DON’T WORK HARD, WORK SMART
Дэлхийн нийт интернэт хэрэглэгчид сүүлийн 5 жилийн хугацаанд 2 дахин өссөн буюу 2 тэрбум 937 сая болсон байна.
Та Интернэт Маркетингийн мэргэжилтэн мөн үү?
Олон нийтийн сүлжээ нь бидний хувийн амьдралд болоод ажил, мэргэжлийн амьдралд ч илүү чухал болсоор байна. Энэ нь байгууллагууд онлайн имижээ зөв бий болгож, үр дүнтэйгээр ашиглаж чадвал дэлхийн нийт зах зээлд ч хүрч чадах боломж бүрдсэн байна.
Бидний амьдралд онлайн сүлжээ чухал болохын хэрээр компаниуд өөрсдийн онлайн үйл ажиллагаануудад илүү их анхаарал хандуулж, маркетингийн боломжууд, төсвийг тэр хэмжээгээр зарцуулж байна. Хүмүүс онлайнаар ажиллаж, бусадтай холбоо тогтоож, бүтээгдэхүүнийг хооронд нь харьцуулж, сонголт хийж, чөлөөт цагаа ч өнгөрүүлж байна.
Масс мэйл явуулах, олон нийтийн сүлжээн дэх постоо мөнгө төлж сурталчлах гэх мэт маркетингийн төрлүүд олон жилийн өмнөх зардалтай, хоцрогдсон аргууд нэгэнт болжээ.
Маркетингийн мэргэжилтнүүд өөрсдийн карьер болон хувийн маркетингийн имижийг бүрдүүлэхдээ үргэлж маркетингийн шинэ аргачлалуудыг хайж, бусдаасаа ялгарах хэрэгтэй байдаг билээ.
Гайхалтай боломжууд
Мэдээлэл технологи, электрон худалдаа, банк, харилцаа холбоо, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, эмнэлэг гэх мэт салбарын компаниуд олон нийтийн сүлжээний боломжууд, давуу талуудыг ойлгож, боломжуудыг ашиглахад туслах мэргэжлийн хүмүүсийг хайсаар байна.
Онлайн бизнесийн үйл ажиллагаа руу илүү хурдан шилжсэнээр зах зээл дээр давуу талыг бий болгох боломж бүх компанид нээлттэй байна.
Certified Internet Marketing Practitioner (CIMP)
Интернэт Маркетингийн Сертификатжисан Мэргэжилтэн (CIMP) сургалт нь Интернэт маркетингийн шинэ чадваруудыг эзэмшиж, илүү шинэлэг, бүтээлч санааг бизнес төлөвлөгөөндөө тусгахад нь туслах юм. Мөн маркетингийн мэргэжилтнүүдийг мотивацижуулах төдийгүй бизнес эрхлэгчид онлайн маркетингийн боломжийг ашиглаж, маркетингаа илүү зөв, бүтээмжтэй болгоход нь туслах юм.
Орчин үеийн маркетингийн гол цөм болсон интернэт маркетингийнхаа ур чадварыг эзэмшихийг хүссэн хүн бүрт энэхүү хичээл нь тохиромжтой.
Сургалтын агуулга
Сургалтын үр дүн
Сургалт нийт 14 модуль хичээлийг 45 цагийн хугацаанд онол, дадлага хослуулан заах бөгөөд сургагч багшаар МУИС-Эдийн Засгийн Сургуулийн “Бизнес Консалтинг” төвийн менежер, CIMP сургагч багшийн сертификаттай багш Г.Үүрдмандах ажиллах юм.
Сургалтын явагдах хугацаа: 2015.01.21-2015.01.25 өдрүүдэд 10-18 цагийн хооронд
Сургалтын үндсэн төлбөр: 1,500,000₮
Энэ удаагийн сургалтын төлбөр: 800,000₮, сертификат болон шалгалтын зардал багтсан.
Холбоо барих:
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Залуучууд зочид буудлын өргөтгөл, Эмпасофт ХХК байр, 3-р давхар, 303
Утас: 11-311859, 9923-9270
Вэб сайт: www.empasoft.mn
Имэйл хаяг: info@empasoft.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!