өдрийн аяллыг анх удаагаа зохион байгуулахаар бэлэн болсон байна. Аялал ГАНЦХАН удаа зохион байгуулагдах бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 25-наас 2025 оны 1 дүгээр сарын 5-ны хооронд үргэлжилнэ.
Ташрамд дурдахад АэрМаркет Холидэй ХХК 2018 онд Филиппиний Сэбү арал руу шууд нислэгтэй анхны аяллыг МИАТ ТӨХК-тай амжилттай зохион байгуулж байсан туршлагатай билээ.
БОРАКЭЙ АРЛЫН АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ
Очиход адармаатайг нь мэддэг аялагчид энэ аяллыг тун чиг сонирхож, аль эрт захиалгаа өгөөд эхэлсэн гэсэн. Мэдээж онгоцны суудлын тоо хязгаартай, дээрээс нь ганцхан удаа, шинэ жилээр нисэх тул уншигч та энэ аяллыг сонирхож байвал 99085050, 99083650, 88887250 дугаарын утсаар даруй холбогдоорой.
10 сарын 1-нээс өмнө захиалгаа баталгаажуулсан аялагчдад нисдэг тэргээр Боракэй арлыг тольдох аялал бэлэглэж байгаа юм билээ.
АэрМаркет Холидэй ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 25-наас 2025 оны 1 дүгээр сарын 5-ны хооронд үргэлжлэх, 11 шөнө, 10 өдрийн аяллын хөтөлбөрөөр Боракэй арал дээр очсон хойноо аялагчид 3-4 өдрийг өөрсдийн тааллаар өнгөрүүлэх боломжтой. Энэ өдрүүдэд тэнд юу хийж болох тухай мэдээлэл өгье.
Боракэй арал далайн эрэг, наран шарлагын газраараа алдартай гэдгийг мэддэг болсон. Тэнд нэгээр тогтохгүй гайхамшигтай beach-нүүд бий. Гүүглийн газрын зураг дээр хайхад тохиромжтой байдлыг нь бодож англи нэрээр нь бичлээ.
1. White Beach
Боракэй арлын хамгийн алдартай наран шарлагын газар. Нар жаргах үеийн гайхалтай дүр зураг, наран шарлагын газар, халуун цаг агаарт сэрүүн байдаг цагаан элсээрээ алдартай.
Гэр бүл болон усан спорт сонирхогчдод тохиромжтой тунгалаг, гүехэн устай, цагаан элс бүхий эрэгтэй. Өглөө эртлэн, өглөөний цайгаа далай ширтэн уух тэр мэдрэмж, үгээр бичихэд ч багадам гайхалтай. Үдэш, сэрүүнд нар жаргахыг харангаа, далайн эрэг дээр хооллох, хөл хөдөлгөөн ихтэй дэлгүүрүүд, арлын үйл ажиллагаатай танилцах боломжтой.
2. Puka Shell Beach
Тунгалаг ус, цагаан элс, өвөрмөц Пука хясаа бүхий тайван далайн эргээр алхах, усанд сэлэхэд нэн таатай. Нутгийн худалдаачид нам гүм орчинд хөнгөн зууш, бэлэг дурсгалын зүйлээр хэзээ ч уйдаахгүй.
3. Ariel's Point
Ariel's Point бол Боракэй арлаас холгүй, үзэсгэлэнт байгаль, далай харангаа завиар очдог эко, адал явдалт газар юм. Хаднаас далай руу үсэрч шумбах 3-аас 15 метрийн таван тавцантай, далайд сэлэх, завиар хөвөх, сэлүүрт завиар зугаалах боломжтой энэ эрэг Филиппиний гоо үзэсгэлэнг мэдрэхийг хүсдэг залуу аялагчдын хувьд заавал очиж үзэх ёстой газар юм.
4. Diniwid Beach
Хүн болоод дуу чимээ ихтэй White Beach-тэй залгаа оршдог энэ эрэг дээр чимээгүй пикник хийх сайхан газар.
5. Willy's Rock
Боракэй арлын хамгийн анхаарал татахуйц зүйл бол онгон Мэригийн хөшөө бүхий энэ хачирхалтай галт уулын тогтоц юм. Арал дээр ирсэн хүн бүрийн заавал очиж, зураг даруулах газруудын нэг.
6. D’Mall Boracay
Тайван, амгалан орчинд дэлгүүр хэсэн, ресторанд тухлан хооллож, алжаавал спа, массажинд орж, зайрмаг идэж, хүйтэн шар айраг залгилах сайхан газар. Мөн энд валютыг хамгийн өндөр ханшаар сольж өгдөг.
Зөвлөгөө: Дээр газруудын нэрсийг Юүтүбд оруулаад ямар орчин, вайбтай газар болохыг мэдэж авах боломжтой.
Боракэй арлын цаг агаар, орчин нөхцөлөөс болоод гольфчид тэнд очих дуртай байдаг. Хамгийн гол нь эндэхийн гольф кортуудын үнэ харьцангуй хямд байдаг нь олон хүнд таалагддаг юм билээ. Хэрэв та гольф сонирхдог бол гольфын сургалтад боломжийн үнээр хамрагдаж, хэрхэн цохихыг сураад авахад илүүдэхгүй байх шүү.
