Уншиж байна ...

LG-ийн олон улсын нийгмийн хариуцлагын баг боловсролын орчныг сайжруулахад хувь нэмрээ оруулахаар Монголд дахин ирээд байна

ikon.mn
2024 оны 9 сарын 12
Сурталчилгаа

LG-ийн баг хамт олон БЗД-ийн ЕБ-ын 79-р сургуульд төрөл бүрийн төсөл хэрэгжүүлж байна

зураг
 

LG Electronics (цаашид “LG” гэх) нь нийгэмд үзүүлэх нөлөөллийн хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад дахин ирээд буйг мэдэгдэхэд таатай байна. Уг хөтөлбөр нь нийслэлийн БЗД-ийн ерөнхий боловсролын 79-р сургуулийн сургалтын арга барилд шинэ технологи нэвтрүүлэх тав тухтай сургалтын орчныг бий болгох зорилготой бөгөөд хөтөлбөрөөр дамжуулан LG компанийн философи болох сорилт бэрхшээлийг үл харгалзан бүхнийг өөдрөгөөр даван туулах, аливаад тууштай байхыг сурагчдад хүргэхийг тэмүүлж байна.

зураг
 

LG-ийн Солонгос улсын 37 сайн дурын ажилтнууд, Казахстан болон Монгол улс дахь төлөөлөгчийн газар мөн албан ёсны түнш компаниудын төлөөллөөс бүрдэх баг бүрэлдэхүүн энэхүү хөтөлбөрт идэвхтэй оролцож байна.

зураг
 
зураг
 
зураг
 

Боловсролын системд дижитал сургууль бий болгох зорилгын хүрээнд LG Electronics зүгээс интерактив дижитал самбар сургуульд хандивлах болно. Тус самбар нь суралцах явцыг илүү сонирхолтой, хамтын оролцоотой, бүтээлч сэтгэлгээтэй оролцох боломжийг олгодог.

зураг
 

LG Electronics-ийн Төв Азийн ерөнхийлөгч ноён Ким болон холбогдох албаны хүмүүс уг арга хэмжээнд онцгой ач холбогдол өгч биечлэн оролцож байна.

Ерөнхийлөгч ноён Ким “LG Electronics-ийн хувьд бид инновацын хүч чадал, практик оролцоонд итгэдэг. Монгол Улсад дахин ирж байгаа нь эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх мөн урт хугацааны эерэг өөрчлөлтийг бий болгохыг зорьж байна. Бид нийгмийн сайн сайхан, ирээдүйн төлөө дахин нэг удаа хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна." гэлээ.

зураг
 

Тус компани нь Монгол болон бусад улс орнуудад хийж хэрэгжүүлсэн ажлаараа өөдрөг үзэл, тууштай байдал гэсэн өөрийн философийг тусгаж, иргэдэд эерэг хандлага ирээдүйд итгэх итгэлийг бий болгохыг зорьдог.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.