2019/11/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.56₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-15°
23:00
S31
-20°
00:00
S31
-19°
01:00
S31
-18°
02:00
S31
-18°
03:00
S31
-18°
04:00
S31
-18°
05:00
S31
-18°
06:00
S31
-18°
07:00
S31
-18°
08:00
S31
-18°
09:00
S32
-17°
10:00
S32
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Усны ч болов машинтай болохыг хичээгээрэй

Монголын мэдээ
2015 оны 1 сарын 23
Монголын мэдээ

-“Байна уу. Аймгийн онцгой байдлын алба уу? 

-Тийм байна. Таныг сонсч байна.

-Дуудлага өгөх гэсэн юм. Манай энд гал гарч дэлгүүр шатаад.

-Хаягаа хэлээрэй.

-Заамар сум. Хайлааст баг, Геологичдын “Өгөөмөр” тосгон

-Юу гэнэ ээ. Та эрүүл байна уу. Аймгийн төвөөс 230 км зайтай газраас дуудлага өгч байгаагаа мэдэж байна уу. Биднийг очих гэсээр байтал наад дэлгүүр чинь шатаад дуусдаг юм байгаа биз дээ.  Тосгоны айлуудыг хувиндаа устай оч гэж хэл. Хөөе, хүний амь нас эрсдээгүй биз. 

-Үгүй 

-Тэгвэл асуудалгүй...... “үйл явдал ингэж өрнөсөн эсэхийг хэлж мэдэхгүй ч, сум, багийнхаа төвд гал унтраах ангигүй  нөхцөлд дээшээ тэнгэр, доошоо газар хатуу гээчийг мэдэрсэн иргэд бол Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийнхан.

Өнгөрсөн ням гарагт тус багийн нутаг “Өгөөмөр” тосгонд хүнсний дөрвөн дэлгүүр цаг хүрэхгүй хугацаанд шатаж, үнс болсон тухай дуулаад “Гал унтраах анги нь арга хэмжээ авч чадаагүй хэрэг үү” гэх бодол хэн хүнд төрөх ч харамсалтай нь манай ихэнх суманд гал унтраах анги байдаггүй юм байна.

Өөрөөр хэлбэл, Онцгой байдлын ерөнхий газраас жилдээ нэг удаа зохион байгуулдаг сургалтад сумын удирдлагууд хамрагдсанаар асуудлыг шийдсэн гэж үздэг хэрэг.  Гал, усны аюул шиг хоромхон зуурт болоод өнгөрдөг аймшигт зүйл хүний хорвоод үгүй. 

Монгол Улсад  өдөр бүр хаа нэгтээ гал гарч, эрдэнэт хүмүүний амь нас, эд хөрөнгө эргэж нөхөшгүйгээр сүйтгэгддэг. Нийт гарсан галын аюулын дуудлагын 80 хувь Нийслэл болоод хүн ам олноор суурьшсан төв суурин газрынх эзэлдэг.

 Айл өрх, аж ахуйн нэгжүүд цахилгаан халаагуурыг өргөн ашигладаг. 

Сум, багийн төвд тэр бүр гал гараад байдаггүй болохоор манайхан сүх далайтал үхэр амар гэгчээр Засаг дарга энэ тэр нь галын машинтай болох, тэр нь байнгын бэлэн байдалд байх  тухайд бодох зүйлгүйгээр санаа амар аж төрдөг. 

Гэтэл гай нь ирвэл  хэдхэн секундын явдал байдаг бололтой. Төв аймгийн Заамар сумын  Хайлааст багийн худалдааны гудамжинд гарсан гал гэхэд л эхлээд “Баянлиг”  хүнсний дэлгүүрт  гарч улмаар “Дэлгэрэх”, “Тосонцэнгэл”, “Монгол ногоо”-г хамарсан байдаг.

Эдгээр дөрвөн дэлгүүрийн эзэд цөм дэлгүүрийнхээ арын өрөөнд аж төрцгөөдөг. Явуулын  иргэд худалдааны ашиг сонирхлоор Өгөөмөр мэтийн тосгонд дэлгүүр хоршоо байгуулахдаа  томхон байшин бариад арынхаа өрөөнд аж төрөх нь бий. Үүнийг нөгөө өнцгөөс нь харвал хулгайч нараас сэрэмжлэх арга нь ч гэж тайлбарладаг.

Гал амралтын өдөр, их үдийн алдад гарсан болохоор хүний амь нас эрсдээгүй сайн талтай ч эд хөрөнгөөрөө бүрэн хохирцгоосон. Дүн өвлийн хүйтнээр өмссөн хувцастайгаа үлдэнэ гэдэг ямар сайн байхав. Галын аюулын оргил үе нь өвөл. Айл өрх, аж ахуйн нэгжүүд цахилгаан халаагуурыг өргөн ашигладаг. 

Энэ нь утаа униаргүй сайн талтай хэдий ч  цахилгааны утасны хүчин чадал  муу, он удаан жил ашигласан зэргээс гал гардгийг манайхан мэддэг ч тоодоггүй. Дээрх галын аюул ч мөн л цахилгааны гэмтлээс үүдэлтэй гэнэ билээ. Тиймээс аймаг, орон нутгийн удирдлагууд галын анги, тасагтай болох асуудалд анхаарлаа хандуулж, усны машин ч болтугай  техниктэй болохгүй бол горьгүй нь байна шүү.

x