Боракэйд Station 2 гэдэг баарнуудын алдартай хэсэг бий. Тэнд очиж, бар болгоноор нь орж, нэрийн коктэйл, шар айргийг нь ууж, клабуудад нь бүжин, алжаалаа тайлаарай. Тэнд бас төрөл бүрийн гудамжны хоолнууд бий. Боракэй арлын шөнийн амьдралтай дараах холбоосоос танилцаарай. Мэдээж амьдаар нь мэдрэх бол очсон хойноо 23 цагаас хойш тийш зочлоорой.
Далайн эргийн дулаан орнуудад галын үзүүлбэртэй, бүжгийн шоу элбэг байдаг. Боракэйд ч гэсэн та ийм шоуг үзэх болно.
Боракэйд байх хугацааны аяллын хөтөлбөрт дөрвөн дугуйт мотоцикл ATV-гээр аялах, Helmet Diving буюу толгойдоо дуулга углаад 4-8 метрийн далайн гүнд орж, усан доор чөлөөтэй амьсгалан далайн ёроол дах амьдрал, өвөрмөц орчинтой танилцах, усан онгоцноос Боракэйд нар жаргах үзэсгэлэнтэй мөчийг харах Sunset Yacht Party үйл ажиллагаатай тул энд зориуд бичилгүй өнгөрөөлөө.
Ер нь Боракэйд уйдах зав байхгүй. Төрөл бүрийн том, жижиг завь, усан онгоцонд суугаад далайд, ойрхон арал руу аялж болно. Далайд эсвэл ил бассейнд усанд сэлж, шумбаж, снорклинг хийж, усны мотоцикл унаж, каяак хийх гээд аяллаа сонирхолтой болгох олон боломжууд тэнд бий. Эсвэл юу ч хийхгүй Филиппин массажийг өдөр бүр хямд үнээр хийлгээд хэвтээд байж ч болно.
БОРАКЭЙ АРЛЫН АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ
Очиход адармаатайг нь мэддэг аялагчид энэ аяллыг тун чиг сонирхож, аль эрт захиалгаа өгөөд эхэлсэн гэсэн. Мэдээж онгоцны суудлын тоо хязгаартай, дээрээс нь ганцхан удаа, шинэ жилээр нисэх тул уншигч та энэ аяллыг сонирхож байвал 99085050, 99083650, 88887250 дугаарын утсаар даруй холбогдоорой.
10 сарын 1-нээс өмнө захиалгаа баталгаажуулсан аялагчдад нисдэг тэргээр Боракэй арлыг тольдох аялал бэлэглэж байгаа юм билээ.
АэрМаркет Холидэй ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 25-наас 2025 оны 1 дүгээр сарын 5-ны хооронд үргэлжлэх, 11 шөнө, 10 өдрийн аяллын хөтөлбөрөөр, буцахдаа аялагчид Манилад 2 шөнө 3 өдөр байх тул Манилад юу хийж болох тухай мэдээлэл өгье.
Манилад саатлаа гээд харамсах зүйл үгүй. Тэнд казино, худалдааны төвүүд, усан парк гээд нүд хужирлаж, хорхойгоо дарах олон сайхан боломжууд бий.
Молл, дэлгүүрүүд: Эхнэрийнхээ хийморийг сэргээхэд нэн тохиромжтой олон арван брэндийн дэлгүүр, хамгийн хямд тавилгын дэлгүүр IKEA ч байгаа.
Зөвлөгөө: Дэлгүүрийн нэрсийг Юүтүбд оруулаад чухам ямар бараатай дэлгүүр болохыг төвөггүй харж болно.
Manila Ocean Park & Aqua Adventure: Хүүхдүүдээ зугаацуулахад нэн тохиромжтой, солих усны хувцсаа битгий мартаарай.
Түүхийн дурсгалт газрууд: www.youtube.com/watch?v=UempK8U9
Олон төрлийн музей: www.youtube.com/watch?v=25f5nV8pM2w
Гудамжны хоол: www.youtube.com/watch?v=qo-qAu5hjVc
Казино
Филиппиний нийслэл Манила хотод олон тооны маш том казино бий. Тэдгээрийн заримыг танилцуулъя.
Newport World Resorts
Solaire resorts
City of Dreams Manila Casino
Okada Manila Casino
www.youtube.com/watch?v=ZEvFOy_BPUA
БОРАКЭЙ АРЛЫН АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ
Очиход адармаатайг нь мэддэг аялагчид энэ аяллыг тун чиг сонирхож, аль эрт захиалгаа өгөөд эхэлсэн гэсэн. Мэдээж онгоцны суудлын тоо хязгаартай, дээрээс нь ганцхан удаа, шинэ жилээр нисэх тул уншигч та энэ аяллыг сонирхож байвал 99085050, 99083650, 88887250 дугаарын утсаар даруй холбогдоорой.
10 сарын 1-нээс өмнө захиалгаа баталгаажуулсан аялагчдад нисдэг тэргээр Боракэй арлыг тольдох аялал бэлэглэж байгаа юм билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!