Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн материалыг авч эхэлсэн

Ж.Отгонмягмар
2015 оны 1 сарын 16
Монголын мэдээ
Зураг зураг

Хувь хүний орлогын албан татварын тайланг авч эхэлжээ. Энэ талаар Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Д.Болор-Эрдэнээс тодрууллаа. 

-Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөө­лөл­тийн талаар тод­руулаач?

-Орлого олсон иргэн бүр татвар төлөх үүрэгтэй.

Иргэний орлогод:

  • Цалин хө­дөл­мө­рийн хөлс, түүн­тэй адилт­­гах бу­сад ор­ло­го,
     
  • Үйл ажил­ла­гаа­ны ор­ло­го, хө­рөн­гийн ор­ло­го, хө­рөн­гө  бор­луул­са­ны ор­ло­го,
     
  • Төл­бөрт таа­вар, боо­цоот тог­лоом,
     
  • Эд мөн­гө­ний хонж­ворт суга­лаа­ны ор­ло­го,
     
  • Ур­ла­гийн тог­лолт, спор­тын тэм­цээ­ний шаг­нал, наад­мын бай шаг­нал, шууд бус ор­ло­гууд ха­маар­на.

 

Эд­гээр ор­ло­гоос Ху­вь хү­ний орлогын албан татвар төлсөн иргэн хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах бо­ломжтой.

Өөрөөр хэлбэл үүргээ биелүүлсэн иргэн эрхээ эдлэх боломж нь бүрдэж байгаа юм. 

-ХХОАТ-ын тайланг жилдээ хэдэн удаа тайлагнадаг вэ?

-Хувь хүний орлогын албан татварын тайланг жилдээ нэг удаа тайлагнадаг онцлогтой.

Татвар төлөгч иргэд 2013 оны Хувь хүний орлогын албан татварын тайланг 2014  оны хоёрдугаар сарын 15-ны дотор гарган өөрийн харъяалах татварын албанд хүргүүлнэ. Татварын албад Хувь хүний орлогын албан тайланг энэ оны нэгдүгээр сарын 1-ээс авч эхэлсэн.

-Иргэд ХХОАТ-ын хөн­гө­лөлт, чөлөөлөлтөд хам­раг­да­хын тулд ямар бичиг баримт бүр­дүү­лэх шаардлагатай вэ?

Хуулийн дагуу хөнгөлөлт чө­лөөлөлт эдлэх иргэн Үндэс­ний татварын албанаас гар­га­сан бүрдүүлэх материалын жаг­саал­тын дагуу зохих бичиг ба­рим­туу­дыг бүрдүүлнэ.

Орон сууц­ны чөлөөлөлтөд анхны жилд хам­рагдаж байгаа иргэн 12 төрлийн бичиг баримт материал бүрдүүл­нэ. Харин хоёр буюу түүнээс дээш жил орон сууцны чөлөөлөлтөд хамрагдаж байгаа иргэн долоон төрлийн ,сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн 6-10 төрлийн бичиг баримт бүрдүүлж байгаа.

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж байгаа иргэдийн бүрдүүлбэл зохих материалын жагсаалтыг Татварын ерөнхий газрын www.mta.mn вэб хуудсанд байршуулсан.

-30 сая төгрөгийн орон сууц худалдан авсан бол 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг шүү дээ. Энэ талаар тодруулаач? 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-д  “Хувь хүн өөрийн болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууц барих юм уу худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хөрөнгөтэй  тэнцэх орлого”-ыг чөлөөлөхөөр заасан.

Мөн хуулийн энэ заалт­тай холбоотойгоор Дээд шүү­хийн тайлбар гарсан. Улсын Дээд шүү­хийн тайлбарт, 2007 оны нэгдүгээр сарын 1-ий өдрөөс хойш зөвхөн нэг удаа хувьдаа орон сууцны барилга барьсан, эсвэл худалдаж авсны аль нэгийг гэж ойлгоно гэж заасан. 

Тухайлбал, 100 сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдсан тохиолдолд 30 сая төгрөгийн орлогыг чөлөөлнө.

Тат­ва­рын хөөн хэлэлцэх хугацаа таван жил байдаг.

Ихэнх иргэд  30 сая төгрөгийн 10 хувь болох гурван сая төгрөгийг буцааж авна гэсэн ойлголттой байдаг. Чөлөөлөлтөд хамрагдаж байгаа иргэний тухайн жилийн орлого өндөр байгаа тохиолдолд зөвхөн тухайн жилдээ чөлөө­лөл­төө эдлээд дуусна.

Тухайл­бал, ир­гэн “Б” 2013 онд үл хөд­лөх хө­рөн­гөө 50 сая төг­рө­гөөр ху­дал­д­сан то­хиол­долд ир­гэн “Б”-ийн ху­вьд 2013 онд  30 сая төг­рө­гийн чө­лөө­лөлт  эдлэн үл хөд­лөх хө­рөн­гө бор­луул­са­ны хоёр ху­вийн тат­варт төл­сөн 600 мян­ган төг­рө­гийг  бу­цааж авс­наар дуус­га­вар болох юм.

-2013 оноос өмнө орон сууц анх удаа худалдаж авсан, барьсан иргэд хөнгөлөлтөд хамрагдах уу?

-Хуулийн шинэчилсэн найруул­га нь 2007 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Тат­ва­рын хөөн хэлэлцэх хугацаа таван жил байдаг.

Тэгэхээр 2009 оноос хойш орон сууц худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн бүрт­гэлийн гэрчилгээ авсан боловч орон сууцны чөлөөлөлтөд хам­раг­даагүй байгаа иргэд энэ онд тайлангаа гаргаж, хамрагдах  боломжтой.

Зураг