Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Гантөгс: Орон сууцны найман хувийн зээлийн журамд өөрчлөлт ороогүй

Х.Жаргал
2015 оны 1 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг

Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж эхэлсэн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журамд өөрчлөлт орсон талаар өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн юм. Тэгвэл Монголын Ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Д.Гантөгстэй холбогдож, дээрх асуудлаар таван үг солилоо. 

-Сайн байна уу. Орон сууцны най­ман хувийн хүүтэй зээлийн жу­рамд өөрчлөлт орсон гэ­сэн мэдээлэл байна. Журамд ямар өөрчлөлт орсон юм бэ?

-Орон сууцны найман хувийн зээ­лийн журамд өөрчлөлт ороо­гүй. News.mn, olloo.mn зэрэг цахим мэдээллийн хэрэгс­лүүдэд ийм мэдээлэл гарсан байсныг уншсан.

Энэ бол ташаа мэ­дээлэл юм шүү. Зээлийн жу­рамд ямар ч өөрч­лөлт ороо­гүй. Монголбанк, Мон­голын Ипо­те­кийн корпорацийн зүгээс мэдсэн, сонссон зүйл алга байна. 

Зээлийн жу­рамд ямар ч өөрч­лөлт ороо­гүй.

-Тэгвэл найман хувийн зээ­лийг зогсоосон гэх мэдээлэл цацагд­сан. Үнэн үү? 

-Энэ бас л худлаа мэдээлэл. Орон сууцны зээлийн журамд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, зээл олголтыг ч зогсоогоогүй.

Бүх зүйл хэвийн үргэлжилж байгаа. Хаанаас ийм худлаа мэдээлэл тараагаад байгааг нь олж, илрүүлэх ёстой. Энэ нь хэн нэгний явуулгаар цацагдсан ташаа мэдээлэл болов уу гэж бо­дож байна.

Зураг