Монголчууд улаан махны бузар болно гэж ярьдаг. Энэ үгийн үнэ цэнийг мартсан хүмүүс олон болжээ.
Хүйтний улиралд, идэш хоолны цагаар малын хулгайн гэмт хэргийн гаралт ихсэж цагдаагийн байгууллагад бүртгэгдэх нь буурахгүй байна.
Мөн хүнсний зүйл алдагдлаа гэсэн дуудлагын дагуу шалгахад их хэмжээний мах будаа гурилыг нь хулгайлжээ. Ялангуяа "Цагаан сар" дөхөхөөр бууз, банш, ууцны хулгай ихээхэн гардаг учраас иргэд та бүхэн малаа хариулга маллагаатай байлгаж, бууз баншны хулгайнаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!